Оросын дипломатуудыг хөөж гаргасанд италид сэтгэл дундуур байна

2018-04-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЭНХЭЭ  “Скрипалийн хэрэг”-тэй холбогдуулан Италиас Оросын дипломатуудыг хөөж гаргах шийдвэрийг огцорч байгаа Засгийн газар гаргажээ. Энэ шийдвэр парламентын сонгуульд ялсан баруун төвийнхний дургүйцлийг хүргэж, бүрдэж ч амжаагүй сайд нарын шинэ танхимын өмнө гадаад бодлогын талаар асуудал үүсгэжээ хэмээн РИА Новости мэдээлсэн байна.   “НАТО-ГИЙН ТАВЬСАН ШААРДЛАГА”   Дипломатуудыг хөөж гаргахын эсрэг байгаагаа “Лига” хөдөлгөөн, “Итали, урагшаа!” болон “Италийн ахан дүүс” намынхан илэр­­хийлжээ. “Огцорч байгаа Засгийн газар өдөр тутмын ажлаа л хийх ёстой, дипломатуудыг хөөх асуу­дал бол ноцтой алхам. Тэд дангаараа бүрдсэн Засгийн газар шиг хэмжээ хяз­гааргүй дураараа аашилж байна. Гэхдээ тэд­­нийг парламентын тав­ны нэгийг л бүрдүүлж бай­гаа нам дэмжиж байгаа, тэ­дэнд олонхи шиг аашлах эрх байхгүй” хэмээн “РИА Новости”-д “Итали, ураг­шаа!” намын сенатор Лу­чио Малан ярицллага өгчээ.“Энэ бол НАТО-гийн тавьсан шаардлага гэдгийг бидэнд тайлбарлах ёстой байсан. Бид энэ талаар огт мэдээгүй. Хэвлэлийн мэдээнээс л таамаг­лалаа. Бидэнтэй хэн ч зөвлөлдөөгүй. Ингэж болохгүй. Ялангуяа стра­тегийн асуудлаар. Амь на­санд халдсан явдал Оросын төр, засагтай холбоотой гэж баталцгааж байна, тийм бол бидний сэтгэл зов­ниж байна. Гэхдээ эд­гээр баримт хэр зэрэг үнэн бодитой тухай мэ­дээ­лэл хэрэгтэй байна, ийм алхмын улс төрийн үр дагавар ямар байх вэ гэдгийг ойлгох хэрэгтэй” хэмээн Малан эгдүүцлээ илэрхийлэв. Итали Оростой сайн харилцаатай байхыг эрмэлзэж байна хэмээн сенатор тайлбарлав. “ЕХ -ны хүрээнд Москвагийн эсрэг авах арга хэмжээг хэлэлцэхдээ түүний зорилго, гарах үр дүнг ухаарч ойлгох ёстой. Хориг арга хэмжээнүүд Италийн эдийн засагт хохирол уч­руулж, Украин дахь зөр­чил мэтийн асуудлыг шийд­вэр­лэхэд ганц ч ямх, ганц ч алхам биднийг ойр­туулахгүй. Энэ бол үр ашигтай бодлого биш.” хэмээн тэрээр онцлон тэмдэглэв.   “БАРУУН ФРОНТОД ӨӨРЧЛӨЛТ АЛГА”   “Оросын эсрэг хоригийг цуцалж, хамтын ажиллагааны арга замыг хайх хэрэгтэй. Лондон ямар ч нотлох баримт танилцуулаагүй, нотлох баримтгүйгээр сэжиглэж байхад Лондонтой эв санааны нэгдэлтэй байна гэдэг мулгуу шийдвэр” хэмээн “Лига” хөдөлгөөнөөс парламентад суугаа депутат Венето РИА Новости-гийн Стефано Вальдегамберид өгүүлж байна. Итали буруутгаж байгаагаа баталгаажуулалгүйгээр Их Британийг дагалаа. Засгийн газрын эцсийн алдаа л гэж найдъя. Италийн дараачийн кабинет бодлогоо өөрчилж, урьдын адил Оростой сайн харилцаа тогтоогоосой гэж хүсч байна. Сонгуулиар ард түмэн үүнийг л шаардсан” хэмээн тэрээр нэмж хэлэв. “Парламент одоохондоо юу ч хийхгүй байна. Засгийн газар де-факто байхгүй, тэд огцорсон, гэхдээ Гадаад хэргийн сайд Оросын дипломатуудыг хөөх асуудлыг дэмжлээ” хэмээн Европарламентын депутат асан, зохиолч Жульетто Кьеза өгүүлэв. Тэрээр “Скрипалийн хэрэг”-тэй холбогдуулан өөрийн үзэл бодлыг Италийн “Sputnik”-т илэрхийлжээ. Жульетто Кьеза 1957 оны есдүгээр сар, 2018 оны гуравдугаар сарын үйл явдлуудыг харьцуулсан байна. Ил тод болсон баримтуудад дурдсанаар тухайн үед Лондон, Вашингтон хоёр Ойрхи Дорнодын, түүний дотор Сирийн нөхцөл байдлыг тогтворгүй болгохоор төлөвлөж байжээ. Кьезагийн үзэж байгаагаар холбогдох баримт бичгүүдийг ил болгосноор Солсберид болсон хэрэг явдлын үнэнийг удахгүй олж болох аж. “Баруун фронтод өөрчлөлт алга”-хэмээн тэрээр товчхон дүгнэжээ.   АЛДААГ ЗАСНА   “Vision & Global Trends” судалгааны төвийн тэргүүн Тиберио Грациани “шилжилтийн газар ирээдүйн кабинетийн гарыг санаатай хүллээ” гэдэгт итгэлтэй байна. “Хэргийн учир нь Засгийн газрууд солигдоход Орос улс бидний талаар аль хэдийнэ өөрийн гэсэн тодорхой ойлголттой болчихно. Олон улсын бодлогын талаар юм гадарладаг, уян хатан дипломатууд байх чадвартай эсэх асуудал маань эргэлзээтэй болж, Кремль бидэнд итгэл муутай хандана. Энэ асуудлыг шийдэхийн тулд шинэ Засгийн газар ухаан сийлэх хэрэгтэй болно” гэж шинжээч өгүүлэв. “НАТО болон Европын холбооны хүрээнд Оростой харилцах гадаад бодлого Италийн байр сууриас байнга хамаарах болно”. Мөн “Оросын эдийн засаг, улс төрийн зүтгэлтнүүдийн эсрэг АНУ-ын зүгээс авч байгаа хориг арга хэмжээнүүд Итали, Германы аль алиных нь ашиг сонирхлыг хөнддөг Европын эдийн засагт чухал “Өмнөд урсгал-2” төсөлд нөлөөлнө” хэмээн Грациани үзэж байна. Турины их сургуулийн хууль эрх зүйн доктор Маурицио Марроне хэлэхдээ  “Оросын дипломатуудыг хөөж байгаа нь гарцаагүй хууль бус, шинээр бүрдсэн парламентын итгэлийг хүлээж, шинээр байгуулагдсан Италийн Засгийн газар бүрэн эрхийнхээ дагуу өмнөх Засгийн газрын энэхүү чадамжгүй үйлдлийг засч, үндэслэлгүй, дур мэдэн гаргасан шийдвэрийг өөрчилж чадна” гэж “РИА Новости” -д мэдээлэв.   ФРАНЦЧУУДЫГ ХӨӨСӨН НЬ ДЭЭР   Оросын дипломатуудыг хөөж гаргасныг Италид бас нэгэн дуулиант хэрэг сүүдэртүүлэв. Нигерийн нэгэн дүрвэгчийг мөрдөнгөө Францын цагдаа нар Италийн хилийг зөрчжээ. Дүрвэгчийг Бардонеккья хотхон дахь дүрвэгсдийг хүлээж авах төвөөс олжээ. Францууд түүнээс хар тамхины асуудлаар шээсний шинжилгээ өгөхийг шаардсан байна. Энэ үйлдэл Италийн улстөрчдийг эгдүүцүүлэв. Францын элчинг Италийн Гадаад хэргийн яаманд дуудан ирүүлж, хатуухан мэдэгдэл хийсэн байна. “Оросын дипломатуудын оронд францчуудыг хөөж гаргах хэрэгтэй” хэмээн энэ үйл явдлын талаар “Лига” хөдөлгөөний тэргүүн Маттео Сальвини тайлбарлав. “Манай тусгаар тогтнолыг зөрчсөн нь нүдэн дээр ил байна. Бид тайлбар шаардах ёстой”, хэмээн сенатор Малан РИА Новости- тай ярилцахдаа онцолсон байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

2 цаг 17 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

2 цаг 21 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

3 цаг 39 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

7 цаг 5 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

7 цаг 5 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

22 цаг 1 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин