Дэлхийн түүхэнд гарах хамгийн сүүлчийн дайн байх болно

2018-04-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.Оюунболд
Би ерөнхийлөгч Владимир Путиныг ялагдах болон ялах талаар бодож байгаа гэдэгт итгэхгүй байна гээд оруулчихаарай.
ОХУ-ын тагнуулч асан Сергей Скрипаль болон түүний охин Юлия Скрипаль Их Британийн Солсбери хотод хордсон байдалтай эмнэлэгт хүргэгдсэн. Харин  Их Британи ОХУ-ыг энэ хэргийн цаана байгаа гэж буруутгасан. Мөн Их Британи болон зарим орнууд ОХУ-ын гадаад яамны ажилтнуудыг нутгаасаа албадан гаргасан билээ. Энэ талаар ВВС Радио 4 Today хөтөлбөрийн хөтлөгч Ник Робинсон ОХУ-ын дэслэгч генерал, Пир судалгааны төвийг удирдаж байгаа Евгений Бужинскийтэй ярилцжээ. -ОХУ болон Барууны орнуудын хооронд Солсбериг хотод болсон хэргийн дараа өрнөсөн дипломат маргаан яаж дуусах бол? -Үүнийг мэдэхэд хэцүү. Гэхдээ  Кремльтэй дотно харилцаатай байдаг хүмүүс дайн гарах магадлалтай гэж итгэж байна. Тэрээр ийнхүү бодож байгаагаа хэллээ. -Москвагийн  зарим хүмүүс  дипломат харилцаагаа муу зохицуулбал дайн гарна гэж таамаглаж байна? -Би  ялагдах болон ялах талаар бодож байгаа гэдэгт итгэхгүй байна.  Хэрэв ОХУ ерөнхийлөгч Башар Аль Асадыг дэмжиж байгаа бол тэр албан ёсны ерөнхийлөгч гэсэн үг. Мөн Сирийг Ливи шиг асуудалд орооцолдохыг хүсэхгүй байна. Энэ  нь Барууны орнууд Асадыг улстөрийн тавцнаас алга болохыг шаардаж байгаа нь магадгүй ерөнхий сонгуулийн үр дүн байж болох юм.  Гэхдээ алан хядагчид болон тэднийг дагагчдын үйл ажиллагааны  үр дүнд ийм явдал болохгүй юм. -Тэгэхээр Сирид өөрчлөлт хийгдэхийг хориглох нь ОХУ-ын гол зорилго  уу Мөн  өөрчлөлт хийхийг хүсэгчдийг та алан хядагчид, өөр хүмүүс  босогчдын бүлэглэл гэж нэрлэдэг. Тэд  ямар нэгэн эрх мэдэлтэй болж чадах  уу? Одоогоор дайныг зогсоох нь л ОХУ-ын гол зорилго юм.  Бид энэ зорилгыг биелүүлэхэд маш хол байна. Дайн найман жил үргэлжилж байгаа.  Мөн Башар Аль Асад өрсөлдөгчдөө бодвол илүү амжилттай яваа. Мөргөлдөөн сунжрахад хүргэх бүх орц, асуудал үүнд байна уу эсвэл үгүй юу? -Тийм, мэдээж хэрэг. Учир нь ОХУ, Турк, Иран болон АНУ-ын тэргүүлсэн сөрөг хүчний баримталж байгаа гол зорилго хоорондоо ялгаатай. Бүгд л энэ дэглэмд өөрчлөлт хийхийг хүсч байна. Харин ОХУ үүнийг хүсэхгүй байгаа. -Барууны орнуудын болон ОХУ-ын чиг хандлага  нэг цэгт давхцаж байгаа нь сонирхолтой байна. Учир нь  ОХУ одоо болж байгаа бүх үйл явдалд оролцож байна. Тэгэхээр зөвхөн Европын холбоо, Их Британи ч биш дэлхийн бүх орнууд оросын гадаад яамны ажилтнуудыг албадан гаргасан. Үүний талаар ОХУ-ын баримталж байгаа олон улсын байр суурийг  та юу гэж дүгнэж байна вэ? Мөн тэд Солсбери хотод гарсан хэргийн талаар Кремлийн хэлсэнд итгэхгүй байгаа тухай хэлээч? -Энэ бол утгагүй хэрэг. Мөн мэдээж энэ нь гэмт хэрэг. Ямар нэг хэргийн талаар судалгаа, мөрдлөгө явуулахад шинжээч юу гэж хамгийн түрүүнд асуудаг вэ? Хэнд ашигтай вэ гэж асуудаг.  Энэ хэрэг нь хамгийн сүүлд ерөнхийлөгч Владимир Путинд ашигтай. Учир нь ерөнхийлөгчийн сонгууль, ДАШТ 2018-ийн өмнө болсон нь итгэмээргүй юм... Мөн ОХУ  Химийн зэвсэг хориглох олон улсын байгууллагад 13 асуулт тавьсан.  Учир нь  ОХУ-ыг хэрэг болсон газарт минутын дараа хорны эсрэг ерөндөг өгсөн ч хүмүүсийг аврах боломжгүй хор хэрэглэсэн гэж буруутгасан. Хэрэв хор тайлах ерөндөг хэрэглэсэн юм бол... Хүмүүс яаж тэнд ямар төрлийн хор хэрэглэснийг яаж мэдсэн юм бэ? -Энэ талаар Москвагаас дэвшүүлсэн олон хуйвалдааны онол, асуулт байдаг.  Гэхдээ бодит байдалд энэнд хариулт өгөөгүй.  Яагаад  хариулаагүй нь зөвхөн Их Британи, ОХУ-ын эртний дайсан орнууд ч биш дэлхийн ихэнх орнууд Кремль энэ хэрэгт холбоотой гэж итгэж байгаатай холбоотой юм. - Та дэлхийн орнууд гэж хэлэхдээ Европын холбоо, АНУ болон өөр бусад орнуудыг  хэлэхийг хүсч байна. -Гэхдээ энэ нь  зарим өөр орнуудын хувьд их чухал юм. Дан ганц АНУ, Европын холбооны орнуудад чухал биш.  Тийм биш гэж үү? - Өөр ямар орон ОХУ-ыг энэ хэрэгт холбоотой гэж үзээд байна? Том орнууд уу? Энэтхэг, БНХАУ, Азийн орнууд, Солонгос  уу аль нь вэ? Ямар орнууд вэ? -Тэгвэл  та энэ нь хэнд ч хамаагүй гэж итгэж байна уу? -Энэ бол хүйтэн дайн.  Өмнөх хүйтэн дайны үеийнхнээс ч дордох хүйтэн дайн.  Учир нь одоо хөгжиж байгаа нөхцөл байдал нь маш муу үр дагаварт хүргэх вий  гэхээс айж байна. -Таны хувьд маш муу дагавар гэдэг нь  ямар утгатай вэ?  Яагаад  өмнөх хүйтэн дайнаас ч дордоно гэж?  - Энэ бол хүйтэн дайнаас дордсон жинхэнэ дайн.  Харин дэлхийн түүхэн дэх хамгийн сүүлчийн дайн байх болно. -Та  Солсбери хотод  болсон хэрэг нь  жинхэнэ дайн гарахад хүргэнэ гэж хэлж байна уу?  Яаж? -  Зөвхөн ганц энэ хэрэг ч биш. Одоо болж байгаа үйл явдал дайн гарахад хүргэнэ. Тухайлбал, АНУ, Их Британийн үзүүлж байгаа дарамт шахалт  байна. Тэд үргэлжлүүлэн дарамт шахалтаа үзүүлнэ гэж мэдэгдсэн. Гэвч тэд юу олж авах юм? Тэд дэглэмийг өөрчилж чадсан ч, энэ үр ямар ашиггүй юм.  Тэд оросуудыг мэдэхгүй байна.  Гадны дарамт шахалт хичнээн их байх тусам ерөнхийлөгчийг тойрсон хүрээлэл улам бэхжинэ. -Таныг  энэ таамаглалаа тайлбарлахыг хүсч байна. Учир  нь та  ерөнхий жанжин штабын гишүүн байсан. Мөн  нэр хүндтэй судалгааны төвийг тэргүүн. Та сая  өмнөх хүйтэн дайнаас дордсон хүйтэн дайн, жинхэнэ дайн болж болзошгүй гэж хэллээ.  Ийм арга замаар яаж хөгжих вэ?  Эндээс яаж тэнд хүрч очиж болох вэ? -Мэдээж, бид энэ талаар ярьж, хэлэлцэж эхэлж байна.  Тэд хэлэлцэхийг хүсэхгүй байна. Тэд “ОХУ зан араншингаа өөрчлөх шаардлагатай” гэцгээж байна.  Энэ бол бидэнд хэрэгтэй хэлэлцээрийн хэлбэр, үйл ажиллагааны төрөл биш.  Тэд нар манай гадаад хэргийн ажилтнуудыг албадан гаргасан. Бид ч бас адилхан арга хэмжээ авсан. Тэд манай ажилтнуудыг нэмж гаргасаар байна.  Дараагийнх нь алхам юу вэ?  Дипломат харилцаагаа таслах уу? -Та энэ бүгдийн дараа юу болно гэж үзэж байна вэ? -Үүний дараа юу болохыг би хэлсэн.  Юунд ч хүргэхгүй. Үнэндээ тэд ОХУ-ыг өдөөн хатгаж байна. ОХУ-ыг өдөөн хатгаж, уурлуулах бол маш аюултай.
ВВС сайтаас орчуулсан Х. Оюунболд
 
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

9 цаг 44 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

9 цаг 46 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

9 цаг 47 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

11 цаг 42 мин
“Ардчилсан орны Үндсэн хуульд байдаг зохицуулалтууд манайд байхгүй байна”

Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

13 цаг 4 мин
Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

14 цаг 3 мин
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

14 цаг 35 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

14 цаг 56 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

18 цаг 30 мин