Агаарын чанарыг сайжруулахад 130 сая долларыг зарцуулна гэв

2018-04-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.Чимэг Азийн хөгжлийн банк болон Монгол Улсын Засгийн газар 207 сая ам.долларын зээлийн гэрээ байгуулав. Үүгээр нийслэлийн агаарын чанарыг сайжруулах, боловсролын чанар, хүртээмжийг тогтвортой байлгах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлэх юм байна. Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, АХБ-ыг төлөөлөн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэн нар гэрээнд гарын үсэг зурав. Түүнчлэн гарын үсэг зурах ёслолд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нар оролцлоо. Энэ үеэр “Эдгээр төслүүд нь ард иргэд, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тэгш боломж олгох, хүртээмжтэй өсөлтийг хангахад чиглэсэн АХБ болон Монгол Улсын хамтран хэрэгжүүлэх Түншлэлийн стратегийн үзэл баримтлалтай нийцсэн төсөл юм” хэмээн хатагтай Фернандез Ломмэн хэлээд “Бид боловсролын чанар ба хүртээмжийг нэмэгдүүлэх, мөн улс орны өмнө тулгарч буй томоохон асуудал болох агаарын бохирдлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх замаар ард иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд Засгийн газартай нягт хамтран ажиллах болно” хэмээн онцлов. Ингээд зээлийн санхүүжилтээс 130 сая ам.долларын агаарын чанарыг сайжруулахад зарцуулах бөгөөд хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох бодлогын шинэчлэлийг дэмжихэд чиглэх аж. Зээлийн санхүүжилтээр утаа багатай түлшийг нэвтрүүлэхэд төсвийн зарцуулалтыг чиглүүлж Улаанбаатар хотын оновчтой төлөвлөлт, цэвэр түлш, ногоон хөгжлийг дэмжихэд чиглэсэн урт хугацааны тогтолцоог бий болгоход дэмжлэг үзүүлнэ гэлээ. Харин боловсролын салбарт хэрэгжих төслөөр сургууль, цэцэрлэгийн хүүхэд хүлээн авах хүчин чадлыг нэмэгдүүлэх юм байна. Багш, сургалтын менежер, боловсролын асуудал хариуцсан нутгийн захиргааны ажилтнуудын чадавхыг бэхжүүлэх зэрэг ажлууд мөн хийгдэнэ. Төслийн хүрээнд шинээр баригдах болон өргөтгөх 34 сургууль, цэцэрлэгт элсэн суралцах 15 мянга гаруй хүүхэд төслийн өгөөжийг шууд хүртэх аж. Түүнчлэн гурав дахь төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг эрт илрүүлэн эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээг хүргэхэд чиглэгдэх юм байна. Нийтийн үйлчилгээний байгууллагуудын дэд бүтцийг засварлан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй болгох, тэдэнд зориулсан сэргээн засах төвүүдийг барьж байгуулах ажлыг хийх юм байна. Энэ зээлийн төслийг ядуурлыг бууруулах Японы сангаас олгох хоёр сая ам.долларын буцалтгүй тусламжийн төсөлтэй хамтран хэрэгжүүлнэ гэв. Эх сурвалж: www.polit.mn
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

3 цаг 20 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

3 цаг 20 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

18 цаг 16 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Уржигдар 12 цаг 47 мин