Путин, Орос, Францын тухай Александр Солженицыны гэргий ийнхүү өгүүлж байна

2018-08-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
Францын “Фигаро”-д өгсөн ярилцагадаа Наталья Солженицына орос орныг дайрсан эмгэнэлт үйл явдлын учир шалтгааны эрэл хайгуулд нөхрийнхөө оруулсан уран зохиол, түүхийн агуу том хувь нэмэр, “гэнэтийн эх орон” хэмээн нөхөр нь нэрлэсэн Франц орны талаар түүний хандлагынтухай өгүүлсэн байна.  Лор Мандевиль (Laure Mandeville]   «Фигаро»: Үзгийн хүчээр коммунизмыг нурааж чадсан ХХ зууны хамгийн агуу эрхэм хүний нэг Александр Солженицынтэй Та амьдралаа хуваалцсан хүн. Ер бусын энэхүү амьдралын талаар Танд ямар дурсамж үлдсэн бол? Наталья Солженицына:Бид үнэхээр жаргалтай амьдарч байсан. Эргэн тойрны бүх зүйл амаргүй байсан ч бэрхшээл зовлонг бид хамтдаа давж туулсан шүү. Стратегийн зарим асуудлаар санал зөрдөг байсан бөгөөд миний өөнтөгч зангаас болж бид хааяа маргалдахад хүрдэг байсан. Гэсэн хэдий ч стратегийн шинжтэй гол асуудлаар дандаа ойлголцож чаддаг юм. Хоёулаа л бид азтай улс гэж бодож байна. Зорьсондоо тэмүүлж, агуу том зүйлд хамаг анхаарлаа төвлөрүүлсэн хүнтэй амьдрах амаргүй байсан уу? Сод ухаантантай хамт унтах хэцүү юү? – гэж надаас байнга асуудаг юм. Миний хувьд энэ бол жам ёсны болоод сэтгэл татсан хоёрын - аль аль нь л зэрэгцэж байсан. Өмнөө тавьсан биднийзорилго хавьгүй өндөр том байсан болохоор тулгарахэлдэв хориг саадыг давж туулах асуудалсанаанд багтдаг байсан шүү. - Та түүний ажилд өдөр бүр л оролцдог… - Түүний ажлын талаар бид байнга,багагүй цаг зарж хэлэлцдэг байсан. Тэхдээ бүтээж туурвих үе шатанд нь биш шүү. Бичиж туурвихдаа тэр хэнийг ч ойртуулдаггүй. Би засвар найруулга хийх нэлээд хожуу үе шатанд л оролцоно. Түүний бичсэн хэдэн мянган хуудсыг бичгийн машинаар шивэхдээ хоосон зай ихийг үлдээж, асуулт, саналаа би хараар бичихэд, нөхөр маань цэнхэрээр хариулна. Нэлээдолон тохиолдолд миний саналаар засвар оруулахыг итгүүлж,ятгаж, зөвшөөрүүлж чаддагсан. Харин татгалзах тохиолдолд тэр хасах тэмдэглэгээ хийж, шалтгааныг надад байнга тайлбарладаг байсан. Октябрийн хувьсгалын учир шалтгааныг олж тайлах зорилгоор бичсэн “Улаан хүрд” хэмээх томоохон бүтээл дээр бидний хамтарч хийж гүйцэтгэсэн ажлын цар хүрээ юуны өмнө гайхаш төрүүлдэг. Гуверовын институт болон бусад эх сурвалжаас олж авсан архивын хэдэн мянган баримт, бичил кино, ном судар, гэрчийн нотолгоо... Бүх зүйлийг дээд зэргээр яв цав болгоно. Александр Солженицын бид хоёр хоёул математикч байсан. Би МИС – ийн (Москвагийн их сургуулийн) математикийн факультетийг дүүргэсэн. Биднийг танилцах үед тэр нэрт математикч Колмогоровтой харьцангуйн онол дээр ажиллаж байсан. Ермолай хүүгээ төрсний дараа би түүний ажилд нэг мөр хамтарч оролцохоор шулуудсан. Математикийн боловсролгүй бол замаасаа төөрөх байсан байх гэж нөхөр маань байнга ярьдаг, тэгж боддог ч байсан. Улс орны намтар түүхийг орвонгоор нь эргүүлж орхисон тэрхүү ээдрээтэй цаг үеийг сэргээж босгохын тулд мянга мянган баримт сэлттэй танилцах шаардлага гарч байлаа... Энэ сэдвээр орос хэл дээр бичигдсэн бүхнийг олж судлах аз завшаан бүр цагаачилж явахад ч хүртэл олдсон билээ.Хувьсгалчид, хаант засгийн үзэлтнүүд, инженерүүд, цэргийнхэн гээд нийгмийн бүх давхарга хувьсгалд оролцож холилдсон болохоор онцгой өвөрмөц эрээн мяраан өнгө зүстэй дүр зураг байсан гарсан. - Цөлөгдөөгүй бол энэ номыг бичихэд илүү түвэгтэй байх байсан уу? - Тэр үүнийг огт чадахгүйгээр барахгүй маш хурдан нас барах байсан, яагаад гэвэл Улс төрийн товчооны хүсч байснаар түүнийг Верхоянскийн шоронд дахиад хийх байсан. Өөрчлөн байгуулалтын үеийн тухай нийтлэгдсэн дэлгэрэнгүй тэмдэглэлүүдээс (стенограмм) үзвэл түүнийг аврагч нь Юрий Андропов юм байна лээ шүү! Мэдээжээр энэ бол түүний гол зорилго байгаагүй, Баруунтай тогтоосон намжмалд л учруулахгүй байх нь түүнд хэрэгтэй байсан. Солженицын хэмээх тун удахгүй тас мартагдах адгийн амьтныг хөөж гаргаснаар ЗСБНХУ – д алдах юм байхгүй гэж тэр тооцоолсон. - Таны нөхрийн мэндэлсний 100 жилийн ойг Орос орон энэ жил тэмдэглэнэ. Түүний захиас сургамжийг улс орон хүлээн авахад бэлэн эсэх талаар Танд мэдрэгдэж байна уу? - Түүний захиас сургамж маш чухал, харин бүрэн дүүрэн хүлээж авахгүй байна. Манай нийгэм бараг бүх асуудлаар, түүний дотор Солженицыны асуудлаар ч ялгаагүй, тарж бутарчихсан байна. Түүнийг дунд сургуульд судалж байна, харин их сургуульд бол багшийн үзэмжээр л болж байна. Ном зохиолын тухайд гэвэл байнга дахин дахин хэвлэж байна, тэгэхээр энэ бол түүнийг уншиж байна гэсэн үг. Нөгөөтэйгүүр, эсэргүүцэгчид, тухайлбал коммунистуудын дунд, байх нь мэдээж. Коммунизмыг нураасан хэмээн тэд түүнийг буруутгаж, зөвлөлтийн үеийн бүхий л худал хуурмаг цуурхлыг давтдаг юм. - Өнөөгийн оросын төр, засаг тантай сайн харилцаатай гэдэг нь хэнд нууц биш... - Путинд өөрт нь Солженицыны талаар эерэг сэтгэгдэл төрж үлдсэн болов уу.Тэр түүнд “дотроо анхаарал тавьдаг” байх гэж би боддог. Яагаад гэдгийг сайн хэлж мэдэхгүй. Юутай ч арван жилийн өмнө “Российская газета” – гийн хэвлүүлсэн “Хоёрдугаар сарын хувьсгалын тухай бодол эргэцүүлэл” хэмээх бэсрэг номыг Путинд гардуулсан юм.Дараа нь энэ номыг товч тайлбарынхнь хамт түүний ажлын ширээн дээр байхыг олж харсан. Солженицын тэр хоёр хүчтэй төр улсын талыг баримтлагчид гэдгээрээ гарцаагүй ижилсдэг байх. - Оросын төр засаг өнгөрснөө харахыг хүсэхгүй, тэхдээ Сталиныг хүндтэй байранд тавьж байна. Үүнийг эсэргүүцэгчид нь цагаачилж байна... Бүгд дахиад шинээр эхэлж байгаа юм биш үү? - Нөхцөл байдал шизофренигээр л үүсч байна гэж би хэлнэ. Нэг талаас, Сталины тухай үй олон ном зохиол гарч, түүний мэндэлсэн, бурхан болсон өдрийг тэмдэглэж байна. Нөгөөтэйгүүр энэ бүгдийг төр засаг дэмжиж байгаа юу гэвэл хараахан тийм биш. Иймэрхүү санаачилгыг дэмжих талаар Путин юу ч дуугарахгүй байна. Тэхдээ эсрэг юм ч огт хэлээгүй. Аравдугаар сарын 30 – нд улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалд зориулсан шинэ гэрэлт хөшөөний нээлт болж, Путин энэ ёслолд оролцсон. Түүний ирсэн явдал сталины эсрэг гэдгийгнь харуулсан хэрэг бөгөөд ингэж ч ойлгож хүлээж авцгаасан. Тэнд түүний хэлсэн үг бүхэн шударга байсан. Та асуултдаа дурдсан зөрчил бол манай нийгэм дэх хуваагдлын тусгал юм. Ийм оршихуйг бүх оросуудын ерөнхийлөгчийн байр ссуринаасхүлээж авах ёстой хэмээн Путин тодорхой хэмжээгээр үзэж байна... - 1917 оныг судлаад Александр Солженицын ямар гол дүгнэлт хийсэн бэ? - Тэрээр хоёрдугаар сарын хувьсгалын гол шалтгаан бол төр засаг хийгээд боловсролжсон нийгэм хоёрын дунд хагас зууны турш үргэлжилсэн аюулт мөргөлдөөн байжээ хэмээн дүгнэж байсан. Онолын хувьд энэ бол байж болох хэвийн, эрүүл үзэгдэл боловч харилцан буулт (компромисс) хийх орон зай огт үлдээдэггүй радикал хэлбэртэнэхүү мөргөлдөөн хамаарахгүй юм. - Харилцан буултгүй байх гэдэг нь юутай холбоотой вэ? - Радикализмын нэг хэсэгнь болох орос араншинтай холбоотой. Түүнээс гадна абсолютизмын хэлбэрээр нийгэмтэйгээамьд (органик) холбоо тогтоох чадваргүй төр засгийн гөжүүдлээр бас үүнийг тайлбарлана.Хэдийгээр хувьсгал эхлэхийн өмнө төр засаг тийм ч абсолют хэмжээнд хүрээгүй байсан ч, хуримтлагдсан үзэн ядалтын цар хэмжээ дэндүүих байсан нь харилцан буултхийх боломжийг үгүй хийсэн.Ийм тохиолдолд хариуцлагыг хоёр тал аль аль нь хүлээх, тэхдээ ихэнхийг нь төр засаг үүрэх учиртай гэж Солженицын байнга ярьдаг байсан. Үүнд л ирээдүйрүү авч үлдэх гол сургамж оршдог юм. - Радикализмаас сэрэмжлэх чухамхүү энэхүү болгоомжлол таныг путины төр засагтай ил тод харилцан ярилцахад хүргэсэн үү? - Тийм ээ, би төвийг сахих байр суурьтай байна. Түүхийг судалсан олон жилийн дараа шинэ аюулт мөргөлдөөн үүсэх вий гэхээс маш их айж байна.Манай боловсролжсон нийгэм эвлэрэхийн аргагүй болох тийм утгагүй төлөв байдалд бүү хүрээсэй гэж хүсч байна. Төр засгийг зөвхөн шүүмжлээд зогсохгүй, түүнтэй яриа хөөрөө (диалог) өрнүүлэх хэрэгтэй. - “Архипелага ГУЛАГ” – ийн зохиогч харилцан яриаг хүлээж авах байсан болов уу? - Тоталитар, хүнлэг бус гэж өөрөө үздэг өнгөрсөн зөвлөлт засагтай бол харилцан яриа, харилцан буултыг тэр хэзээ ч огт хүлээж авахгүй байх байсан. Гэхдээ энэ нь хэд хэдэн томоохон алдаа оноотой ч гэсэн өнөөгийн төр засагт хамаарахгүй. Улс орон өөр болсон байна. Авлига, худал хуурмаг юм байгаа нь үнэн, тэхдээ газар сайгүй гэсэн үг биш. Барууны бүх диктатурт ч ажил хэрэг иймэрхүү л байдаг. Гарах гарц, арга зам бий. Тоталитаризмаас сална гэдэг бол тэс өөр зүйл. Өнөөдөр бидэнд автократын өвөрмөц хэлбэр байна. Дашрамд дурдахад Солженицын ч бас ингэж үздэг байсан шүү. Тэгэхээр манайд ардчиллыг гагцхүү харилцан ярианы л тусламжтайгаар урагш ахиулж болно. - “Оросыг хэрхэн төвхнүүлэх вэ” хэмээх эсээндээ Солженицын эзэнт улсын төлөв байдлаас татгалзах ёстой гэсэн санааг дэвшүүлж байсан. Төр засаг, жишээлбэл Украинд гарсан шиг, шинэ балмад явдал руу орчихож байгаа юм биш биз? - Александр Солженицын оросын импераилизм, оросын эзэнт улсаас нэгмөсөн салахыг үнэхээр уриалж байсан. Гэхдээ миний бодлоор, энд нэг том аюул занал байсаар байна. Крымыг Донбасстай адилтган эндүүрч болохгүй. Донбасст болсон үйл явдлын талаар би маш их харамсч байна, тийшээ Орос хутгалдах хэрэггүй байсан юм. Олон улсын эрх зүй талаасаа маргаантай хэдий ч энэ бүс нутаг бол Оросын газар нутаг. Огт санаанд оромгүй нөхцөлд, жишээлбэл дайн байлдааны үе,эхнэр нөхөр салжээ гэж төсөөлөөд үз. Тэдэнд өмгөөлөгч хөлслөх цаг хугацаа байхгүй. Эцсийн дүндээ өөр өөрийнхөө мэдлийн юмыг л авч үлдэнэ. Украины тусгаар тогтнолын хувьд иймэрхүү л юм болсон хэрэг. Ельцин, Кравчук и Шушкевич гурав л ямар ч гэрчгүйгээр бүхнийг шийдсэн. Крымын болон Украины ард иргэдээс хэн ч санаа бодлыг нь сонсоогүй. Миний хувьд, Крым буцаж нэгдсэн нь түүхэн шударга үйл хэрэг. - Таны логикоор бол түүхэн шударга ёсны нэрийн дор эзэнт гүрний нутаг дэсвгэрт хамаарах балти орчмын хэсгийг Орос улс маргааш өөртөө буцаахаар шийдэж болох нь ээ дээ... - Баруунд миний байр суурь маш их маргаан дагуулахыг би ойлгож байна, Балти орчим бол энд огтхон ч хамаагүй. Хэзээ ч ийм зүйл болохгүй. Крым бол тусдаа асуудал, энэ бол оросын түүхэн газар нутаг. Донбасст болж байгаа үйл явдал өмнөхийг давтах вий гэсэн таны болгоомжлолыг баталгаажуулж байгаа л даа. Миний бодлоор энэ бол маш том алдаа, Орос түүнийхээ горыг амсах болно. Ямар ч тохиолдолд Орос үүнээс цааш явахгүй, тэгэх хүч чадал ч түүнд байхгүй. - Нэг ярилцлагадаа Та Украин дахь өнөөгийн зөрчлийг Солженицын хэрэв үзсэн бол үхэх байсан гэж ярьсан. - Энэ бол түүний сэтгэлийг тамлах байсан. Солженицыны удмын олон хүн украинчууд байсан. 2014 онд Киевийг галдан шатааж байгааг харсан бол тэр сэтгэлээр унаж үхэх байсан. Нөгөөтэйгүүр, Украин салж явна гэдгийг тэр байнга л ярьдаг байсан. Хичнээн харамсмаар ч гэсэн ингэх магадлал байгааг тэр мэддэг байсан. Хэрвээ Крым, бас Севастополь Оросоос салжээ гэвэл тэр тэсэхийн аргагүй хямрах байсан. Тийм болохоор энэ тал дээр өөрийнхөө флотыг байршуулах гэж үхэн хатан тэмцэж байсны хувьд НАТО – д ихээхэн хариуцлага ногдоно. - Оросын экс – тагнуулчийн эсрэг учир битүүлэг химийн халдлагын дараа Лондонтой эв санааны нэгдэлтэй гэдгээ харуулж ерөнхийлөгч Макрон номын үзэсгэлэн дэх оросын үзмэрээр оролгүй шантаажилсан. Түүний байр суурийг та ойлгож байна уу? - Үгүй! Орос бол номын салоны хүндэт зочин, оросын үзмэрээр тэр орсонгүй. Надад харамсалтай байна. Танай ерөнхийлөгч чинь орос, францын соёлын талын хүмүүс өөр хоорондоо яриа хөөрөөтэй хэрэгтэй гэж айлддаг мөртлөө өөрөө үүнийг хийсэнгүй! Хүйтэн дайны үед ч соёлын асуудал бол цэрэг дайны холбоотнууддоо үнэнч байх гэдгээтэсөөр зүйл гэж үзэж, Франц улсбие даасан тусгаар үзэл бодолтой байсан. Оросын төлөөлөгчдийн дунд төр засгийн талаар сөрөг үзэл бодолтой, шүүмжилж бичдэг олон зохиолч байсан. Өөрөөр энэхүү шантааж сэтгэл гонсойлгож, тэр ч бүү хэл өрөвдмөөр санагдсан. - Александр Солженицын Францын юунд нь дуртай байсан бэ? - Амьдрал түүнтэй хатуу тоглосон. Франц түүнд тийм ч аятайхан санагддаг байгаагүй. Тэр маань немец хэл мэддэг, Шиллер, Гёте нарын эх зохиолыг уншдаг, бас англосаксоны ертөнцийн талаар өндөр сэтгэгдэлтэй байсан. Гэсэн хэдий ч Швейцарь, Германд ирэхдээ нэг л давчдангуй байдаг байсан. Харин Францад ирэхэд бүх зүйл таалагдсан. Дулаахан, агаар нь гээд л. Нөгөөтэйгүүр, Францад түүний арай илүү уншдаг. Франц бол түүний бүтээлийг уншиж, орчуулж, нийтэлсэн баруун дахь анхны орон болсон. Өөрөөр хэлбэл, Тэр Францад дурласан, түүгээр ч үл барам “гэнэтийн эх орон” гэж нэрлэсэн юм шүү. - 2008 онд нас барахынх нь өмнө Солженицыны сэтгэлийг Орост болж байсан үйл явдлын өрнөл зовоож байсан уу? - Маш ихээр. Цэргийн баазуудаараа хүрээлсэн Барууныхны нэг адил Орос улс маш олон алдаа гаргаж, хүйтэн дайн дахиад эхлэнэ гэдгийг тэр ойлгосон...“Оросыг хэрхэн төвхнүүлэх вэ” номын эхний мөрүүдийг санацгаа: - “Коммунизмын цаг үеэ өнгөрөөжээ. Гэхдээ түүний бетонон байгууламж хараахан нураагүй байна. Чөлөөлөгдөх зуураа түүний нурангинд бяц даруулчихгүй юм сан”. Яг ийм л зүйл, түүний дотор хүмүүсийн ухаан санаанд болж байна уу даа. Сталиныг хайрлаж хүндлэх, ЗСБНХУ тарж бутарсанд харамсах зэргийн цаана эсэргүүцлийн өнгө аяс байна шүү. 1990-ээд оны амлалтууд огт биелсэнгүй. Ард олны ихээхэн хэсгийг үзэж ядаж байсан өөрчлөн байгуулалтын капитанууд болох Гайдар, Чубайс нарт асар том харуцлага ногдоно. Бэлтгэлгүйгээр зах зээлийн эдийн засаг руу шилжсэн явдал дээрэм тонуул болж хувирсан. Дэндүү харамсмаар шүү. Урьд нь хэнд ч тохиолдож байгаагүй бүхнийг Орос тууллаа. Орост тусламж хэрэгтэй байлаа, тэхдээ ОУВС – тай хамтарсан АНУ – ын тийм ихэмсэг, захирангуй тусламж биш л дээ. Хүйтэнд дайнд яллаа, Оросыг тооцооноос хасч болно хэмээн тооцоолсноороо АНУ аймшигтай алдаа хийсэн. Сүйрүүлэх чиг хандлага! Оросыг шахах тусам өөдөөс нь пүрш адил хариу барьж байна. Орос өөрийгөө гутаан доромжлогдсон, бүслэгдсэн гэж үзэж байна. Путины олж хүртсэн дэмжлэг чухамхүү ийм мэдрэмжтэй ихээхэн холбоотой. Оростой хатуу харьцах хэрэгтэй л дээ, гэхдээ тулган шаардалт бол эргээд маш сөрөг үр дагавартай. Орчуулж бэлтгэсэн Д.Энхээ    
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

2 цаг 38 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

2 цаг 39 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

2 цаг 41 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

4 цаг 36 мин
“Ардчилсан орны Үндсэн хуульд байдаг зохицуулалтууд манайд байхгүй байна”

Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

5 цаг 58 мин
Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

6 цаг 57 мин
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

7 цаг 29 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

7 цаг 50 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

11 цаг 24 мин