Ши Жиньпин  Ким Чен Уныг Хятадад дахин айлчлахыг урьжээ

2018-03-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.АРИУН Хятадын төв телевизээр БНХАУ-ын дарга Ши Жиньпин, БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун нарын уулзалтын зураг бичлэг цацагдаж, Хойд Солонгосын удирдагчийн Бээжинд хийсэн нууцлаг айлчлалын мэдээлэл ил болсон талаар Оросын “Риа Новости” агентлаг мэдээллээ. Лхагва гариг /III.28/-ийн өглөө Хятадын Синхуа агентлаг Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун гэргийн хамт Хятадад гурав хоногийн албан бус айлчлал хийсэн талаар мэдээлсэн байна. Энэ мэдээлэл цацагдсаны дараа Хятадын Гадаад хэргийн яамны сайтад албан мэдээ орсон байна. Хойд Солонгосын удирдагчийн хувьд засгийн эрх мэдлийг авсан 2011 оноос хойш анх удаа гадаад улсад хийж байгаа айлчлал нь энэ гэдгийг олон улсын хэвлэлүүд онцлон бичиж байна. Хоёр улсын удирдагчдын уулзалт Хятадын ардын хурлын ордонд болсон бөгөөд уулзалтын үеэр яригдсан асуудлын талаар “Ши Жиньпин   Ким Чен Уныг Хятадад дахин айлчлахыг урьжээ” гэдгээс илүү тодорхой мэдээлэл гараагүй байна. Өмнөд Солонгос болон АНУ-тай дээд хэмжээний уулзалт хийхээр товлоод байгаа  үедээ Хойд Солонгосын удирдагч Хятадад гэнэтийн айлчлал хийсэн. Тиймээс  Ши Жиньпин, Ким Чен Ун нар ямар асуудлаар яриа хэлэлцээ хийсэн бэ гэдэг нь олон улсын хэмжээнд анхаарал татсан асуудал сэдэв болоод байна. Даваа гариг /III/25/-ны өглөө Хойд Солонгосын удирдагчийн тусгай галт тэрэг Бээжинд ирсэн талаар Японы хэвлэлүүд мэдээлж, нийгмийн сүлжээний хэрэглэгчид Бээжингийн галт тэрэгний буудал орчмын харуул хамгаалалт нэмэгдсэн зургуудыг  оруулж байсан ч хоёр талаас албан ёсоор ямар нэгэн мэдээлэл тайлбар өгөхгүй байсан билээ. Эх сурвалж: www.polit.mn
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

2 цаг 18 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

2 цаг 22 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

3 цаг 40 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

7 цаг 6 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

7 цаг 6 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

22 цаг 2 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин