“Хүүгээ түймэрт өргөсөндөө өөрийгөө хэзээ ч уучлахгүй”

2018-03-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ТӨГС ОХУ-ын Кемерово хотын “Өвлийн интоор” цогцолборт гарсан гал түймрийн үеэр амиа алдсан 64 хүнийг сүүлчийн замд нь үдэх ёслол энэ өдрүүдэд үргэлжилж байна.  Гал түймрийн дохиоллууд ажиллаагүй, гарцууд хаалттай байсан нь олон хүн амиа алдахад нөлөөлснийг шинжээчид тодорхойлж, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ч шүүмжлэлтэй байгаагаа илэрхийлжээ. Олон нийтийн амарч, зугаацах газарт ийм олон хүн, тэр дундаа хүүхдүүд олноороо амиа алдсанд харамсан гашуудаж байгаагаа тэрээр хэлжээ. Өнгөрсөн ням гаригт орон нутгийн цагаар 17 цагт гал түймэр асч эхэлсэн бөгөөд хүүхдийн тоглоомын хэсэгт эхэлж гарсан байх магадлалтай гэжээ. Гарцууд хаалттай байсан нь олон хүмүүсийг багагүй сандрааж, тэр дунд ганцаараа үлдсэн, төөрсөн хүүхдүүд олон байжээ. Хаашаа гарахаа мэдэхээ байсан 11 настай хүү барилгын дөрөвдүгээр давхраас үсэрч амиа алдсан гээд зүрх зүсэм дүр зургуудыг гэрчүүд ярьж байна. Гал түймэрт 8 настай хүүгээ алдсан Дмитрий Пучков “Би одоо юу хэлэх, юу хийх ёстойгоо мэдэхгүй байна. Хүү минь тоглоомын газарт очьё гэж гуйхад нь зөвшөөрөх ёсгүй байж. Бас би тэнд ганцааранг нь орхисон. Хүү минь тоглох гэж очоод шатаад үхчихлээ. Түүнийгээ түймэрт өргөсөндөө өөрийгөө хэзээ ч уучлахгүй” гэж ярьжээ. ОХУ-д болсон энэхүү үйл явдал маш том сургамж болсныг хэвлэлүүд бичиж байна. Манай нийслэл хотноо хүүхдийн тоглоомын газрууд олон бий.  Эцэг эхчүүд ч ажлаа амжуулахын тулд тоглоомын газарт хүүхдүүдээ даатган орхидог. Тиймээс энэ төрлийн бизнес эрхлэгч байгууллагууд аюулгүй ажиллагааг сайтар хангах шаардлагатайг санууллаа. Эх сурвалж: www.polit.mn    
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

2 цаг 12 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

2 цаг 16 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

3 цаг 34 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

7 цаг 0 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

7 цаг 0 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

21 цаг 56 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин