Asia Times: АНУ дэлхийд ноёрхоход нь юу болж бүтэхгүй байгаа юм бол?

2018-03-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
Бэлтгэсэн Д.ЭНХЭЭ Дэлхийн хоёрдугаар дайн дууссанаас хойш ард­чиллыг түгээ­н дэлгэр­үүлэх, капитализмын байр суурийг бэхжүүлэх, Нэгд­сэн үндэстний бай­­­гуул­лага (НҮБ) бий бол­гох зэрэг үйл явц нь АНУ-н дэлхий дахины үйл хэргийн захирамжлагч болгож хувиргасан. Дэл­хий ертөнцийг илүү сайн сайхан болгохын тулд АНУ ч өөрийн ноёрхлоо ашигласан” хэмээн “Asia Times “-т нийтлүүлсэн өгүүлэлдээ Хамза Лиакват  бичжээ. Гэхдээ хувь тавилан­гийн даажигналаар АНУ-ын явуулсан бодлого Америкийн ноёрхолд ноц­той аюул занал бий бол­гож, харин бусад улс ор­ны эдийн засгийн өсөлтөд боломж олгожээ. Иерусалимыг Из­раил­ийн нийслэлээр хүлээн зөвшөөрөх эсэх асууд­лаар НҮБ -ын Аюул­гүйн Зөвлөл болон Ерөнхий Ассамблейд ойрмогхон бүтэлгүйтсэн явдал бусад улс орныг манлайлах Америкийн улс төрийн ноёрхлын төвшин аажмаар буурч байгааг харуулав. Вашинг­тоны баримталж буй экологийн бодлогод олон улсын зүгээс хүн­дэт­гэлгүй хандаж байгаа болон БНХАУ-ын эд­ийн засгийн бодлого зэрэг нь Америкийн улс төрийн ноёрхолд нэмэлт бэрхшээл сорилтуудыг бий болгож байна. Чадалтай өрсөлдөгчид өсөн дэвжиж байгаа нь АНУ- ын тэргүүлсэн дэл­хийн дэг журамд аюул занал учруулж байна. Олон улсын форумуудад АНУ-ын ашиг сонирхолд хүндэтгэлгүй хандах бол­сон явдал БНХАУ, ОХУ-ын байр суурь бэхжиж байгаатай үндсэндээ холбоотой. Үүний зэрэгцээ Зүүн өмнөд Азийн орнуудын эдийн засгийн өсөлт эдгээр улс орны дэлхийн том гүрнүүдээс хамаарах түвшинг ч бас бууруулав. Ойрын ирээдүйд Зүүн өмнөд Ази дэлхийн том гүрнүүдийн анхаарлын төвд байх болно гэдгийг тэмдэглэх нь чухал. АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обамагийн захиргаа Азийн зүг бод­логоо “эргүүлсэн”-ээ зар­лан тунхагласнаар энэ бүхэн тодорхой бол­сон билээ. АНУ-ын өнөө­гийн Ерөнхийлөгч Дональд Трамп үндэсний эрх ашгийг хамгаалсан уриа лоозон дэвшүүлж байгаа хэдий ч өмнөх захиргааны баримталж байсан бүс нутгийн бод­логоос татгалзах магадлал тун бага. Зүүн өмнөд Азийн орнууд улс төр, эдийн засгийн, цэрэг дайны, хамгийн гол нь нийгэм соёлын хүрээнд Вашинг­­тон болон түү­ний хол­боотнуудтай сөргөлдөж чадахуйц хэмжээ­нд хүр­тэл чадал тэнхээтэй болж чадах эсэхэд л асуудал оршиж байгаа юм. Трамп “Америк эн  тэр­­­­гүүнд” хэмээх попу­лист уриа лоозонг чухалд үзсэнээр ард­чиллын үнэт зүйлсийг дэлхий даяар урагш ахиу­лахад АНУ-ын гүйцэтгэх үүргийг сул­руулав. Ийм чиг хандлага баримтал­снаар АНУ-ын тэргүүлдэг инс­­титутууд эрсдэлд орсныг харуулж байна. Тухайлбал, үүнд Дэлхийн банк, Олон улс­ын  валю­тын сан, магад­гүй НҮБ ч хамаарна. АНУ-ын үндэсний аюулгүй байдлын салбарт баримтлаж буй шинэ стратеги, Бээжин эдийн засгийн шударга бус прак­­тик арга хэрэглэж байна хэмээх  БНХАУ-ын эсрэг саяхны шүүмжлэл зэрэг бол “Фукудидын урхи”– ны аюул занал бодитой болсныг буюу тэргүүлж яваа гүрэн өөр­тэй нь өрсөлдөх улс гүрэн шинээр сэргэж мандахаас бол­­гоомжилж байгааг нотолж байна. Нөгөөтэйгүүр, Зүүн өмнөд Азийн Ассоциа­цийн (АСЕАН) улс ор­нуудын өсөн нэмэгдэж буй эдийн засгийн төлөв байдал өртөж бай­гаа стратегийн хориг хяз­гаарлалтуудын суурь дэвс­­гэр дээр тэдгээрийг хүчтэй өрсөлдөгч болж чадахгүйд хүргэж байна. Олон хүн үүнтэй санал нийлэхгүй байж болох ч зөвхөн дан ганц эдийн засгийн хүчин чадлаар дэлхийд ноёрхол тогтоо­сон тохиолдол огт байх­гүйг түүх нотолно. Гэсэн хэдий ч ирээдүйд АСЕАН “ноёдыг” томилоход нө­лөө бүхий субъект бол­ж хувирах боломжтой. Цэрэг дайны хүчин чадлын хувьд цэрэг дайн­ы зориулалттай асар том төсөв, бараг бүх тив­ийг бүрхсэн цэрэг дайны үүрэг амлалтын цар хэм­жээний үр дүнд АНУ нэгдүгээрт байна. Гэхдээ тухайн нөхцөлд АНУ-ын нэр хүнд цэрэг дайны талаар хүлээсэн үүрэг амлалтаа хэр зэрэг дагаж мөрдөж байгаа түвшнээс шууд хамаарч байна. Нөгөө­­тэйгүүр ийм нөхцөл байдал цэрэг дайны хүчин чад­­лаа нэмэгдүүлэхэд өрсөлдөгчдийг түлхэж байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын хам­­гаалалтын системийг давж чадах зэвсэглэлтэй болсныг саяхан ОХУ-ын Холбооны хуралд явуул­сан илгээлтдээ тэм­дэглэснийг энд дурдах хэрэгтэй. Мөн түүнчлэн Сирид хийсэн Оросын агаарын цохилтууд, түү­ний дараахь АНУ-ын намжмал байр суурь зэрэг нь ОХУ дэлхийн ноёрхолд боди­той нэр дэвшигч болсныг харуулав. Үүний зэрэгцээ цэрэг дайны төсвөө тасралтгүй өсгөж, Энэтхэгийн далай­­д стратегийн хэд хэдэн газрыг эзэлсэн Хятад улс ч цэрэг дайн­­ы боломжоо сүрхий нэ­мэг­дүүлэх төлөвтэй байна. АНУ, БНХАУ-ын шөргөөцөлдөөн эдгээр орны хооронд зөрчил үүсэх боломжтойг өгүүлж байна. Олон улсын төвшинд тэргүүлэхэд эдийн зас­гийн болон цэрэг дайны хүчин чадал чухал үүрэг­тэй, гэхдээ нийгэм соёл­ын үнэт зүйлс ахиц дэвшил илүү чухал ач холбогдолтой. Өнөөдөр дэлхий дахинд АНУ – ын үнэт зүйлс давамгайлж байна. Үүнийг ардчиллын үнэт зүйлсийн даяаршил, олон улсын харилцаан дахь англи хэлний үүрэг гэрчилнэ. Өрсөлдөгчдийн тоо өсөн нэмэгдэж байгаа хэдий ч АНУ- ын ноёрх­лыг өөрчлөхөд цөөн хэд хоног бүү хэл он удаан жилүүд шаардагдахаар гүн үндэстэй нь өнөөгийн бодит байдал юм. Товч­хондоо, АНУ бусдад нө­лөөлсөөр байх болно, гэх­дээ түүний нөлөө урьдынх шиг байхаа боль­сон. Үүнтэй нэг адил Хятадын нөлөөний өсөлт, Оросын сэргэн мандалт бол өнөөд­рийн бодит байдал болжээ. Дэлхий дахины энэхүү олон туйлт төлөв байд­лын тогтворжилт зөрчил үүссэн тохиолдолд харил­цан баталгаатайгаар түүн­ийг устгах явдлаар хангагдах болно. Үнэндээ бол нийгэм эдийн засаг, цэрэг  тех­никийн хүрээн дэх өсөн нэмэгдсээр буй өрсөл­дөөнийг авч үзвэл дэл­хийн том гүрнүүдийн хооронд зөрчил тэмцэл үргэлжилсээр байх болно.Эцэст нь, багагүй чухал зүйл бол: энэхүү олон туйлт дэлхий ертөнцийн тогтвортой байдал бол өрсөлдөгч улс орнуудын талаар баримтлах дэлхийн агуу том улс гүрнүүдийн бодлого, мөн түүнчлэн эдгээр улс гүрний цэр­гийн генералуудын страте­гийн ухаан бодлоос шалтгаалах болно. Эх сурвалж: Максим Исаев, www.regnum.ru   Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

2 цаг 15 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

2 цаг 19 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

3 цаг 37 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

7 цаг 3 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

7 цаг 3 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

21 цаг 59 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин