В.Путин ажлаа юунаас эхлэх вэ?

2018-03-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин энэ удаагийн сонгуульд бие даан өрсөлдөж байгаа. Тэ­рээр сонгуулийн санал хураалтаар 76,41 хувийн санал буюу санал хураалтын тооллогоор  90 хувийн саналыг авчээ. Ингэснээр 2024 он хүртэл Ерөн­хий­лөгчөөр ажиллах нь тодорхой болж байна.  Хэдийгээр санал хураалтын тооллогыг эцсийн байдлаар гараагүй ч түүний энэ удаагийн сонгуулиар авсан санал үүний өмнөх сонгуулиар авсан санал хураалтаас илүү байгаа юм. Мөн 2004 онд өрсөлдсөн ерөн­хийлөгчийн сонгуулиар авсан хамгийн өндөр санал хураалтын дүн 71,31 хувиас  ч илүү санал аваад байна. Ерөнхийлөгч Владимир Путин одоо хашиж байгаа албан тушаалаа өмнө хоёр удаа дараалан хашиж байсан. Тухайлбал, 2000-2008 хүртэл ерөнхийлөгчөөр хоёр удаа улиран сонгогдсон билээ. Гэвч тус улсын Үндсэн хуульд зааснаар гурав дахь удаагаа улиран сонгогдох эрхгүй учраас түүний дотны хүн Димитрий Медведев (Ерөнхийлөгч) болсон. Харин Владимир Путин түүний Засгийн газрын ерөнхий сайдаар сонгогдож ажил­ла­сан юм.  Үүний дараа тэрээр 2012 онд  дахин ерөн­хийлөгчөөр сонгогдсон байна.  Ерөнхийлөгч Владимир Путин 65 настай. Тэрээр түүнийг дэмжиж са­налаа өгсөн болон дахин ерөнхийлөгчөөр сонгосон хүмүүст баярласнаа илэрхийлсэн байна.  Владимир Путин хэлэхдээ “Намайг дэмжсэнд их баярлалаа.Та нар бол манай баг.Би бол танай багийн гишүүн.  Мөн миний төлөө саналаа өгсөн бүх хүн өнөөдөр манай үндэсний шигшээ  багийг бүрдүүлж байна” гэжээ. Түүнчлэн “Тэрээр сонгуулийн санал хураалтын энэ дүн нь түүнийг хүнд хэцүү нөхцөл байдалд сүүлийн жилүүдэд хийж ирсэн бүх ажлыг хүлээн үнэлж байгаагаас гадна ирээдүйн итгэл найдвар гэж үзэж байгаа хэрэг гэв.  “Биднийг  амжилт хүлээж” байна. Харин бид багтаа  бусад нэр дэв­шигчдэд саналаа өгсөн хүмүүсийг татах нь их чухал. Бид урагшлахын тулд нэгдмэл байх хэрэгтэй. Тэгэхийн тулд бид энэ орны иргэн бүрийн дэмжлэг туслалцааг авах ёстой” гэж ярьжээ.  Харин  ОХУ-д нэгдээд дөрвөн жил болж байгаа Крымийн хойгийн болон Севастополь хотын  иргэдийн анх удаа сонгуулийн санал хураал­тад оролцсон байна. Сонгуулийн комисс Крымийн хойгийн иргэдийн 60 хувь саналаа өгсөн хэмээжээ. Харин түүнийг ийнхүү  ОХУ-ын ерөнхийлөгчөөр илүү давуу саналаар ялалт байгуулан сон­гогдож байгаад бусад орны төрийн тэргүүн, ерөнхийлөгчид баяр хүр­гэсэн гэж “ВВС” агентлаг мэдээлсэн байна. Тухайлбал, Венесуэлийн Гадаад хэргийн яам ерөнхийлөгч Николас Мадурогийн өмнөөс гар­га­сан мэдэгдэлдээ  ерөнхийлөгч Владимир Путинд баяр хүргэж бай­гаагаа дурджээ. Мөн   өөрийн мэргэн оюун ухаан, хүч чадал, авьяас чадвараараа даван туулах шинэ сорилттой тулгарсан түүнд сайн сайхан бүхнийг болон эв нэгдлийг хүсэн ерөөж байгаагаа илэрхийлсэн байна. Үүнээс гадна Боливийн ерөнхийлөгч Эво Моралес “Твиттер цахим хуудастаа ах дүү орны ерөнхийлөгч Владимир Путинд сон­гуульд ялсанд нь баяр хүргэе” хэмээн мэнд­чилжээ. Тэрээр “ОХУ бусад орны нэр төрийг хүндэтгэн үздэг. Мөн геополитикийн тэнцвэртэй байдлыг ха­н­гахаас гадна империализмийн оюулаас  дэлхийг хамгаалдаг” гэж жиргэсэн байна. БНХАУ-ын ерөнхийлөгч Си Жиньпин түүнийг ялалт байгуулсанд нь баяр хүргэсэн цахилгаан мэдээ илгээсэн гэж “Синьхуа” агентлаг мэдээллээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

2 цаг 10 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

2 цаг 13 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

3 цаг 31 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

6 цаг 57 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

6 цаг 57 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

21 цаг 53 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин