ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд В.Путин ялалт байгууллаа

2018-03-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
 Д.АРИУН ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өчигдөр /2018.03.18/-д болж, санал хураалтын урьдчилсан дүн гарлаа. Тус улсын Сонгуулийн ерөнхий хороо мэдээлэхдээ,  Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээс хамгийн олон саналыг одоогийн Ерөнхийлөгч Владимир Путин авсан болохыг зарлалаа. Түүний араас 11,9 хувийн санал авсан Павел Грудинин /Коммунист намаас нэр дэвшигч/ бичигджээ. Либерал ардчилсан намын В.Жириновский 5.73 хувийн санал авсан нь гуравт бичигдэх үзүүлэлт аж.  Сонгуульд өрсөлдсөн цорын ганц эмэгтэй нэр дэвшигч, телевизийн хөтлөгч Ксения Собчак 1,64 хувийн санал авсан байна. Энэ удаагийн сонгуульд саналаа өгөхөөр 109 сая сонгогч бүртгүүлсэн бөгөөд сонгуулийн ирц 59,93 хувьтай байсан тухай Сонгуулийн ерөнхий хорооны мэдээлэлд дурджээ. Владимир Путины хувьд энэ удаагийн сонгуулиар  52 сая сонгогч энэ удаад түүний төлөө саналаа өгсөн нь 2004 оныхоос 2 сая гаруйгаар илүү байгаа аж. Тодруулбал, 2004 онд 49 сая 563 мянга /71,31%/, 2012 онд 45 сая 602 мянга (63,60%) саналыг тус тус авч байжээ.  
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

2 цаг 13 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

2 цаг 17 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

3 цаг 35 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

7 цаг 1 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

7 цаг 1 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

21 цаг 57 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин