Сансрын хүчин байгуулахыг хүсч байгаагаа илэрхийлэв

2018-03-15
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД АНУ-ын ерөнхийлөгч  Дональд Трамп Пентагоны агаарын, тэнгисийн болон  явган цэргийн  ангийг нэгтгэсэн “Сансрын хүчин” байгуулахыг хүсч байгаагаа илэрхийлжээ. Тэрээр Сан Диего хотын Мирамар дүүрэгт байрладаг тэнгисийн явган цэргүүдтэй уулзах үеэр  шинэ цэргийн анги байгуулагдсанаар зэвсэгт хүчин болон Засгийн газрыг  агаарын орон зайг хамгаалахын тулд хийж байгаа ажлын  ачааллыг хөнгөвчлөх боломжтой гэв.  Миний энэ шинэ стратеги нь газар, тэнгэр, тэнгисийг эзэгнэх зорилготой  дайн  гэдгийг зөвшөөрч байна. Бид сансрын хүчинтэй болох боломжтой. Бидэнд агаарын нисэх хүчин байна. Иймээс бид сансрын хүчний зэвсэгт хүчинтэй болж болно. Үүнийг  бид хийх хэрэгтэй гэж хэлсэн байна. Тэрээр ерөнхийлөгч болсноос хойш зэвсэгт хүчнийхнийг олон удаа магтаж сайшааж байсан юм.  Тиймээс Цагаан ордны өндөр албан тушаалд зэвсэгт хүчний генералуудыг томилж байсан юм.   Зарим конгрессийн гишүүд өнгөрсөн жил конгресст сансрын зэвсэгт хүчнийг байгуулах төслийн хуулийг танилцуулж байсан. Гэвч зэвсэгт хүчнийхэн өөр шинэ анги байгуулах шаардлагагүй хэмээн  эсэргүүцсэн юм.  Бид анги салбаруудын хамтарсан байлдааны ажиллагааг хөгжүүлэхийг зорьж байна. Иймээс “Би  нарийн төвөгтэй, ажиллагаа ихтэй шинэ анги нэгтгэл  байгуулахыг хүсэхгүй байна” гэж Батлан хамгаалахын нарийн бичгийн дарга Жеймс Маттис конгрессийн гишүүн Мичель Турнерт өнгөрсөн долдугаар сард бичсэн захидалдаа дурджээ. Мөн энэ нь зэвсэгт хүчний зардлыг хасахыг зорьж байгаа энэ үед өөр шинэ анги байгуулах нь яарсан хэрэг болох байх гэжээ. Харин энэ санаа нь өнгөрсөн оны сүүлчээр Пентагоны төсвийн хуулийн төлөвлөгөөнөөс хасагдсан. Гэвч конгресст сансрын дайнд АНУ-ын  стратеги сул учраас ОХУ, БНХАУ-ыг татан оруулах нь зөв  гэсэн санааг дэмжигчид нь сайшааж байгаа юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

2 цаг 8 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

2 цаг 12 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

3 цаг 30 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

6 цаг 56 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

6 цаг 56 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

21 цаг 52 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин