Их Британи улс Оросын 23 дипломатыг улсаасаа гаргана

2018-03-15
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.АРИУН Их Британийн Ерөнхий сайд Тереза Мей өчигдөр “ОХУ-ын 23 дипломат ажилтныг улсаасаа гаргана” гэдгээ мэдэгдлээ. Их Британийн засаг захиргаа Оросын  дипломат ажилтнуудыг тагнуулын үйл ажиллагаа явуулдаг гэж үзэж ийм шийдвэр гаргасан байна. Тэднийг Их Британийг орхин явахад долоо хоногийн хугацаа өгчээ.  Мөн Их Британи улс Хөлбөмбөгийн ДАШТ-д төрийн өндөр албан тушаалтнууд болон Хааны гэр бүлийн зүгээс төлөөлөл оролцуулахгүй гэдгээ мэдэгджээ. Энэ нь ОХУ-д болох Хөлбөмбөгийн ДАШТ-тэй холбоотойгоор тодорхой хэмжээний бойкот зарлаж байгаагийн илрэл гэдгийг олон улсын хэвлэлүүд онцолсон байна. Их Британид амьдарч байсан Оросын экс тагнуулч болон түүний охин нар үл мэдэгдэх бодист хордсон байдалтайгаар олдсоноос хойш хоёр улсын харилцаа хүйтрээд байгаа юм. Экс тагнуулчийг цэргийн зориулалт бүхий хороор хордуулсан, уг хорыг ОХУ-д үйлдвэрлэсэн гэж Их Британи үзэж байгаа юм. Харин ОХУ үүнийг албан ёсоор няцаасаар байгаа билээ. Үл мэдэгдэх бодист хордож ухаангүй олдсон С.Скрипаль нь 2004 онд ОХУ-д эх орноосоо урвасан, гадаад улсын төлөө тагнуулын үйл ажиллагаа явуулсан хэргээр баривчлагдаж шүүхээс 13 жил хорих ял шийтгүүлж байжээ. Харин 2010 онд АНУ болон ОХУ-ын хооронд тагнуулын хэргээр баривчлагдсан хүмүүсийг солилцох солилцооны хүрээнд АНУ руу гарсан бөгөөд түүнээс хойш Их Британид амьдарч байсан аж. Эх сурвалж: www.p0lit.mn
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

2 цаг 10 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

2 цаг 13 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

3 цаг 31 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

6 цаг 57 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

6 цаг 57 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

21 цаг 53 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин