Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхахаа зогсоохыг уриаллаа

2018-03-14
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД НҮБ-ын  Хүний эрхийн асуудал хариуцсан байгууллага эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах үзлээ таслан зогсоох, тэдэнд шударга ёсыг ашиглах боломжийг бүрэн  олгох болон, эцгийн эрхт ёсыг халахыг Саудын Арабт уриалсан байна. Мэргэжилтнүүд эмэгтэйчүүдэд хатуу чанга ханддаг орны нэг Саудын Арабын эмэгтэйчүүдийг хувийн бизнес  эрхлэх, машин жолоодохыг хориглосон хоригийг цуцлахыг  зөвшөөрсөн тогтоолыг саяхан баталжээ. Саудын Арабт эмэгтэй  ерөнхий сайд гэж байдаггүй.  Мөн эмэгтэйчүүд чухал шийдвэр гаргахын тулд хамаатан садныхаа эрэгтэйгээс зөвшөөрөл авдаг эцгийн эрхт ёс ноёрхсон орон юм. НҮБ-ын эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг  устгах хорооноос Саудын Арабын Засгийн газарт эцгийн эрхт ёсыг устгахыг уриалжээ. Мөн эмэгтэйчүүдэд паспорт олгох, гадаадад аялах, сурах, амьдрах газраа өөрөө сонгох,  нөхрөөсөө зөвшөөрөл авалгүйгээр  эмнэлгээр үйлчлүүлэхийг зөвшөөрөхийг шаардсан байна.  НҮБ-ын энэ хорооны гишүүн Хилари Гбемедах “Бид энэ эрхт ёсыг халахыг хүсч байна. Хэдийгээр энэ хуулийг баталсан ч бодит байдал дээр эцгийн эрхт ёс үргэлжилсээр байна гэж “Ройтерс” агентлагт ярьсан байна. Харин Саудын Арабын төлөөлөгч  тус хорооныхонд өнгөрсөн сард тэдний зан заншил, шашинд нийцсэн, эмэгтэйчүүдэд  эрх чөлөө олгосон хуулийг хэрэгжүүлж баталсан гэж мэдэгдсэн байна. Мөн эмэгтэйчүүд тус улсын эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэж байна гэв. Гэвч мэргэжилтнүүд Саудын Араб нь эцгийн эрхт ёс болон  эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхдаг хэвшмэл ойлголтыг устгах цогц стратегийг хэрэгжүүлэх шаардлагатай хэмээн онцолжээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

2 цаг 18 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

2 цаг 21 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

3 цаг 39 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

7 цаг 5 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

7 цаг 5 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

22 цаг 1 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин