Бохирдлын эсрэг Хятадын дайн дэлхийг өөрчилнө

2018-03-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ж.ЦОГЗОЛМАА Агаарын болоод орчны бохирдлыг бууруулахад шийдвэртэй алхам хийж буй Хятадын ногоон бодлогын талаар “Блүүмберг” хэрхэн мэдээлснийг тоймлон хүргэе. Урд хөрш өмнө нь бо­хирдлыг арилгахын тулд аюулын харанга дэлдэж, өнөөдрийнх шиг боссон нь үгүй. Харин одоо тэдний шинээр баталсан ногоон бодлого нь асар өргөн цар хүрээг хамарч дэлхий дахинд нөлөөгөө үзүүлж байгаа нь анзаарагдаж эхэллээ. Цахилгаан тээврийн хэ­рэгс­лээс авахуулаад бараа бүтээгдэхүүний зах зээлд хүртэл бүх зүйл хувиран өөрчлөгдөж байна.   ДӨРВӨН АРВАНЫ ДҮН   Дөрвөн арваны турш үргэл­­жилсэн эдийн засгийн их өсөлт нь Хятадыг дэлхийн угаар, нүүрс төрөгчийн хамгийн том үүсгэвэр бол­гожээ. Гэвч одоо Засгийн газар нь эдийн засагтаа халгүй аргаар энэ нөхцөл байдлыг өөрч­лөхөөр хичээж буй. Магадгүй тэдний ногоон бод­лого техникийн  нээлтийн түүчээ болж мэдэх юм. Тиймээс ч хууль тогтоогчид жил бүрийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн их хуралд оролцохдоо эх орондоо төдийгүй гадаад улс оронд өгөх орчны нө­лөөлөлд анхаарах болжээ. Тус улсын агаарын бохирдол 2015 онд туйлын ноцтой хэмжээнд байжээ. Хараат бус судалгааны Berkeley Earth группийн дүгнэснээр энэ нь жил бүр 1.6 сая хүн амиа алдахад нөлөөлсөн байна. Нүүрсний уурхай­нууд­даа дөрөөлсөн Шангси, гангийн үйлд­вэрлэлийн Хебей зэрэг хойд бүсийн үйлдвэрийн тойргуудад утаа хамгийн ихээр нүүрлэжээ.  Тэдгээр нутаг дэвсгэрт тоосонцрын хэмжээ эрүүл мэндэд ноцтой эрс­дэл учруулах хэмжээнд хүрээд байна. Учир нь энэ тоосонцор нь уушгинд орж байрладгаараа аюултай. Энэ тоосонцрын аюул Монголоос Шар мөрөн орж, цаашлаад бүр Өмнөд Солонгос руу чиглэж байна. Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн их хурлын тэргүүлэгчид өнгөрсөн жил нүүрстөрөгчийн бохирдлыг 19 хувиар бууруулахад зарцуулах хөрөнгийн хэмжээг нэмнэ хэмээн мэдэгдсэн бөгөөд 40.5 тэрбум юань (6.4 тэрбум ам.доллар) зарцуулжээ. Түүнчлэн хүхрийн диоксид, азотын оксидыг багасгахын тулд тэдгээрийн дулаан ялгаруулалтыг гурван хувиар бууруулжээ. Албан тушаалтнуудын хэлж буйгаар томоохон хотууд дахь агаарын бохирдол таван жилийн дотор 50 хувиар буурах нь. Урд хөрш өдгөө дэлхийн №1 нүүрстөрөгчийн диоксид ялгаруулагч улс болоод байна.   ТЕСЛАГААС Ч ИЛҮҮ   Засгийн газрын агаарын бохирдлын эсрэг зарласан дайн бас нэгэн зорилготой. Товчхондоо энэ нь дэлхийн цахилгаан тээврийн хэрэгслийн үйлдвэрлэлд чиглэжээ. Уг нь энэ бизнесийг Өмнөд Африкаас гаралтай бизесийн магнат Элон Маскийн Tesla Inc.-ээр нь дэлхий мэднэ. Гэвч Хятад улс 2015 оноос хойш цахилгаан тээврийн хэрэгслийн худалдаанд тэргүүлж байгаа билээ. Үүгээр ч зогсохгүй тэд 2025 он гэхэд жил бүр долоон сая борлуулалт хийнэ гэсэн төлөвлөгөөтэй.   ЦЭВЭР ЭРЧИМ ХҮЧНИЙ САНААЧЛАГА   Хятадын цэвэр эрчим хүчний салбарт хийсэн хөрөнгө оруулалт нь нүүрстөрөгчөөс холдож, нарны эрчим хүчний үнийг бууруулахад зүй ёсоор нөлөөтэй нь талархууштай хэрэг юм. Эрчим хүчний судалгаа, шинжилгээний Bloomberg New Energy Finance байгууллагаас тооцож гаргаснаар АНУ-д ашиглагдаж буй нарны элементтэй панелийн гуравны хоёрыг Хятадад үйлдвэрлэж байна. Мөн энэ салбартаа тэргүүлэгчид нь Хятадын JinkoSolar Holding Co. болон Yingli Green Energy Holding Co юм. Хятадууд зөвхөн үүгээр зогсохыг хүссэнгүй. Тэд нар сал­хины эрчим хүчнээс гадна цэвэр эрчим хүчний тех­но­логи болох устөрөгч, нүүрсний алинаар нь ч ажил­­лах үүсвэрүүдийг судалж байна.   МӨНГӨ ИЙН УРСАЖ БАЙНА   Цэвэр эрчим хүчний тренд дэлхий нийтийг хамарч байна. Bloomberg New Energy Finance-ийн эрчим хүчний дараагийн шинэ үүсгэврийн багтаамжийн дэлхийн хэмжээний хөрөнгө оруулалт 2017-2040 он хүртэл 10 их наяд ам.доллараас давах төлөвтэй байна. Үүний 72 орчим хувь нь сэргээгдэх эрчим хүчинд чиглэх бөгөөд нар, салхины салбарт хуваагдаж байна. Хятад улс орчны бохирдлыг арилгахын тулд хэрэгцээнээс дав­сан багтаамж бүхий үйлдвэрүүдээ цомхотгохоор чармайж буй. Энэхүү үйлдэл нь бараа бүтээгдэхүүний үнэд ч мөн цохилт болж байна. Үйлдвэрийн бай­­гуу­ламжуудыг хааж, уурхайнуудыг зог­соос­ноор өнгөрсөн жил нүүрс, ган, хөнгөн цагааны үнэ нэмэгдсэн билээ. Эдгээр шинэ дүрэм журмын хэрэгжилтийн дараа бохирдуулагч бодисын хэмжээ өөрчлөгдөөгүй, мөн цаасны үнэ ч хэвээр байв.   ЦЭЛМЭГ ТЭНГЭР   Зөвхөн агаарын чанарыг сайжруулах үйл хэргээр Хятадын бодлого зогссонгүй. Тэд бусад улс орнуудаас ачаалал хэтрүүлэн далайн тээвэр хүлээн авахаа больж, хуванцар болоод цаасан хог хаягдлуудыг ч цэгцэлж эх­лээд байна. Ерөн­хийлөгч Ши Жинпиний н­о­гоон зорил­туудыг Засгийн газрын бүх төвшинд хэрэгжүүлж, ажил хэрэг болгож байна. Засгийн газар тусгай цагдаагийн хүчин гар­гаж бохирдуулагч бай­гуу­­ламжуудыг хаасан юм. Албаны хүмүүс нүүрсний хэрэглээг та­наж, байгалийн хийн худалдааг өсгөв. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

5 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

25 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

30 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

33 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

36 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

38 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

1 цаг 42 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

11 цаг 51 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

11 цаг 51 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

11 цаг 51 мин