Си Жиньпинийг хугацаагүй Ерөнхийлөгчөөр сонгох уу?

2018-03-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД БНХАУ-ын  шинэ  үе  эрин үе эхэлж байна.  Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч Си Жиньпиний хаанчлалын эрин үе.  Ингэснээр олон улсын хэвлэл мэдээллийнхэн “Дэлхийг эдийн засгаараа тэргүүлэгч гүрний  ерөнхийлөгчийн албыг хугацаагүйгээр хаших боломжтой болох нь” гэж эмээж байна. Гэвч  БНХАУ-ын  Ерөнхийлөгч, тус  улсын коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга Си Жиньпиний хүсэл болон түүний шинэ эринд хэрэгжүүлэх БНХАУ-ын  онцлог шинж чанарыг тусгасан социализмын тухай бодлогыг тус улсыг үндэслэгч Мао Зэдуны бодлогын адилаар Үндсэн хуулиндаа оруулсан нь гайхах зүйл биш гэжээ. Си Жиньпин 2003 онд дөнгөж төрийн эрхэнд гарангуутаа түүний улстөрийн өрсөлдөгчдийг баривчилсан авлигын эсрэг кампанит ажлыг явуулсан. Тэрээр өнгөрсөн намар БНХАУ-ын Коммунист намын XIX их хурлын үеэр үе залгамжлагчаа томилохгүй байх шийдвэрийг гаргасан юм. Ийнхүү тэрээр улс төрийн тогтолцооны бичигдээгүй дүрмийг зөрчсөн нь түүний эрх мэдлийг өөрийн гарт  төвлөрүүлэх гэсэн анхааруулга шиг сонсогдсон байна. Тус улсын 1949 оны Үндсэн хуульд Коммунист намын хүсэлтээр ерөнхийлөгчөөр хоёр дараалан сонгогдсон тохиолдолд дахин сонгогдох эрхийг нь хязгаарласан. Шинжээчдийн үзэж байгаагаар улс орны тогтвортой байдлыг хангаснаар Ерөнхийлөгч Си Жиньпиний төрийн эрх барих хугацаа 2023 онд дуусна. Үндэсний ардын чуулганаар энэ сарын 4-нд энэ саналыг  батлахаар болсон. Ингэснээр барууны орнуудыг ялангуяа, түүний олон улсын тавцан дахь гол өрсөлдөгч АНУ-ыг сүрдүүлж байгаа юм. Харин БНХАУ-ын Засгийн газартай хамтарч ажилладаг  Бээжин дэх өдөр тутмын “Глобал таймс” сонин барууны орнуудын хэвлэл мэдээллийн шүүмжлэлийг эдгээр орон БНХАУ-ыг  бүтэлгүйтэхийг харахыг хүсч байна хэмээн  ойлгон хүлээж авчээ. Мөн тэд БНХАУ-ыг дэмжинэ гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байна. Харин олон улсын сэтгүүлчдийн ихэнх нь үүнийг Ерөнхийлөгч Си Жиньпиний хийж байгаа дарангуйлал гэж үзэж буй юм. БНХАУ-ын Ерөнхийлөгчийн хэрэгжүүлж байгаа арга нь тус улсын болон төрийн эрх мэдэл хоорондын тэнцвэрийг арилгана гэж “Financial Times” сонинд бичжээ. Харин “New York Times”сонин үүнийг нь  “Дарангуйлагч болох гэсэн туршилт” гэжээ. Түүнчлэн “The Guardian” сониныхон  БНХАУ-ын Коммунист намын энэ хүсэлт Маогийн эрин үеийн давж гарсан үеийнхний хувьд сүйрэл байх болно гэж үзсэн байна. Мөн “Түүний залгамжлагчид Си Жиньпингийн эрх мэдлээ бэхжүүлэх арга замыг  таамаглаагүй байна” гэж дурджээ. “Вашингтон пост” сонин БНХАУ-д  Маогийн дэглэмээс хойш харагдаагүй ганц хүний хувийн дарангуйлал тогтоох  оролдлого хийсэн.   Мөн Ерөнхийлөгч Си Жиньпин дэлхийн бусад оронд борлуулахын тулд XXI зууны тоталиризмын дэглэмийг бий болгосныг анхааруулсан байна. Энэ  дэглэмийн шинэ хувилбар нь шинэ технологт түшиглэж байгаа юм. Тухайлбал, иргэн бүр кредит оноотой болно.  Харин эрх баригчид  камерын тусламжтайгаар зөрчил гаргасан иргэнийг нүүр царайгаар нь таних,  илрүүлсэн зөрчлийн улмаас кредит оноо нь буурна гэж үзжээ. “New York Times”сонинд барууны орны ардчиллын  загварыг нэвтрүүлсэн  Руанда, Камбож эсвэл Тайланд нь Кремлиэс илүү  либерал дэг журманд аюул учруулж байгаа талаар бичсэн байна. Харин “The New Yorker” сайтын сэтгүүлч Эван Осносын үзэж байгаагаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин гадаад харилцаа болон цэрэг дайны асуудалд ихэвчлэн зөөлөн ханддаг Ингэснээр түүний нөлөө буурсан. Харин  Ерөнхийлөгч Си Жиньпингийн нөлөө өсөн нэмэгдэж байна гэж онцолсон байна. БНХАУ-ыг  хүйтэн дайн дууссанаас хойш АНУ болон барууны орнуудад тулгараад байгаа хамгийн  том сорилт болно гэв.  Италийн сэтгүүлч Анжело Агуар Давосын хамгийн сүүлчийн чуулга уулзалтад Ерөнхийлөгч Си Жиньпинийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын өрсөлдөгч, даяаршлыг манлайлагч БНХАУ-ын Ерөнхийлөгч гэж танилцуулсныг сануулжээ. Мөн БНХАУ-ын цэргийн төсөв жил бүр 6-7 хувиар нэмэгдэж байгаа нь АНУ-ынхтай  ойролцоо байна гэжээ. Үүнээс гадна тус улсын цэргийн оролцоо Африк болон Номхол далайн баруун хэсгийн цэргийн баазад  нэмэгдэж байгаа талаар “The York Times” сонинд онцолсон байна. Барууны орнуудын удирдагчид БНХАУ-нь  дэлхийн орнуудыг “Пакс Американа” эринд бий болсон ертөнцөд нэгтгэх зорилгогүй гэдгийг анзаарах шаардлагатайг “Financial Times” сонин анхааруулжээ.  Дэлхийн хамгийн их хүн амтай орон өөрийн дагаж мөрдөх дүрмийг бий болгохыг хүсч байгаа. Түүнчлэн  тус улсыг Евроазитай холбосон шинэ торгоны замын хөтөлбөрийг хөгжүүлэхийг зорьж байна. Ингэхийн  тулд дэд бүтэцдээ их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаа аж. Үүгээрээ 80 гаруй оронтой холбоо тогтоосон байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

42 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

42 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

42 мин
Эрчим хүчний үнэ нэмэгдлээ, одоо шинэ эх үүсвэр, хэмнэлтийн бодлого хэрэгтэй

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд яг өнөөдрийн байдлаар 928 гкал/цаг

42 мин
Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 100 жилээр юуг онцлов

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуул

42 мин
Тавантолгойг 100 жилээр “зуучилж” 17 хувийг нь хүртэх хүсэлд Төрийн шууд хэлэлцээр хясал болсон уу?

Улс төр заавал нэг шалтгаантай бужигнадаг. Тэр нь голдуу том төсөл, томоохон хулгай луйврыг хамгаалж үлдэхтэй холбоотой байдаг.

42 мин
“Чингис хаан” Олон улсын нисэх буудал хоёр сая дахь зорчигчоо хүлээн авлаа

2024 оны арвандүгээр сарын 25-нд Монгол Улсын агаарын тээврийн салбарын түүхэн

42 мин
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

10 цаг 51 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

10 цаг 53 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

10 цаг 54 мин