Санхүүгийн зах зээлийн үнэлгээ 65.5 хувиар өссөн гэлээ

2018-02-26
Нийтэлсэн: Админ
 1 мин
Г.НАСАНБААТАР Өнгөрсөн онд хөрөнгийн зах зээлийн бүхий л үзүүлэлт өссөн талаар Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ. Тухайлбал, өнгөрсөн онд хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ 2.4 их наяд төгрөгт хүрсэн нь сүүлийн 27 жилийн хамгийн өндөр үзүүлэлт аж. Эдийн засгийн огцом өсөлттэй 2011 онд хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ 2.1 их наяд төгрөгт хүрч байсныг албаныхан онцолж байна. Ингээд 2016 онд нийт үнэлгээ 1.4 их наяд төгрөг байсан бол нэг жилийн хугацаанд 65.5 хувиар өсчээ. Ингэснээр хөрөнгийн зах зээл дотоодын нийт бүтээгдэхүүний есөн хувьтай тэнцэж буй. Энэ үеэр тус хорооны Судалгаа эрсдэлийн шинжилгээний хэлтсийн дарга Н.Хүдэрчулуун “Санхүүгийн зохицуулах хороо нь хөрөнгийн зах зээл, даатгал, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагаа явуулж байгаа 2100 орчим хуулийн этгээдийг зохицуулдаг. Энэ удаагийн тайлангаас харвал хөрөнгийн зах зээлээс бусад гурван салбар болох даатгал, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоодын нийт активийн хэмжээ 1.4 их наяд төгрөгт хүрсэн. Энэ нь өнгөрсөн оноос 23.3 хувиар өссөн үзүүлэлт” гэлээ. Үнэт цаасны арилжаа 860.8 тэрбум төгрөгт хүрэв Өнгөрсөн онд үнэт цаасны арилжаа 860.8 тэрбум төгрөг хүрчээ. Үүнээс хувьцааны арилжаа 78.1 тэрбум төгрөг, Засгийн газрын үнэт цаасны арилжаа 772.5 тэрбум, компанийн бонд 10.2 тэрбум төгрөг байсан аж. Тайлант хугацаанд хөрөнгийн зах зээлд нийт 52 үнэт цаасны компани болон хорооны үнэт цаасны бүртгэлд бүртгэлтэй 300 гаруй хувьцаат компани үйл ажиллагаа явуулжээ. Түүнчлэн  Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаагаар 6.7 сая ширхэг цаасыг 630.2 тэрбум төгрөгөөр арилжсан бол хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1.4 сая ширхэг үнэт цаасыг 142.3 тэрбум төгрөгөөр арилжсан байна. Ийнхүү өсөлт гарахад анхны хувийн хөрөнгийн бирж үйл ажиллагаагаа эхлүүлсэн, хөдөө аж ахуйн бирж дээр анхны үүсмэл санхүүгийн хэрэгслийн арилжааг нээсэн. Мөн томоохон аж ахуйн нэгжүүднэгдэл болсон нь голлох нөлөөг үзүүлсэн байна. Даатгалын салбарын актив 17.4 хувиар өсчээ Өнгөрсөн оны байдлаар даатгалын салбарын нийт актив 244.7 тэрбум төгрөг болж өнгөрсөн оны мөн үеэс 17.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Салбарийн нийт хөрөнгийн 79.1 хувийг ердийн даатгалын компаниуд, 3.2 хувийг урт хугацааны даатгалын компани үлдсэн 17.7 хувийг давхар даатгалын копани эзэлж байна.  Даатгалын салбарын нийт хураамжийн орлог өнгөрсөн оны энэ үеэс 26.1 хувиар өсөж 144.3 тэрбум төгрөг болсон ба үүний 97.8 хувийг ердийн даатгалын хураамж, 0.9 хувийг урт хугацааны даатгалын хураамж эзэлжээ. Харин үлдсэн 1.3 хувийг давхар даатгалын хураамж эзэлж байгааг салбарын мэргэжилтнүүд онцлов. Тайлант хугацаанд 45.2 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг даатгалын компаниуд төлсөн нь өнгөрсөн онтой харьцуулахад 31.9 хувиар өссөн үзүүлэлт аж. Нийт нөхөн төлбөрийн 98 хувийг ердийн даатгалын компаниуд гаргасан бол хоёр хувийг урт хугацааны даатгалын компани гаргажээ.  Даатгалын салбарын цэвэр ашиг өнгөрсөн жилээс 15.7 хувиар өсч 13.2 тэрбум төгрөг болсон байна. Банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хэмжээ өссөн гэв 2017 оны жилийн эцсийн байдлаар 534 банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллаагаа явуулж эдгээрийн дийлэнх нь буюу 90 хувь зээлийн үйлчилгээ эрхэлж байна. Салбарын нийт активыг өнгөрсөн онтой харьцуулахад 23.1 хувиар өсч 969.1 тэрбум төгрөгт хүрчээ. Нийт хөрөнгийн өсөлтийн 84.6 хувийг хувь нийлүүлсэн хөрөнгийн өсөлт бүрдүүлж байна. Харин нийт зээлийн хэмжээ өмнөх оноос 33.4 хувиар өсч 638 тэрбум төгрөгт хүрсэн аж. Чанаргүй зээлийн хэмжээ 1.2 пунктээр буурчээ Өнгөрсөн онд хадгаламж, зээлийн хоршооны тусгай зөвшөөрлийн эрхтэй 290 хоршоо, 55.624 гишүүдтэй үйл ажиллагаа явуулжээ. Хадгаламж зээлийн хоршооны нийт хөрөнгийн хэмжээ 153.1 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 35.4 хувийн өсөлтийг үзүүлжээ. Энэ нь 2007 оноос хойш анх удаагаа 30-аас дээш хувиар өссөн байна. Нийт хадгаламж зээлийн хоршоодын 89.3 хувь буюу 259 хадгаламж зээлийн хоршоо нийт 99.3 тэрбум төгрөгийн хадгаламжийг төвлөрүүлсэн байна. Үүнийг өнгөрсөн онтой харьцуулахад 30 орчим хувиар өссөн үзүүлэлт юм. 2017 онд салбарын нийт цэвэр ашиг 5.5 тэрбум төгрөгт хүрч өнгөрсөн онтой харьцуулахад 42.4 хувиар өсчээ. Салбарын нийт зээл өнгөрсөн онтой харьцуулахад 26.1 хувиар буюу 21.7 тэрбум төгрөгөөр өсч 105.2 тэрбум төгрөгт хүрсэн аж. Энэ нь сүүлийн есөн жилийн хугацаанд хамгийн өндөр өсөлт хэмээн албаныхан хэлэв. Түүнчлэн нийт зээлд эзлэх чанаргүй зээлийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 1.2 пунктээр буурч 4.2 хувьд хүрчээ. Эх сурвалж: www.polit.mn
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

19 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

23 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

26 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

29 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

31 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

1 цаг 35 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

11 цаг 44 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

11 цаг 44 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

11 цаг 44 мин
Эрчим хүчний үнэ нэмэгдлээ, одоо шинэ эх үүсвэр, хэмнэлтийн бодлого хэрэгтэй

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд яг өнөөдрийн байдлаар 928 гкал/цаг

11 цаг 44 мин