Х.Оюунболд
ПёнЧан хотод Канадын чөлөөт стилийн цанын тамирчин Дэйв Дункан, эхнэр,менежерийнхээ хамт өчигдөр үүрээр машин хулгайлсан хэргээр баривчлагдсан гэж “the Canadian Press” сонинд мэдээлжээ. Гурван хэрэгтнийг сулласан ч тэд одоогоор Канад руу буцаж болохгүй ажээ. Канадын цагдаагийнхны мэдээлснээр машиныг тамирчны менежер согтуугаар жолоодож явсан байна. Согтуугаар машин жолоодох нь гэмт хэрэг биш гэж тооцогддог юм байна. Иймээс энэ хэргийг торгууль тавьснаар шийдвэрлэж болох ажээ.
Эх сурвалж: www.polit.mn