Ерөнхий сайд асан Каледа Зиа давж заалдана

2018-02-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Бангладешийн Ерөнхий сайд асан, сөрөг намын тэргүүн Каледа Зиаг авлига авсан хэмээн буруутгаж таван жил хорих ял оноосон.  Түүнийг давж заалдах өргөдлөө өгсөн хэмээн өмгөөлөгчдийнх нь нэг мэдээлсэн байна. “The Daily Star” сонинд нийтэлснээр тус улсын дээд шүүх өнөөдөр давж заалдсан өргөдлийг нь зөвшөөрөх эсэхийг шийдэх ажээ. Каледа Зиа болон түүний зөвлөхүүд, хүүг  нь гадаадын орнуудаас өнчин хүүхдүүдийн санд хандивласан 206 сая еврог энэ сарын 8-нд хулгайлсан хэргээр ялласан юм. Тэрээр энэ хандивыг 2001-2006 онд Ерөнхий сайд байхдаа хүлээж авсан байна. Түүний хүү Тарик Рахман болон өөр дөрвөн хүнд 10 жил хорих ял оноожээ. Каледа Зиа болон түүний нам Бангладешийн  үндэсний нам экс ерөнхий сайдтай заргалдаж байгаа нь  түүнийг болон гэр бүлийнхнийг нь  улс төрөөс зайлуулах компанит ажлын нэг хэсэг  гэж буруутгасан байна. Тус намын удирдагчид сүүлийн хоёр жил энэ намын 3500 гаруй дэмжигч шоронд хоригдсон гэв.  Бангладешийн  одоогийн Ерөнхий сайд Шейх Хасина болон Каледа Зиа нар олон жилийн турш дайсагнасан харилцаатай байсаар ирсэн. Тэдний гэр бүлийнхэн  улс төрд 20 гаруй жилийн турш ноёрхсоор ирсэн юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

1 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

1 цаг 23 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

1 цаг 32 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

1 цаг 42 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

4 цаг 29 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

4 цаг 33 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

5 цаг 51 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

9 цаг 17 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

9 цаг 17 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Өчигдөр 15 цаг 04 мин