Си Жинпин Сычуань хотод айлчиллаа

2018-02-14
Нийтэлсэн: Админ
 1 мин
  Х. Оюунболд БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Жинпин Сычуань хотод очих үеэрээ ядуурлын  үндэс болсон ад зэтгэрийг арилгаж хөөн явуулна гэж амлажээ. Тэрээр хэлэхдээ “Ад зэтгэр бол урьд өмнө нь оршиж байсан зүйл.  Тэд хоцрогдол, эрдэм боловсролгүй байдал болон ядуурлаас үүдэн бий болсон ад зэтгэрүүд. Харамсалтай нь тэд одоо ч байсаар байна. Гэхдээ тэднийг арилган хөөж явуулна” гэж амласан талаар “Синьхуа” агентлаг мэдээлжээ.  Ерөнхийлөгч Си Жинпин энэ үеэр тус хотод амьдардаг  үндэстэн ястны төлөөлөгчидтэй уулзсан юм. Тэрээр төлөөлөгчдөд тулгараад байгаа гол асуудал бэрхшээлийн талаар ярьсан байна.  Түүнчлэн БНХАУ-д орчин үеийн хөгжингүй нийгэм байгуулах ажилд  ямар ч үндэстэн ястан, гэр бүл болон хувь хүн оролцож, хувь нэмрээ оруулахгүйгээр үлдэж болохгүй гэв. Харин энэ ажилд Засгийн газрын бүх төвшний удирдлагууд бүх хүчээ дайчлан ажиллахыг уриалсан байна. “Бид боловсрол мэдлэгтэй,соёлтой, эрүүл байвал энэ бүх бэрхшээлийг даван туулж чадна. Ийм тохиолдолд ад зэтгэр оршсоор байж чадах уу” гэж тус улсын үндэстний цөөнх болсон лису үндэстний төлөөлөгчдөд хэлсэн байна. Түүний энэ айлчлал нь БНХАУ-ын Ерөнхийлөгчид Цагаан сар болж байгаатай холбогдуулан орон нутгаар явдаг тогтсон уламжлалтай холбоотой ажээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

2 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

1 цаг 24 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

1 цаг 33 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

1 цаг 42 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

4 цаг 30 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

4 цаг 34 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

5 цаг 52 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

9 цаг 18 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

9 цаг 18 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Өчигдөр 15 цаг 04 мин