Туркийн цэргийн ажиллагааны талаар хэлэлцэв

2018-02-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
  Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, Туркийн Ерөнхийлөгч Режип Тайип Эрдоган  Сири дэх Африн хотод хийсэн Туркийн дайралтын талаар утсаар ярилцсан  гэж Францын Засгийн газраас мэдээллээ. Тэд энэ долоо хоногоос Сирид дипломат харилцаа тогтоон ажиллахаар тохиролцсон байна. Мөн хоёр талын харилцааны талаар болон өнгөрсөн сарын 29, 30-ны өдрүүдэд Сочи хотод болсон Сирийн хэлэлцээрийн үндэсний конгрессийн үр дүнгийн тухай санал бодлоо солилцжээ.  “Анадолу” агентлагийн мэдээлснээр энэ үеэр Туркийн Ерөнхийлөгч “Турк ямар ч  орны нутаг дэвсгэрт  үйл ажиллагаа явуулахаар төлөвлөөгүй” гэв. Туркийн зэвсэгт хүчин өнгөрсөн сарын 20-нд Оливийн мөчир хэмээх ажиллагаа Курдийн ард түмнээ хамгаалах хүчний эсрэг эхлүүлсэн билээ. Ингэснээр Сирид дайны шинэ гал голомтыг бий болгосныг АНУ эсэргүүцсэн байна. Туркийн зэвсэгт хүчний мэдээлснээр дайралтын үеэр 700 гаруй алан хядагч амь үрэгдсэнийг  Курдын зэвсэгт хүчнийхэн  тоог нь хэтрүүлсэн худал  мэдээлэл байна гэж буруутгажээ. НҮБ-ын тооцоолсноос үзвэл 15 мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

саяхан
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

1 цаг 23 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

1 цаг 32 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

1 цаг 41 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

4 цаг 29 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

4 цаг 33 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

5 цаг 51 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

9 цаг 17 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

9 цаг 17 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Өчигдөр 15 цаг 04 мин