Шатахууны татварыг тэглэлээ, талхны үнэ буух уу?

2018-01-26
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА Шатахууны компа­ниу­дын шантаажны үр дүнд төр засаг, ард түмэн шалдаа буув. Ард түмнийг хэдхэн өдөрт “балга” бензинээр боосны  эцэст шатахууны онцгой албан татварыг тэглэлээ. Гэхдээ шатахууны компаниудын “буян”-ыг худалдаа эрхлэгчид давхар эдэллээ. Өргөн хэрэглээний барааны үнэ өссөний дотор өдөр болгон худалдаж авдгаар нь  талхны үнэ нэмэгдсэнийг иргэд хамгийн их мэдэрч байна. Такси ч дагаад км нь 1000 төгрөг болж 200 төгрөгөөр нэмэгдсэнийг хэн хүнгүй ярьж буй. Одоохондоо үнэ өссөнийг нь мэдэрч байгаа нь талх, такси хоёр. Удахгүй олон бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэнийг анзаарах биз. Тэгвэл дөрвөн есийн жаварт унах унаагүй, дээр нь ШТС-т дөрвөн өдөр ч  дугаарлаж чадахгүй бухимдсан иргэдийн шахалтаар төр шатахуун импортлогчидтой хэд хэд уулзсаны эцэст  бууж өгсөн. Татвараа тэглүүлсэн шатахууны компаниудад өөр зүйл хэрэггүй. Одоо  додигор байгаа. Бөөн бөөн ашиг хүртэнэ. Гэтэл шатахуун импортлогчдын дүйвээр гурил будаа, талхныхаа үнийг нэмсэн худалдаа эрхлэгчидтэй хэн хэлэлцээ хийх вэ. Мэдээж төр засаг 100 төгрөгөөр нэмэгдсэн талхны үнэд анхаарах сөхөөгүй байгаа. Тиймээс ард иргэд л хохироод үлдэх нь. Жилийн жилд иймэрхүү зураглал давтагдаж дунд нь жирийн иргэд хохироод үлддэг жамтай. Үүнийг хэр сайн ашиглахаа худалдаа эрхлэгчид мэдчихээд анаад байж байдаг гэнэ лээ. 3-4 компанийн эрх ашгийн төлөө шатахууны татварыг тэглэсэн юм чинь гурван сая иргэнийхээ төлөө талх, таксиныхаа үнийг буулгаач, түшээд ээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

1 цаг 50 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

1 цаг 54 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

3 цаг 12 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

6 цаг 38 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

6 цаг 38 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

21 цаг 33 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин