АШУҮСИ, БАС, Анатомийн тэнхим, АШУ-ын доктор, профессор Д.Амгаланбаатар
АУ-ны магистр Г.Доржжагдаг
Үндэсний статистикийн хорооны мэдээ манай улсын эдийн засгийн төлөв байдлыг судалсан дотоод гадаадын эдийн засагчид 2017 он гэхэд төсөв дээр Чингис, Самурай бондын өр түүний хүү нэхэгдэж Монгол Улс дампуурлын ирмэг дээр очих тухай их ярих юм. Улс байтугай айл өрх өртэй бол түүнийгээ давах талаар элдэв арга сүвэгчилж хөдөлж хөдөлмөрлөж өрнөөсөө салдаг. Монгол зон олон минь санаа нэгдэж нэг чигт хөдөлбөл, энэ байдлаас гарч болох юм. Өмнөд Солонгос эдийн засагтаа учирсан бэрхшээлийг давж учирсан бэрхшээлийг давж ийм өндөр хөгжилд хүрсэн арга туршлага ч бэлэн байна. Цалин пүнлүү сайтай нь сар бүр тодорхой хугацаагаар хандив өгч цалин багатай нэг нь алт мөнгөн ээмэг зүүлтээ хандивлаж хөлтэй нэг нь хөдөлж, хөлгүй нэг нь мөлхөж хүнд байдлаас гарсныг уншигч авхай нар уншсан бас дуулсан биз. Төсөв бүрдэх өгөхгүй уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхий дээр унаж байгаа өнөө үед зээл авч эдийн засгаа тодорхой төвшинд барьсан манай эрх баригч нам түүний Засгийн газрыг буруутгах юм алга. Өртэй гэж халагдахаасаа өмнө хүнд байдлаас гарах арга замыг хайх хэрэгтэй байна. Бидний бодлооор бол тээврийн зардал багатай хатуу хучилттай зам, төмөр замд ойрхон хаа нэгэн газар олдворлох, боловсруулах үйлдвэрийг ард олныхоо хандивын мөнгөөр яаралтай барьж ашиглалтад оруулаад тэр үйлдвэрээс гарсан ашиг орлогыг Чингис, Самурай болон бусад зээлийн хүү, өр төлбөрийг төлөхөд бүрэн зарцуулж өр төлөөснөөсөө бага ч болсон гарч болох юм. Хятадад жилдээ 15 тэрбум ам.долларын орлоготой бэлэн хоолны үйлдвэр байна гэж бид сонслоо /хэрэв мэдээллийн эх сурвалж андуу ташаа мэдээлээгүй бол.../. хувийн ашгийг хойш нь тавиад улсынхаа төлөө хоёргүй сэтгэлээр бодож судалж боловсруулбал бидний дэвшүүлсэн санал улс орныг минь эдийн засгийн хүнд байдлаас гаргах нэг боломж гэдэг нь гарцаагүй. Улс орны эдийн засаг хямарч хуруу хумсаа хуйхалж суухад 153 сая төгрөгийн үнэтэй Lexus машин авсан дарга байна гэнэ. Ганц энэ ч биш аймаг дүүргийн удирдлагуудад ч бас ийм нөхөд цөөнгүй байгаа нь илт мэдэгддэг. Шилэн дансны хуулийн биелэлтийг тогтмол шалгаж төсвийн мөнгийг зориулалтын бус зүйлд зарцуулсан /хүний өөрийн намын/ удирдлагуудтай хатуу тооцоо хийх хэрэгтэй болжээ. Нинжа хэмээх улсад татвар өгсөн өгөөгүй бүлэг этгээдүүд улсын баялгийг цлөмөж олборлосныгоо дамын наймаачдад бэлэн мөнгөөр худалдаалж тэд нар нь хилээр нууж хааж хамаг алтыг харьж гаргаж улсын эдийн засгийг сэргээж босгох нэг том нөөцийг хаагаад байна шүү дээ. Улсаас алтны амархан олборлогдох шороон ордын үйлдвэр байгуулж энэ чиглэлд алтны нөөцөө аривжуулж олон хүнийг тодорхой зохион байгуулалттай ажилтай болгьвол ямар вэ. Алтны үйлдвэрүүдэд зээл өгч алтыг н худалдаж авч байгааг бид мэдэж байна. Энэ нь хэр ашигтай юм бол. Бидний бодож ашиглахад ард олныг хөрөнгийг цөлмөж хэвтэвч зузаалсан хэдэн баячууд л төрөөр байх юм. Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг сайдаа 10 сая малыг нядалж махлаад экспорт болон хүнсний дотоодын хэрэглээнд нийлүүлнэ гэх юм. Энэ чинь бас л бага байна. 66 сая мал өвөлжинө гэх юм. Эндээс өвөл хаврыг давахад багадаа 4-5 сая мал зудад үрэгдэнэ. Энэ гарлагаас зайлахын тулд 10 сая дээрээ нэмж өвөл хаврыг давхааргүй заазлахад болох малаа ахин хянад махлаад /малчдаас концессийн гэрээ мэт засаг зээлээр аваад/ мөнгө төгрөг муу зээлэнд баригдсан багш эмч нартаа өгчихмөөр байна Нийслэлийн Засаг дарга тасаг хэлтсийн ажилтнууд ард олныхоо гүнд орж ажиллахгүй байна. Хүүхдийг гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах хууль гарсан. Энэ чиглэлд хорооны Засаг дарга сэргийлэх хэсгийн дарга нар баг болж ажиллаж чадахгүй байна. Судлаач хүний сониучхан зангаар Улаанбаатар хотын гэр хорооллоор явж үзэхэд ээж аав нь шал согтуу, хүүхдүүд нь гуталтай гуталгүй, дээлтэй дээлгүй, хоолтой хоолгүй гүйлдэж шороо ухаж халтайсан жаалуудын нүд хальтрам дүр зураг захаас аваад байна. Нийслэлийн захын хороололд байдлыг үнэлээд тус болох гэхээр хашааны модыг нь сугалж хулгайлдаг, хүссэн мөнгө архийг нь өгөхгүй болохоор гэр оронд чинь түймэр тарина, ач зээ нарыг чинь зодож эрэмдэг болгоно гэж заналхийлж дарамталсан зовлонтой орчинд амьдарч яваа хөгшчүүд их байна Ийм айл хашаа хорооноос үе дамжсан хулагйч дээрэмчин төрж байна. Ийм хэцүү амьдралаас гарахын тулд хулгай зэлгий хийж амьдрахаас аргагүй байдал руу багачууд хүүхдүүдийг түлхэж байна. Нийгмийн орчин ийм байхад гэмт хэрэг зөрчлийг бууруулах тухай яриа оролдлого хол явахгүй байна. Хүний эрх гэж хөөрцөглөөд байхад орвол хүүхдээ асарч хүмүүжүүлэх чадвар мөхөс гэр бүлийн хүүхдүүдийг төр мэдэлдээ авч өсгөмөөр байна. Хар залуугаасаа эхнэр нөхөрэтйгөө архичин болсон гэр бүлийг албадан хөдөлмөр эрхлүүлж хөлс хүчийг цуглуулж гэр орныг нь өөд нь татмаар байна. Юу хийлгэх вэ гэж бодоход хүлэмжний тариалан эрхлүүлэх, хатуу хучилттай зам дагуу эмчилгээ тэжээлийн цэг байгуулж, зуданд үхэж мэдэх малыг тэжээж бүлээн дулаан болохоор нядалж ашгаа гаргаад миний өгүүлж буй нөхдийг цалинжуулмаар байна 66 сая мал өвөлжинө гээд байх юм. Тахиа жилийн өвөл эдгээрээс 3-4 сая мал үрэгдэнэ гэж тооцоолж, онд орох магадлал муутай малыг заримыг нь төхөөрч, заримыг нь дээр өгүүлсэн цэгт тэжээмээр байна. 6,7 сард ОХУ Сибирь рүүгээ үүл татаж байгааг мэдсээр байж халаглан суухаар манай улс 4, 5 сард үүл буудаж тариалангийн бүс нутагтаа газраа чийгэлмээр байна. Ингэвэл ОХУ-аас тариа будаа, малын тэжээл импортлохоос ашигтай байж мэдэхийг тооцоолж үзээч. Эх сурвалж: Www.polit.mn