Дундаж орлоготой давхаргын эдийн засгийн ач холбогдол

2018-01-24
Нийтэлсэн: Админ
 1 мин
Төслийн ахлах зөвлөх ЯМАШИТА МАМОРУ Япон улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Монгол улсын Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт томилогдон “Нийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байна. Хөгжингүй орнууд нийгмийн хамгааллын бодлогоо хүртээмжтэй, үр дүнтэй хэрэгжүүлэх замаар зориуд дундаж орлоготой давхаргын тоог нэмэгдүүлдэг. Учир нь улсын эдийн засгийн харилцаанд гол хэрэглэгч нь дундаж давхаргынхан юм. Чөлөөт зах зээлийн үр дүнд нэг талд цөөн тооны чинээлэг иргэд, нөгөө талд олон тооны ядуус бий болдог. Эхнийх нь үйлдвэрлэлийн хэрэгсэл буюу капитал, газрыг монопольчилдог бол үлдсэн хэсэг нь хэрэглэгч болж чинээлэг давхаргын баялгийг зузаатгаж байдаг.  Чинээлэг болон бага орлоготой давхаргын орлогын зөрүү ихсэх нь нийт хэрэглээг бууруулдаг сөрөг талтай. Хэдийгээр хүн бүр хоол хүнс, хувцас хунар, орон байрны асуудлаа шийдвэрлэхийн тулд орлогогүй эсвэл бага орлоготой иргэд хэрэглээгээ хумихаас өөр аргагүй болдог. Харин их хэмжээний орлоготой чинээлэг иргэд олсон бүх орлогоо үрдэггүй. Өөрөөр хэлбэл эдгээр хүмүүс тухайн улсын хэрэглээнд зарцуулагдах мөнгийг барьаг гэж болно. Хэрэглээнд зарцуулагдах мөнгө багасвал эдийн засаг царцах ба хэрэглээ буурвал аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэлээ багасгана. Улмаар, компанийн орлого буурч, ажилчдаа цөөлөх юм уу цалинг нь бууруулах эрсдэлтэй. Гэтэл хөгжингүй орнууд прогрессив татвар болон нийгмийн хамгааллын бодлогоор дамжуулан дундаж орлоготой давхаргыг нэмэгдүүлэхэд ихээхэн ач холбогдол өгдөг. Тодруулбал, иргэдийн орлоготой уялдуулж татвар авдаг бөгөөд үүгээрээ үйлдвэрлэлийг хөгжүүлэх, төрийн өмчит орон сууц барих, ажлын байрыг олноор бий болгоход зарцуулдаг. Ингэснээр олон тооны бага орлоготой иргэд хөдөлмөр эрхэлж, нийгмийн даатгалд хамрагдах ба нийгмийн хамгааллын цар хүрээ өргөжин тэлнэ. Мөн аажим аажмаар дундаж давхаргынханы тоо нэмэгдэнэ. Энэ нь хэрэглээг өсгөж, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа эрчимжин, ажилчдын цалин ч нэмэгдэнэ. Эцсийн дүндээ эдийн засаг сайжирсанаар цөөн тооны чинээлэг давхаргынханд ч үр ашгаа эргүүлэн өгдөг. Ийнхүү төрийн зүй зохистой оролцооны үр дүнд дундаж орлоготой давхарын тоо нэмэгдэж, энэ хэрээр эдийн засаг сайжирдаг байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

1 цаг 52 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

1 цаг 56 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

3 цаг 14 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

6 цаг 40 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

6 цаг 40 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

21 цаг 36 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин