Азийн хөгжлийн банк санхүүжилтийг нэмэгдүүлэх боломжтой гэв

2018-01-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.БАЯР Азийн хөгжлийн банк өнгөрсөн 26 жилийн турш Монгол улстай хамтран ажиллахдаа нийтдээ 1.9 тэрбум ам.долларын  санхүүжилтээр боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарт 310 гаруй төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн нь бусад азийн оронтой харьцуулахад бага хувийг эзэлж байгаа аж. Харин энэ жилээс эхлэн Азийн Хөгжлийн банк Засгийн газар болон арилжааны банкуудын оролцоотойгоор хувийн хэвшлийхэнд нэг тэрбум ам.доллароор санхүүжилтыг нэмэгдүүлэх боломжтой гэдгээ төр, хувийн хэвшлийнхэнтэй "Туушин" зочид буудалд өнөөдөр хийсэн уулзалтын үеэрээ мэдээллээ. Энэхүү санхүүжилтыг  жижиг дунд бизнес эрхлэгч болоод дэд бүтцийг сайжруулах болон агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн төслүүдэд зориулагдахаар байна.Мөн хөрсний бохирдолыг бууруулах ариун цэврийн бизнес буюу жорлонгийн зээл олгоход зориулагдах боломж байгаа тухай    Азийн хөгжлийн банкны Хувийн хэвшлийн салбар хариуцсан захирал Мишель Барроу мэдээлэлдээ дурьдаж байв. Мөн тэр “Монгол Улс бол маш чухал зах зээл гэж бид харж байна. Хэдий тийм боловч бид цаашид илүү хөгжүүлэхийг зорьж байгаа. Түүхийн хувьд авч үзвэл бид санхүүгийн салбарт анхаарал хандуулсаар ирсэн. Үүнээс гадна жижиг, дунд бизнес эрхлэгчдэд санхүүжилт олгох зорилгоор Монголын банкнуудтай хамтран ажилласаар ирсэн. Энэ бол бидний анхаарал хандуулж байгаа чухал зүйл. Тийм учраас бид санхүүгийн салбарт анхаарал хандуулсаар байх болно. Ялангуяа банкнуудын үйл ажиллагааг дэмжих тал дээр анхаарч ажиллана” гэж онцолсон юм. Монгол Улсын Засгийн газар Эдийн засгийн коридорыг бий болгох зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Замын-Үүдийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд Азийн хөгжлийн банкнаас дэмжлэг хүслээ. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр эхэлсэн боловч төлөвлөгөөт хугацаандаа дуусгаж амжихгүй нөхцөл байдал үүссэн гурван төсөл байгаа юм байна. Үүнийг үргэлжүүлэн санхүүжүүлэхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хүсэв. Эх сурвалж:www.polit.mn
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

1 цаг 56 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

2 цаг 0 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

3 цаг 18 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

6 цаг 44 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

6 цаг 44 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

21 цаг 40 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин