Х.ОЮУНБОЛД
Дуучин Марк Антони түүний хуучин эхнэр Шаннон Де Лимагийн хамт хөлөг онгоц дээр болсон баярт оролцсоны дараа тэднийг эвлэрсэн гэсэн цуурхал тараад байгаа юм. Мөн нийтийн цахим сүлжээгээр цацсан Шаннон Себастьян Ятрагийн “Сутра” клипт Шаннон дуулж, бүжиглэж буй нь харагддаг. Түүнээс гадна энэ клипт Марк Антонитай хамт гарч харагддаггүй боловч нэг ижил газарт байсан нь илт байдаг ажээ. Үүний дараа нийтийн цахим сүлжээгээр тэд эвлэрсэн байж болох талаар хэлэлцэж эхэлсэн байна. Гэвч Шаннон цахим хуудастаа тавьсан зургаараа бид жирийн найзууд гэжээ.
Харин одоогоор тэд салж, ганц бие болоод байгаа нь энэ цуурхлыг тарахад хүргэсэн бололтой.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин