Биткойн хөрөнгө оруулалтын хэрэгсэл мөн үү?

2018-01-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Н.БАТЖИН Биткойны ханш ихээхэн тогтворгүй гэдгийг үнийн өөрчлөлт харуулж байна. Ханш нь зогсолтгүй өсөх таамаглалтай байсан ч өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 16-нд түүхэн дээд хэмжээндээ буюу 19343 ам.долларт хүрсэн. Гэвч сүүлийн нэг сарын хугацаанд буурсаар энэ сарын 15-ны байдлаар 13585 ам.долларт хүрчээ. Өөрөөр хэлбэл, нэг сарын хугацаанд 29.7 хувийн уналт гэдэг нь хөрөнгө оруулагчийн хувьд хүсэх зүйл огт биш. Үүний гол шалтгаан нь зохицуулалтгүй байгаа криптовалютыг хэрхэх талаар улс орнууд ярьж эхэлсэнтэй холбоотой хэмээн судлаачид тайл­барлажээ. Цаашилбал, биткойныг хөрөнгө оруулалтын хэрэгсэл биш гэдгийг томоохон хөрөнгө оруулагчид онцолж эхэлсэн нь хүмүүсийн шийдвэрт нөлөөлсөн байна. Жишээлбэл, алдарт “Беркшир Хэтэвэй” компанийн үүсгэн байгуулагч, дэлхийн хамгийн нөлөө бүхий хөрөнгө оруулагчдын нэг Варрен Баффет “Биткойн эсвэл аль нэг криптовалютад хэзээ ч хөрөнгө оруулалт хийхгүй” гэдгээ мэдэгдсэн. Учир нь энэ нь спекуляц шинжтэй аж. Тодруулбал, өнөөдөр авсан биткойныг маргааш өснө гэсэн найдлагаар худалдаж авах нь мөнгөн тэмдэгт цуглуулахтай ижил гэж үздэг байна. Он цагийн эрхэнд өөрсдийн цуглуулгын олдоц буурсны дараа үнэ нь өснө гэж найдаж буйтай адилтгаж бас зүйрлэв. Гэтэл мөнгөн тэмдэгт цуглуулах нь сонгодог хөрөнгө оруулалтаас өөр билээ. Нөгөөтэйгүүр, биткойныг худалдаж авахаас илүү олборлох нь зохистой байж болох талаар яриа гарсан юм. Яагаад гэвэл, түүнийг олборлоход хөрөнгө оруулалтын эрсдэл харьцангуй бага. Олборлолтод зөвхөн үйл ажиллагааны буюу цахилгааны, компьютер технологи худалдаж авах зардал багтдаг. Иймд эрчим хүчний зардал биткойны ханшаас бага байвал та ашиг олох боломжтой гэсэн үг. Сүүлийн үед биткойныг олборлох өндөр хүчин чадалтай процессорууд БНХАУ-аас Монгол Улсад их хэмжээгээр импортлогдож байгаа. Тэдгээрийг ажиллуулахын тулд буюу блокчейнд оролцоход их хэмжээний цахилгааны зардал гардаг байна. Блокчейн бол маш нарийн математик тооцоолол бүхий технологи. Тиймээс Монгол Улсад тэр их эрчим хүчийг бий болгох нөөц бололцоо байна уу гэдэгт анхаарах хэрэгтэй. Түүнээс гадна анхаарвал зохих зүйл нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх явдал юм. Блокчейн нь дундын зохицуулагчгүйгээр гүйлгээ хийх боломжийг олгодог учраас гүйлгээний шимтгэлийг бууруулах боловч заримдаа хоёр талын этгээд харилцан биеэ таних боломжгүй. Энэ сул талыг ашиглаж Исламын улсад террорист бүлэглэлүүд биткойн хэлбэрээр хандив авдаг болсныг олон улсын шинжээчид хэлж байна. Тэгэхээр биткойны үнийн уналтад нөлөөлж байгаа өөр нэг хүчин зүйл бол харилцагчийн мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлэх ажиллагаа юм. Харилцагчдыг таньснаар компьютерийн автоматжуулалтыг таних учиртай. Өөрөөр хэлбэл, зах зээлд хийсвэрээр нөлөөлж буй этгээдийг таньж, хязгаарлах боломж бүрдэх аж. Үүнийг манипуляци гэдэг ба хөрөнгийн бирж дээр хамгийн их хянаж, хориглодог зүйл билээ. Хэрэв та эсвэл таны брокер, диллер хувьцааны үнэд ямар нэгэн байдлаар хийсвэрээр нөлөөлөх оролдлого хийвэл Санхүүгийн зохицуулах хорооноос илрүүлж, торгох болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх болно. Тиймээс манипуляцийг бууруулах зохицуулалтыг криптовалютад хийж эхэлсэн байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
DR. PRADHAN
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

11 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

15 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

18 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

21 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

24 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

1 цаг 27 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

11 цаг 36 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

11 цаг 36 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

11 цаг 36 мин
Эрчим хүчний үнэ нэмэгдлээ, одоо шинэ эх үүсвэр, хэмнэлтийн бодлого хэрэгтэй

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд яг өнөөдрийн байдлаар 928 гкал/цаг

11 цаг 36 мин