Үйлдвэрлэлийн гол салбар ба нийгмийн хамгаалал

2018-01-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
ЯМАШИТА МАМОРУ  Төслийн ахлах зөвлөх Япон улсын үйлдвэрлэлийн салбарын шилжилт ба нийгмийн хамгааллын хамаарлыг тайлбарлая. Нийгмийн хамгаалал, тэр дундаа нийгмийн даатгалын салбарт ААН-үүд ажилчдынхаа нийгмийн даатгалын шимтгэлийн тал хувийг төлдөг учир чухал үүрэг оролцоотой байдаг.  Японд, өмнө нь томоохон аж ахуйн нэгжүүд өөрсдийн тэтгэврийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг бий болгож, ажилтнууд болон тэдний гэр бүлийн нийгмийн баталгааг хангах хэлбэрээр анх нийгмийн даатгал үүссэн байдаг. Харамсалтай нь энэ арга урт хугацаанд харвал тийм ч үр дүнтэй байсангүй. Японд үйлдвэрлэлийн салбарыг гурван хэсэгт хуваадаг бөгөөд үйлдвэрлэлийн нэгдүгээр салбарт ХАА, ой болон усны аж ахуй, харин хоёрдугаар салбарт аж үйлдвэрлэл, гуравдугаар салбарт банк санхүү, үйлчилгээ багтдаг. 1955 оны үед үйлдвэрлэлийн нэгдүгээр салбар дахь ажиллах хүчний тоо 14.7 сая байсан бол 1973 онд 6.5 сая болж, харин хоёрдугаар салбар буюу аж үйлдвэрийн салбарт ажиллагсадын тоо дээрх онуудад 7.5 саяаас 14.4 сая болтлоо өсчээ. Улс орны хөгжлийг дагаад үйлчилгээний салбарт ажиллагсадын тоо ч нэмэгдэв. 2015 оны тоон үзүүлэлтээр, эхний гурван салбарт тус бүр 2.3 сая, 15.4 сая, 45.2 сая иргэн хөдөлмөр эрхэлж байна. Үйлдвэрлэлийн гол салбарын шилжилт нь Японы тэтгэврийн даатгалд томоохон нөлөөг үзүүлэх болов. Анх үйлдвэрлэлийн гол салбар болох хөдөө аж ахуйн салбарт ажиллагсадыг л хамруулсан тэтгэврийн даатгал гэж байлаа. Энэ салбарт ажиллаж шимтгэл төлж ирсэн олон мянган залуус одоо бүгд тэтгэвэр авч байгаа. Гэтэл үйлдвэрлэлийн нэгдүгээр салбарт ажиллагсадын тоо 10 орчим сая хүнээр буурсан учраас тэтгэврийн эх үүсвэр болох шимтгэлийг өнөөгийн ХАА салбарт ажиллагсад төлж чадахгүй болсон юм. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэлийн үндсэн гол салбар өөрчлөгдөх болсоноор шимтгэл төлөгч ба тэтгэвэр авагч хоёрын тэнцвэрт байдал  алдагдаж, эцэстээ дампуурав. Ийм туршлагатай Япон улсын тэтгэврийн даатгал “төвийг сахисан” буюу аж ахуйн нэгж тус бүр даатгалын үйлчилгээ үзүүлэхгүйгээр, аль ч салбар байсан төрөөс шимтгэлийн хувь хэмжээг жигд тогтоон, тэтгэврийн хэмжээг төлсөн шимт­гэлтэй уялдуулах болсон юм. Улс орон хөгжихийн хэрээр үйлдвэрлэлийн салбар дагаад өөрчлөгддөг тул урт хугацааны тогтвортой байдлыг шаарддаг тэтгэврийн даатгалын тогтолцоо үүнээс хараат бус байх шаардлагатай гэдгийг япон улсын жишээгээр та бүхэндээ танилцууллаа. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

1 цаг 58 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

2 цаг 2 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

3 цаг 20 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

6 цаг 46 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

6 цаг 46 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

21 цаг 42 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин