Орон сууцжуулах хөтөлбөр хамгийн чухал болохыг онцлов

2018-01-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН “Bloomberg TV Mongolia“ телевизээс санаачилсан “Утаагүй Улаанбаатар“ форум өнөөдөр/ 01.10/ болж байна.  Барилга, хот байгуулалтын яам, Монголын ипотекийн корпорацитай хамтран зохион байгуулж буй чуулганаар   Орон сууц-цэвэр агаар, Орон сууц-зах зээл, Орон сууц-тогтвортой санхүүжилт гэсэн гурван сэдвийг хөндөн ярьж байгаа юм.  “Bloomberg TV“-ийн гүйцэтгэх захирал Э.Долгион “Үе үеийн Засгийн газар утааны асуудлыг шийдэхгүй байсаар өдийг хүрлээ. Өнөөдөр хоёр хүн тутмын нэг нь амьсгалын замын өвчнөөр өвдөж байна. Нас баралт нэмэгдэж байна. Барилгын салбарынхан утааны асуудлыг шийдэхэд идэвхтэй оролцоотой байж, шийдэл олж болно. Бүх халамжийг зогсоогоод, нийгмийн шаардлагатай хэсгийг яагаад орон сууцжуулж болохгүй гэж. Өнөөдөр та бүхнийг бодитой шийдэл хайж, ямар нэгэн гарц тодорхойлно гэдэгт найдаж байна” гэв. Хэлэлцүүлэгт Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Нийслэлийн засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү,  Эдийн засагч Ч.Хашчулуун, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Монголын барилгачдын холбооны ерөнхийлөгч М.Батбаатар нар оролцож байна.  Тэд “Утаагүй Улаанбаатар”-ыг бий болгоход гэр хорооллыг орон сууцжуулах нь чухал гэдэгт санал нэгдэж байв. Эх сурвалж:www.polit.mn
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

1 цаг 39 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

1 цаг 43 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

3 цаг 1 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

6 цаг 27 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

6 цаг 27 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

21 цаг 23 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин