Х.ОЮУНБОЛД
“Хаан ширээний тоглоом” цувралын жүжигчин Софи Тернер дуучин Жой Жонастай сүй тавьсан хэмээн мэдэгджээ. Тэд энэ тухайгаа инстагррамдаа бичсэн бөгөөд жүжигчин бүсгүй сүйн бөгжөө зүүж авахуулсан зургийг нийтэлсэн байна. Зурагны дор хосууд “Тэр надад зөвшөөрсөн” гэж бичин энэ үйл явдлынхаа сэтгэгдлийг хуваалцсан байна. Шинэхэн хосууд өнгөрсөн жилийн сүүлээр уулзаж эхэлсэн ч албан ёсны хосууд болоогүй байсан юм.
Эх суралж: "Зууны мэдээ" сонин