Даатгалын сангаас 33.3 тэрбум төгрөг нөхөн олгожээ

2017-10-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.БАЯР Манай Улсад даатгалын салбар үүсч хөгжөөд 70 жил болж буй ч иргэдэд даатгалын тухай ойлголт дутмаг байна. Тиймээс иргэдийн мэдэх эрхийг хангах, зөв ойлголттой болгох зорилгоор МСНЭ Монголын даатгалын холбоо хамтран сэтгүүлчдэд даатгалын чиглэлээр сургалт зохион байгуулсан юм. Албан журмын, сайн дурын гэсэн хоёр төрлийн даатгал бий. Тээврийн хэрэгсэлийн даатгал нь албан журмаар хуулиар зохицуулсан бол сайн дурынх нь хэлбэрийг Санхүүгийн зохицуулах хороо тогтоож, хяналт тавьдаг юм. Хугацаат амьдралын даатгал, насан туршийн, хуримтлалын, тэтгэврийн, эрүүл мэндийн, гэнэтийн ослын гэсэн олон хэлбэрүүдтэй. Иргэн эдгээр бүтээгдэхүүнээс сайн дураар даатгуулах учиртай. Гэвч монгол хүний мууг зөгнөхгүй гэсэн уламжлалт ёс зүй даатгалын салбар хөгжихөд нөлөөлсөөр байна. Гэхдээ улс орон хөгжихийн хэрээр нийгмийн амьдралд сайн муу олон төрлийн үйл явдал өрнөсөөр буй. Тухайлбал, 21 настай залуу Г нь дүүгийнхээ сургалтын төлбөрийг хийхээр Хөвсгөл аймгаас Улаанбаатар хотод ирж нэгэн Барилгын компанид ажилд оржээ. Тэрээр удалгүй барилгын гэнэтийн осолд өртөж нас барсан юм. Тухайн компани ажилчдаа гэнэтийн ослын даатгалд даатгуулсан тулдаа түүнд нөхөн олговор болох таван сая төгрөг олгожээ. Мөн өөр нэг жишээ дурдахад 50 хүрсэн Э нь дөнгөж тэтгэвэрт гарчээ. Тэтгэврээ ч авч эхлээгүй байхдаа нас барав. Түүнийг оршуулах тэтгэмж ч олдоогүй байна. Орон сууцны моргэйжийн зээл хэрэгжиж эхэлсэнээр орон сууцны урт хугацааны даатгалд хамруулах болсон. Энэ нь иргэд даатгалын талаарх ойлголтод эерэгээр нөлөөлсөн байна. Иргэн У.О ээж, охин хоёр 260 сая төгрөгөөр орон сууц худалдан авч найман хувийн моргэйжийн зээлд хамрагджээ. Харамсалтай нь хоёулаа Дарханы замд цуг явж байгаад автын осолд орж амь насаа алдсан байна. Тэдний ард хоёр, есөн настай, IX ангийн гурван хүүхэд үлдсэн. Харин тэдэнд даатгалын компани нөөц сангаасаа 260 сая төгрөгийг бэлнээр олгож нөхөн төлбөрийг барагдуулсан гэж “Нейшнл Лайф” даатгалын компанийн ахлах менежер Д.Нарантуяа хэлсэн юм. Даатгалын компанид сургалтын төлбөрийн, гэр бүлийн баталгаагүй хэрнээ үр хүүхэд нь төрж олон жил хамтын амьдралаар амьдарсан хосуудын даатгалын багц хүртэл байдаг юм байна. Хамгийн гол нь нас залуу байх тусам жилд төлөх хураамж бага. Нөгөө талаар хувь хүний мэдээлэлд үндэслэн актуар тооцооллыг хийж нөхөн төлбөр олгох буюу жилд төлөх даатгалын хураамжийг тогтоодог. Сүүлийн үед эрүүл мэндээ даатгах явдал элбэг болсон байна. Ямар нэгэн хүнд өвчнөөр өвчилнө гэсэн хүн өөрийгөө даатгаж улмаар эрсдэл үүссэн тохиолдолд ар гэрийнхэнд нь нөхөн төлбөр олгодог. Иргэд даатгалд хамрагдах тусам сангийн хураамжийн мөнгө өсдөг. Хураамж өссөнөөр даатгалын нөөцийн сангийн мөнгө төдий чинээгээр нэмэгддэг. 2013 оноос хойш даатгалын компа­ниуд 84 тэрбум төг­рөгийг нөөцийн сандаа хуримтлуулж зөв байршуулсанаар 12 тэрбумын хөрөнгө оруулалтын орлого олжээ. Өөрөөр хэлбэл нөөцийн мөнгөө Засгийн газрын бонд буюу үнэт цаасны өгөөжийн хувь, банкны хадгаламжийн хүү зэргээс гол ашиг нөхөн төлбөрөө олдог. Монголд байнгын эдийн засгийн өсөлттэй тогтвортой үзүүлэлтийг даатгалын салбар харуулдаг. Олон улсад санхүүгийн салбарын гол тоглогч нь даатгалын салбар байдаг. Дэлхийн даатгалын салбарын үзүүлэлтээр Монгол Улс 4.4 хувь, бүс нутгийн хэмжээнд Люксенбург 36 хувь нь даатгалд хамрагддаг. Энэ нь хүн амынхаа тооноос шалтгаалаад манай улсын нэг хүнд ноогдох хувь нь 18.4 ам.доллар бол Люксенбургт 37229 ам.доллар байна гэсэн үг. Гэхдээ даатгал нь 300 жилийн түүхтэй хөгжсөн баруун Европ зэрэг бусад онд даатгалын хэрэгцээ шаардлага илүү өндөр төвшинд хөгжсөн бол арилжааны даатгал хөгжөөд 20-оод жил болж буй манай улсын хувьд боломжтой төвшинд хөгжиж байгааг харуулж байна гэж “Монгол даат­гал” компанийн актуарч Ц.Ган-Эрдэнэ ярьж байна. Япон улсын даатгалын салбар Санхүүгийн салбарын гол тоглогч нь байж улсынхаа эдийн засгийг тогтвортой байх үзүүлэлтийг хангадаг. Монгол Улсад 17 даатгалын компанийн 242 салбар нэгж, 40 зуучлагч байгууллагад 5000 гаруй хүн ажиллаж байна. 2016 оны байдлаар 111.6 тэрбум төгрөгийн баялаг бүтээж, 58.3 их наяд төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгө, хариуцлагыг даатгаж 33.3 тэрбумын нөхөн төлбөр олгосон байна. Даатгалын салбарын санхүүгийн салбарт үзүүлэх нөлөөлөл нь жилээс жилд өсч байна. Манай даатгалын салбарыг санхүүгийн салбарын гол тоглогч болоход нэг талаас хууль эрх зүйн зохиуцуулалт чухлаас гадна монгол хүний амь насны үнэлэмжийг тогтоох нь чухал гэдгийг Монголын Даатгалын Холбооны гүй­цэтгэх захирал Ж.Батжаргал онцолж байсан юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

38 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

58 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

1 цаг 3 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

1 цаг 5 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

1 цаг 8 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

1 цаг 11 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

2 цаг 15 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

12 цаг 24 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

12 цаг 24 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

12 цаг 24 мин