“Ойрын өдрүүдэд тусгаар тогтнолоо зарлана” гэв

2017-10-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Каталаны Ерөнхийлөгч Карлес Пуйгдемон өнгөрсөн ням гаригт болсон маргаан дагуулсан санал асуулгаас хойш хийсэн анхны уулзалтынхаа үеэр “Түүний Засгийн газар энэ долоо хоногийн сүүл эсвэл ирэх долоо хоногт үйл ажиллагаагаа явуулж эхэлнэ” гэж мэдэгдэв. Тэрээр “Нягтлан шалгаж байгаа санал хураалтын үр дүн албан ёсоор баталгаажсанаас хойш 48 цагийн дараа бид тусгаар тогтносон улс болсноо зарлана”гэсэн юм.Магадгүй энэ асуудал нь хилийн чанадад санал хураалт явуулснаар дуусах байх. Тиймээс “Бид амралтын өдрүүдэд, эсвэл ирэх долоо хоногт ажлаа эхэлнэ” гэж ВВС агентлагийн сурвалжлагч Том Бурриджид өгсөн ярилцлагадаа дурджээ.  Хэрэв Испанийн ерөнхий сайд Мариано Ражой Каталаны Засгийн газрыг хяналтандаа авах гэж ирвэл бүгдийг өөрчлөх алдаа болох болно гэжээ. Мөн тэрээр “Хэрэв Испанийн Засгийн газар намайг эсвэл Каталаны Засгийн газрын гишүүдийг баривчилбал энэ нь тэдний зүгээс бидэнд өгөх эцсийн хариу байж болох юм” гэж нэмж хэллээ.Үүнээс гадна Испанийн цаг­даагийн удирдлага хэ­лэл­­цээр хийхээс зайлс­хийж, цагдаа нартаа хүч хэрэглэхийг зөвшөөрсөн үйлдлийг Европын холбоо хориглохгүй байгаа нь урам хугалсан явдал гэж дүгнэж байгаа юм.Түүнчлэн тус холбооноос Каталанд болж байгаа үйл явдал нь Испанийн дотоод асуудал  гэж мэдэгдсэнийг зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлжээ.Каталаны эрх баригчид бие даасан тусгаар улс болох тухай санал хураалтын ажлыг зохион байгуулж явуулсан. Гэвч түүнийг Испанийн Дээд шүүх хууль бус гэж зарласан юм. Мөн ерөнхий сайд Мариано Ражойгийн Засгийн газар хэлэлцээр хийхээс зайлсхийж цагдаа нарыг каталанчуудын жагсаалыг тараалгахаар дайчилсан. Жагсаалын үеэр 800 гаруй хүн шархдаж гэмтсэн аж. Барселон хотод олон мянган хүн  цагдаа нарын  хийсэн үйлдлийг буруушаахаар ирцгээсэн байв. Зохион байгуулагчдын мэдээлснээр 2.3 сая гаруй хүн санал хураалтад оролцсон. Оролцогчдын 90 хувь нь Испаниас салан тусгаарлахыг дэмжсэн гэж үзсэн байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

2 цаг 7 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

3 цаг 30 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

3 цаг 38 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

3 цаг 48 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

6 цаг 36 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

6 цаг 40 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

7 цаг 58 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

11 цаг 24 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

11 цаг 24 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Өчигдөр 15 цаг 04 мин