Монгол, Оросын худалдааны тэнцвэргүй байдлыг арилгана

2017-10-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.БАЯР Улаанбаатарт ойрын өдрүүдэд Орос, Монголын хамтын ажиллагаа, найрамдалт харилцааны үйл явдлаар амьсгалж байна гэж хэлж болно. Орос, Монголын  найрамдлын өдрүүдийн нээлт  Соёлын төв өргөөнд болов. Мөн  “Мишээл экспо”-д “ОХУ-д үйлдвэрлэв” бизнес эрхлэгчдийн  үйлдвэрлэл, техникийн үзэсгэлэн зохион байгуулж,  өчигдөр “Блью Скай”-д “Монгол, Оросын хамтын ажиллагаа 2017” эдийн засгийн чуулга уулзалт эхлэв. Энэ оны эхний хагаст Монгол, Оросын худалдааны хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 30 гаруй хувиар нэмэгдсэн байна. Энэ нь сайн үзүүлэлт хэдий ч хоёр талын худалдаанд тэнцвэргүй байдал хэвээр байна. Иймд хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, экспорт, импортын тэнцвэргүй байдлыг арилгаж эдийн засгийг улам тэлэх шаардлага байна гэж Монгол, Оросын эдийн засгийн чуулга уулзалтын эхэнд Гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил онцлов. Сүүлийн хэдэн жилд хоёр орны худалдааны хэмжээ багассан ч 2017 оны эхний долоон сард Монгол Улс, ОХУ-ын худалдааны эргэлт 705.3 сая ам.долларт хүрчээ. Энэ нь өмнөх жилтэй харьцуулахад 46.8 хувиар өссөн дүн юм. Тухайлбал, Монгол Улсаас ОХУ-руу 33.4 сая ам.долларын бараа, бүтээгдэхүүнийг экспортод гаргасан бол ОХУ-аас 671.9 сая ам.долларын барааг импортлон авчээ. Импорт 80 хувь, экспорт 20 хувь болсон худалдааны балансгүй байдлыг цаашид тэнцвэржүүлэх асуудлыг  Монголын талаас хөндөж, гарц хайж эхэлжээ. Манай улс ОХУ-тай хийх худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд тулгарч буй үнэ болон бусад саадыг арил­гах зорилгоор ЕвроАзийн эдийн засгийн  чөлөөт худалдааны хэлэлцээр бай­гуулах саналыг дэв­шүүл­сэн аж. Нийт бараа эргэлтийн 70 орчим хувийг бүрдүүлдэг бүс нутаг, хил орчмын худалдаанд тулгарч буй хориг саадыг хамтын хүчээр арилгахад Оросын талаас идэвхтэй ажиллаж байна гэж ОХУ-ын Холбооны хурлын Холбооны Зөвлөлийн эдийн засгийн бодлогын байнгын хорооны нэгдүгээр орлогч дарга, Оросын Олон улсын хамтын ажиллагааны Холбооны тэргүүн С.В.Калашников хэлсэн үгэндээ тэмдэглэв. Манай улс газар зүйн байршил нь хоёр том улс, Ази, Европ тивийг холбох боломж, давуу талтай. Давуу талаа ашиглахын тулд “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр болсон. Энэ төслийг урагш­луулахын тулд Төмөр замын төвийн кори­­­дор, Азийн авто замын сүлжээ, Монгол, Оросын цахилгаан эрчим хүчний сүлжээг байгуулахаар тохиролцсон байна. Энэ нь Монгол, Орос, Хятад улсын эдийн засаг, дэд бүтэц сайжрахад чухал хувь нэмэр оруулаад зогсохгүй, хоёр орны бүс нутаг, хил орчмын худалдаа эдийн засгийн хөгжийг шинэ шатанд гар­ган хөгжүүлэх ач хол­бог­долтой. ОХУ-ын том  хотуудын нэг Ново­сибирскийн захирагч А.Е. Локоть хэлэхдээ “Манай хот Улаанбаатар хоттой ижил уур амьсгалтай, утаа болон, барилгын дулаан алдалт гэх зэрэг тулгамдсан асуудал ижил. Манайх  энэ асуудлаа шийдвэрлэж чадсан. Тиймээс манай технологийг танайх ашиглах боломж байна. Нөгөө талаар барилга, аж үйлдвэрлэлийн сал­барт хамтарч ажиллах, хөгжлийн шинэ ханд­лагыг бий болгохыг зорьж байна” гэв. 2016 оны эдийн засгийн чуулга уулзалтыг Новосибирск хотод зохион байгуулсан. Энэ удаад Монгол Улсын Их Хурал, ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөл хамтран “Монгол, Оросын хамтын ажиллагаа 2017” эдийн засгийн чуулга уул­залтыг зохион байгуулж байна. ОХУ-аас Оросын Олон улсын хамтын ажиллагааны Холбооны тэргүүн С.В. Калашников тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Чуулган салбар хуралдаанаар хоёр өдөр үргэлжилнэ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

1 цаг 35 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

1 цаг 39 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

2 цаг 57 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

6 цаг 23 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

6 цаг 23 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

21 цаг 19 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин