Японд түр хугацаагаар оршин суух гадаад иргэдийн өндөр насны даатгал

2017-09-20
Нийтэлсэн: Админ
 1 мин

ЯМАШИТА МАМОРУ

Төслийн ахлах зөвлөх

Япон улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Монгол Улсын Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт томилогдонНийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байна.

Өмнөх дугаартаа Монгол иргэд Японд очиж ажиллахдаа нийгмийн даатгалд хамрагдах ёстой эсэх, ямар давуу тал байгааг өгүүлсэн. Түр хугацаагаар амьдарч байхдаа бэртэж гэмтэх, хөдөлмөрийн чадвараа алдах зэрэг эрсдэлд ороход даатгал маш чухал үүрэгтэй гэдгийг тайлбарласан. Харин энэ удаа өндөр насны даатгалын шимтгэл төл­дөг боловч түр хугацаагаар оршин суух гадаад иргэдэд зориулсан арга хэмжээний талаар танилцуулъя.

Жишээ нь 3-5 жил Японд ажиллаад нутаг буцах гадаад иргэд өндөр насны тэтгэвэр авах боломжгүй. Гэтэл заавал тэтгэврийн даатгалд хамрагдах ёстой болдог. Тийм учраас гадаадын иргэдийн эрх ашгийг хамгааланДаатгалаас гарахад олгох нэг удаагийн тэтгэмжгэсэн систем үйлчилдэг.

Өвдөх, бэртэх, нас барахаас үүдэлтэй эрсдэлээс сэргийлсэн тахир дутуугийн болон тэжээгчээ алдсаны тэтгэврийг Японд түр хугацаагаар амьдарч буй гадаад иргэд авах боломжтой ч өндөр насны тэтгэврийн хувьд өөр. Өндөр насны тэтгэвэр авахын тулд 10 жил даатгалд хамрагдах ёстой тул 10-с доош жил түр хугацаар оршин суусан гадаад иргэдэд нэг удаагийн тэтгэмжийг дараах нөхцөлийн дагуу олгодог.

Нэгдүгээрт, тэтгэврийн даатгалд зургаан сараас дээш хугацаанд хамрагдсан байх ёстой. Даатгуулагч өөрөө суурь тэтгэврийн даатгалд хамрагдан шимтгэл төлсөн эсвэл байгууллагад харъяалагдан ажиллаж, сар бүрийн цалингаасаа ажил эрхлэгчдийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байж болно.

Хоёрдугаарт, даатгалаас гарах хүртлээ даатгуулагч Японы иргэншил аваагүй, Японд байнгын оршин суух хаяггүй (нутаг буцах нөхцөлтэй) байх ёстой.

Гуравдугаарт, өмнө нь тахир дутуугийн болон тэжээгчээ алдсаны тэтгэвэр авч байгаагүй гэсэн нөхцөлтэй. Тэтгэвэр бол даатгал юм. Даатгалд хамрагдаж буй хугацаандаа тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны тэтгэвэр авсан бол хэдийнэ тэтгэвэр авч байгаа гэсэн үг. ХаринДаатгалаас гарахад олгох нэг удаагийн тэтгэмжбол цаад утгаараа даатгалд хамрагдсан хугацаагдаатгал хамрагдаагүйбуюу даатгалын үр ашгийг хүртээгүй гэж үззэд төлсөн шимтгэлийн хэмжээг буцаан олгодог систем юм. Тиймээс өмнө нь аль нэг тэтгэвэр авч байсан бол нэг удаагийн тэтгэмжийг авах боломжгүй.

Дээрх нөхцлүүдийг хангасан тохиолдолд, нутаг буцсанаас хойш хоёр жилийн дотор хүсэлт гаргаснаар нэг удаагийн тэтгэмжээ авч болно. Тэтгэмжийн хэмжээний хувьд, 6-12 сарын хугацаанд даатгалд хамрагдсан бол зургаан сарын турш шимтгэл төлсөн хэмжээгээр, 12-18 сар хамрагдсан бол нэг жил шимтгэл төлснөөр, 18-24 сар хамрагдсан бол 18 сар, 24-30 сар хамрагдсан бол 24 сар, 30-36 сар хамрагдсан бол 30 сар, 36-с дээш сар хамрагдсан бол 36 сар шимтгэл төлснөөр тус тус тооцон нэг удаагийн тэтгэмж олгодог.

Японд оршин суух хугацаанд даатгалд хамрагдах нь та бүхнийг богино хугацаанд үүсч болох эрсдэлээс хамгаалах боловч өндөр насны тэтгэвэр авах боломжгүй. Тиймээс “Даатгалаас гарахад олгох нэг удаагийн тэтгэмж”-г гадаад улсын банк руу шилжүүлдэг. Японд очиж ажиллахаар төлөвлөж буй та бүхэнд дээрх мэдээлэл хэрэг болно гэдэгт найдаж байна.

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

1 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

1 цаг 35 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

2 цаг 53 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

6 цаг 19 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

6 цаг 19 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

21 цаг 15 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин