Мэдээллээ байнга солилцох нь чухал

2017-09-18
Нийтэлсэн: Админ
 1 мин

Төслийн ахлах зөвлөх Ямашита Мамору      

Энэ дугаарт, байгууллагын ажилтнууд өөр хоорондоо тогтмол мэдээллээ солилцох нь ямар ач холбогдолтой байдаг талаар өгүүлэх болно.

Байгууллага дотор бүх ажлыг сайн мэддэг туршлагатай ажилтан байлаа гэж бодъё. Ажилдаа гаршсан түүнд дарга нь байнга ажил даалгаж, итгэл хүлээлгэх учир тэр ажилтан хичээл зүтгэл гарган ажилдаа шамдана.

Олон байгууллагад ийм ажилтан байдаг болов уу. Гэвч энэ нь нөгөө талаар том эрсдэлийг дагуулж байдаг. Яагаад вэ?

Чадварлаг ажилтан “ганцаараа” хичээн ажиллаж өндөр үр дүн гаргах нь сайшаалтай боловч хэрэв тэр хүн ямар нэг шалтгаанаар ажлаасаа гарвал яах вэ? Туршлагатай, шилдэг ажилтанг өрсөлдөгч компани өндөр цалин амлан ажиллуулах явдал ч олон бий. Мөн хэт ачаалалтай ажиллаад ядрах, өвдөх асуудал ч гарч болно. Цөөн тооны шилдэг ажилтанд хэт их ажил даатгах нь нэг талаар байгууллагын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх эрсдэлийг дагуулдаг.

Ялангуяа олон ажилтантай байгууллага дээрх эрсдэлээс сэргийлж, менежер нь ажилтнууддаа мэдээллээ солилцох ажлыг хэвшүүлэхэд анхаарах шаардлагатай юм. Мэдээллээ тогтмол солилцох нь дараах ач холбогдолтой.

Нэгт, нэг чадварлаг ажилтанд хэт найдах “эрсдэл”-ээс сэргийлнэ. Хоёрт, мэдээллээ тогтмол солилцсоноор байгууллагын нэгдмэл байдал бий болно. Байгуулллагын дарга зөвхөн нэг хүнд итгэл хүлээлгээд, байнга тэр хүндээ ажил даатгаад байвал бусад ажилчдын идэвх суларч, байгууллагын уур амьсгал тааламжгүй болдог. Тиймээс мэдээлэл солилцох замаар бүгдээрээ хамтарч ажиллах нь чухал юм.

Гуравт, ажлын үр өгөөж дээшилнэ. Мэдээлэл солилцсоноор хийж буй ажлаа бусаддаа танилцуулахаас гадна бусад ажилтнууд ямар ажил хийж буйг мэддэг тул ажил давхардахаас сэргийлдэг.

Миний сонссоноор Монголд засаг солигдох тоолонд төрийн албан хаагчид дахин сонгогддог гэсэн. Хэрэв тийм бол төрийн албан хаагч өөрийн мэдлэг, ур чадварыг бусадтай хуваалцахаас зайлсхийнэ. Хуваалцвал өөрийнх нь үнэ цэнэ буурах учраас тэр шүү дээ. Энэ байдал нь байгууллагын хөгжил дэвшил болоод иргэдийн амьдралд ч сайнаар нөлөөлөхгүй, Тиймээс байгууллагын менежер ажилтнуудыг мэдээлэл солилцох соёлд хэвшүүлэх, төрийн албан хаагч урт хугацаанд тогтвортой ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй болов уу гэж бодож байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

39 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

43 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

2 цаг 1 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

5 цаг 27 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

5 цаг 27 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

20 цаг 22 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин