Японд сурч хөдөлмөрлөж буй гадаад иргэд нийгмийн даатгалын шимтгэл төлөх үү?

2017-09-18
Нийтэлсэн: Админ
 1 мин

Төслийн ахлах зөвлөх Ямашита Мамору 

Монголоос манай улсад олон чадварлаг залуус суралцахаар ирдэг. Тэдгээр оюутнуудын зарим нь сургуулиа төгсөөд Япон компанид ажилладаг. Мөн Японы өндөр хөгжсөн техник технологиос суралцахаар судлаач оюутан болж ирээд, Японы үйлдвэрт ажиллах залуус ч олон бий. Энэ дугаарт, гурван сараас дээш хугацаагаар манай улсад оршин сууж буй гадаад иргэд заавал хамрагдах ёстой нийгмийн даатгалын талаар мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ.

Японд байгууллагын бүтэн цагийн ажилчид сар бүр цалингаасаа заавал нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. Япон хүн байсан ч гадаад хүн байсан ч адилхан . Ингэхдээ даатгуулагчын цалингаас тэтгэврийн даатгалын шимтгэл 9 хувь, эрүүл мэндийн даатгалын шимтгэл 4-5 хувь (тухайн байгууллагаас хамаарна), ажилгүйдлийн даатгалын шимтгэл 0.3 хувийг тус тус суутгадаг. Дээрээс нь орлогын албан татвар авна. Тиймээс анх ажилд авахад амлаж байсан цалин, гар дээр ирэх цалингийн хэмжээ өөр байдаг.

Гэтэл Японд хоёр, гуван жил ажиллаад нутаг буцах гадаад иргэдэд “бүх цалингаа гар дээр авахад туслана” гэх брокерүүд байдаг. Мэдээж хэсэг хугацаанд ажиллаж мөнгө олоод буцах гадаад иргэдийн хувьд энэ нь илүү ашигтай санал боловч үнэндээ тийм биш юм. Үүнийг шалтгааныг дор тайлбарлая.

Жишээ нь Токиогоос Осака хүртэл ачаа зөөдөг жолооч байлаа гэж бодъё. Хэрэв тэр хүн тухайн компаний ажилтан бол ажил олгогч цалинжуулж, цалингаас нь нийгмийн даатгалын шимтгэл, орлогын албан татвар суутгана. Харин жолооч тэр компаний ажилтан бус компанитай туслан гүйцэтгэх гэрээ байгуулсан хуулийн этгээд бол компани цалин биш туслан гүйцэтгэсний төлбөр төлнө. Компани хувиараа туслан гүйцэтгэгч хийж буй жолоочийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх шаардлагагүй болно гэсэн үг. Дээр өгүүлсэн брокерүүд энэ аргаар гадаад иргэдэд санал тавьд, зуучлалын хөлс авдаг. Уг нь хувиараа туслан гүйцэтгэх ажил хийдэг хуулийн этгээд ч өөрөө тэтгэврий даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлөх ёстой байдаг. 

Нэг харахад ашигтай мэт боловч учирч болох эрсдлүүдээ бас тооцох хэрэгтэй. Ажил хийж буй хугацаандаа өвчин тусах, эсвэл бэртэж гэмтвэл яах вэ? Нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй бол жолооч бүх эмчилгээний зардлаа зуун хувь өөрөө төлөхөд хүрнэ. Эмнэлэг ч нийгмийн даатгалд хамрагдаагүй буюу эрүүл мэндийн картгүй өвчтөнд тусламж үйлчилгээ үзүүлэхээс зайлсхийх хандлагатай байдаг.

Бас нэг том эрсдэл бол үйлдвэрлэлийн осолд өртөн, ажил хийх боломжгүй болох явдал байдаг. Хэрэв жолооч компаний ажилтан байсан бол ҮОМШӨ-ний даатгалын шимтгэлийг компани төлнө. Ажилтан үйлдвэрлэлийн осолд өртөн ажил хийх боломжгүй болвол насан туршдаа тэтгэмж авна. Харин хувиараа туслан гүйцэтгэгч хэлбэрээр ажиллаж байсан бол юу ч авахгүй.

Нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийх нь хууль бус үйлдэл юм. Та бүхний гарт очдог цалингийн задаргаан дээр сар бүр багагүй хэмжээний шимтгэл суутгагдсан байдаг ч энэ нь учирч болох аливаа эрсдэлээс сэргийлж буй хэрэг юм гэдгийг битгий мартаарай.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

1 цаг 20 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

1 цаг 24 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

2 цаг 42 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

6 цаг 8 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

6 цаг 8 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

21 цаг 4 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин