Японд ажиллах гадаад иргэн ба эрүүл мэнд, тэтгэврийн даатгал

2017-09-18
Нийтэлсэн: Админ
 1 мин

Төслийн ахлах зөвлөх Ямашита Мамору

Өмнөх нийтлэлээ үргэлжлүүлэн энэ удаад Монголоос Японд очиж ажиллах иргэд Японы эрүүл мэндийн даатгал, тэтгэврийн даатгалд хамрагдах нь ямар ач холбогдолтой байдаг талаар танилцуулах болно.

Японд гурван сараас дээш хугацаагаар оршин суух гадаад иргэн харъяа муж, дүүргийнхээ нийгмийн даатгалын хэлтэст заавал бүртгүүлэн эрүүл мэндийн даатгалд хамрагдах үүрэгтэй бөгөөд хэрэв 20 нас хүрсэн бол тэтгэврийн даатгалд хамрагдах ёстой. Өөрөөр хэлбэл эрүүл мэндийн болон тэтгэврийн даатгалын шимтгэл аль алинийг нь даатгуулагч өөрөө төлөх ёстой гэсэн үг.

Харин компаний үндсэн ажилтан болмогц шимтгэл төлөх ажлыг компани таны өмнөөс хийх ба өмнө нь хамрагдаж байсан улсын ЭМД, тэтгэврийн даатгалаас ажил эрхлэгчдийн тэтгэврийн даатгал руу шилждэг. Ингэж иргэншил харгалзахгүй нийгмийн даатгалд хамруулж буй явдал бол Японы нийгмийн хамгааллын тогтолцоо нь олон улсын стандартын дагуу “үл ялгаварлах” зарчмыг баримталдагтай холбоотой.

Нийгмийн даатгалд хамрагдах нь ямар ач холбогдолтой вэ?

Нэгт, Японд эрүүл мэндийн даатгалд хамрагдсанаар та гэр бүлээрээ хөнгөлөлттэй үнээр эмчилгээ хийлгэж, эм тариа худалдан авах боломжтой. Бүх иргэд даатгалд хамрагдах ба даатгуулагч бүр эрүүл мэндийн карттай байдаг. Энэхүү картаар улсын болон хувийн бүх эмнэлэгт хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлдэг. Эмчилгээний нийт зардлын 30 хувийг өвчтөн эмнэлэгт төлөх ба эмчилгээ хийлгэхэд шимтгэл төлсөн хугацаа хамаардаггүй. Даатгалд хамрагдах өргөдлөө өгөөд, шимтгэлээ төлж эхэлмэгц 7 хоногийн дотор гэр бүлийн гишүүн бүрийн тоогоор эрүүл мэндийн карт шуудангаар ирдэг.

Түүнчлэн Японд эмчилгээний үнэ, эм тарианы үнэ тарифыг улсаас тогтоож өгдөг тул эмнэлэг дур мэдэн өндөр үнээр үйлчлэх эрхгүй. Хэрэв хүнд өвчин тусаад, эмчилгээний зардал өндөр бол тухайн өвчтөний орлогод нь тохируулан төлөх ёстой мөнгөн дүнгийн дээд хязгаарыг тогтоож өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл өвчтөн заавал эмчилгээний зардлыг 30 хувийг биш түүнээс арай бага хувийг төлөх боломжтой юм. Эмчилгээний зардал хэд ч байлаа гэсэн дундаж орлоготой хүн сард ойролцоогоор 80,000 иен (хэдийг төлөх нь тухайн өвчтөний орлогоос хамаарна) төлдөг.

Хоёрт, Японд тэтгэврийн даатгалд хамрагдсанаар хөдөлмөрийн чадвараа алдсанаас болж орлого багасах, эсвэл даатгуулагч нас барсан тохиолдолд түүний гэр бүлийн орлого багасахаас сэргийлдэг. Даатгуулагч өвчин, бэртэл гэмтлийн улмаас тахир дутуу болвол насан туршдаа тахир дутуугийн тэтгэвэр (эдгэрсэн тохиолдолд тэтгэвэр олголт дуусгавар болно) авдаг. Японтой дипломат харилцаатай л бол ямар ч улсын банк руу тэтгэврийн мөнгийг шилжүүлж өгдөг. Мөн тэжээгчээ алдсаны тэтгэврийг хүүхэд 18 нас хүртэл даатгуулагчын гэр бүлд олгодог.

Хэн ч өвдөх, бэртэж гэмтэх, цаашлаад нас барах эрсдэлд орж болдох тул  Японд оршин сууж буй бүх иргэдийг нийгмийн хамгаалалд авч, орлого буурахаас сэргийлдэг.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

1 цаг 30 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

1 цаг 34 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

2 цаг 52 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

6 цаг 18 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

6 цаг 18 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

21 цаг 14 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин