Л.Ганхараа: Ардын уламжлалт хэрэглээг орчин үетэй хослуулахыг зорьсон

2017-09-15
Нийтэлсэн: Админ
 1 мин

Л.ЖАРГАЛ

Монголдоо бүтээцгээебулангийнхаа  энэ удаагийн дугаарт“Aquila”  брэндийн үүсгэн байгуулагч Л.Ганхарааг урьж  ярилцлаа.

-Саяхан болсон Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн үзэсгэлэн дээр танай бүтээгдэхүүн олны анхаарлыг  хамгийн  их татаж байсанТойгны шөлний тосоор бүтээдэхүүн хийх болсон санаа анх  хаанаас  төрөв?

-Бүтээгдэхүүний анхны санаа их сонин  байдлаас төрсөн л дөө. Би хүүхдээ төрүүлснийхээ  дараа гам бариагүйгээс  болоод үе мөч  их өвддөг байлааЭмч  тойгны шөл уугаад  тосоор нь хөл гараа тослохыг зөвлөсөн

Тухайн  үедээ би тоогоогүй. Харин охин маань хөлөө бэртээгээд доголоод байхаар нь хар  цайнд  оруулаад тойгны  шөлний  тосоор тосолж байсан. Дөрвөн  удаа хэрэглэсний дараа охины хөл зүгээр болж  хүний биед  үнэхээр сайныг  нь мэдэж авсан.

Биеийн  ядаргааг тайлж, тамир  тэнхээ оруулан сэргээдэг  юм билээ.

Тиймээс үе үе өөрийнхөө гар хөлийг тослоод түрхдэг байсан л даа. Хэрэглэсний  дараа биенээс шөл үнэртээд нэг л зуурамтгай байдаг. Нэг өдөр ванны бөмбөлөг хийх аргачлал орц  найрлагын талаарх бичлэгийг youtube –ээс олж хараад, оливын  тосыг нь, тойгны  шөлний  тосоор орлуулж  хийх санаа төрсөн. Анхны хийсэн бөмбөлөгөө, дүүдээ өгсөн. Гэтэл нэг удаагийн оролтоор л дүүгийн ханиад зүгээр болсон. Гурав дахиа орсны дараа цагаан мах  нь эргэхээ больсон байсан эндээс л бизнесийнхээ эхлэлийг тавьж байлаа.

-Гарааны бизнест  санхүүжилт босгох  хамгийн хэцүү байдагЭхний хөрөнгө оруулалтаа  хаанаас  шийдсэн бэ?

-Бизнес  эрхлэгч эмэгтэйчүүдийн төвд явж байхдаа энэ санаагаа  багшид хэлсэнБагш маань дэмжээд хамгийн түрүүнд Оюуны өмчид бүртгүүлэхийг зөвлөсөн. Дараа ньСтартаптэмцээнд оролцох боломж олдсон. Дүүргийн хэмжээнд 50 бүтээл  шалгарснаас, 36- д үлдэж тэндээсээ 11-т  үлдээд, эцсийн шалгаруулалтад  хоёрдугаар байрт орсонТэмцээний зохион байгуулагчдын зүгээс залгаад миний санааг нэгдүгээр байрт орох хэмжээний шилдэг санаа байсан  гэж үзээд дараагийн хөтөлбөрт нэмэлтээр оруулж байгаагаа хэлсэн. Тэгээд, дараагийн шат болох долоо хоногийн  хөтөлбөрт  хамрагдаад, мөн л хоёрдугаар байрт шалгарч зургаан сая төгрөгний  санхүүжилт авсан.   Энэ мөнгө миний бизнест маш  том  хөрөнгө оруулалт болж, эргэлт буцалтгүйгээр бизнесээ  хийх урам зоригийг надад  өгсөн

Санхүүжилтийн мөнгөөрөө бүтээгдэхүүн хийх түүхий эд болон, нөөтбүүк принтер бар код зэрэг гол гол зүйлсээ худалдан авсанГарааны  бизнесийг ганцаараа авч  явна  гэдэг хэцүү юм билээ. Тиймээс саяхнаас найзтайгаа хамтарч эхэлсэн.

-Танай ванны бөмбөлөг бусад ижил  төрлийн  бүтээгдэхүүнээс юугаараа ялгаатай вэ?

-Ардын уламжлалт хэрэглээг, орчин  үетэй хослуулж  өгснөөрөө манай бөмбөлөг онцлог болсонБиеийн алжаал ядаргааг тайлахаас  гадна, арьсанд хэрэгтэй кальци коллагенийг нөхөж, булбарай зөөлөн болгодог. Ядаргаанд маш  сайнБиологийн нэмэлт  бүтээгдэхүүнтэй адилхан. Дархлаа, тамир тэнхээ сайжруулахаас гадна шамбарамыг  зүгээр болгож байгааг нь харахад анагаах  чадвар тодорхой хэмжээгээр байгаа гэж үзэж байгаа

Дэлхийн  бизнесүүд органик, байгальд  ээлтэй  ногоон байхыг эрхэмлэж байгаа энэ цаг  үед  мэндэлсэн болохоор  бүтээгдэхүүнээ  аль болох эко байлгахыг  бид хичээдэг. Цаашлаад намайг төлөөлж байгаа бүтээгдэхүүн учраас муу зүйл  хийхийг хэзээ ч хүсдэггүй. Тиймээс орц найрлагад нь онцгой ан­хаарч оросын сайн чанарын эфирийн тос авдагХятад тос хэзээ ч авахгүй гэж боддог.

-Яагаад  “Aquila” гэж  нэрлэсэн бэ?

-Монголоор бүргэд гэсэн үг л дээ. Бүргэд  шувууны  амьдрал их сонин юм билээ. Дөчин нас хүрсэн бүргэдэд нэг бол үхэх, эсвэл хүнд шалгуурын дараа амьдрах гэсэн хоёр сонголт тул­гар­даг юм байнаӨөрийнхөө өд хумсаа бүгдийг унагаад, хамгийн  сүүлд хаданд  хошуугаа  цохиж унаган  150 хоног үхлүүт  хэвтдэгТүүний  дараа  нь шинэ  хошуушинэ өд, хумс  ургас­наар  дахиад  40 жил наслах төрхөө олдог  юм байна. Энэ түүхийг уншсанаас хойш бүргэд надад онцгой сэтгэгдэл төрүүлсэн.

-Цаашид ямар  бүтээгдэхүүн хийхийг  зорьж байгаа вэ?        

- Ванны бөмбөлөгөөс гадна, тойгны шөлний тостой  хөлийн дүрлэг  саван хийж байгаа. Цааш­лаад органик уруулын будаг, үнэртүүлэгч хийх ажил маань судалгааны шатандаа явж байна

Гэр хороололд амьдарч байгаа хүмүүст зориулж хөлийн  дүрлэг хэлбэрээр хүргэж болох юм байна гэсэн санаа төрсөн. Нэг  удаагийн хөлийн дүрлэг маань монголдоо анхных гэж хэлж болно. Харин саван  хийхдээ тойгны тос хийгээгүй. Биед шингээх нь чухал  учир  саван хийхэд хайран байгаад байгаа юм. Ваннтай усанд  20-30 минут суудаг  болохоор биед  шингэдэг. Саван  бол арчигдаад  өнгөрдөг талтай.

 Сая үзэсгэлэнгийн үеэр хөлний дүрлэгийг хөгш­чүүд маш  их сонирхон худал­дан авч байсан.  200-гаад хөлийн дүрлэг худалдан авах захиалга орж ирсэн.

- “Үндэсний үйлд­вэр­лэлээ дэмжьегэхээр хэт өндөр үнэтэй байна гэж  шүүмж­лэх хүн олон байдаг. Бүтээгдэхүүн нь үнийн хувьд  ямар байгаа вэ.? 

-Ванны бөмбөлөг 5000, хөлний дүрлэг 1000  төгрөгөөр  зарагдаж байгаа. Сая  үзэсгэлэнгийн  үеэр нэг  үйлчлүүлэгч  яасан  үнэтэй юм бэ гэж загнасан. Тойгны шөл гаргаж авна  гэдэг өөрөө амаргүй л дээ. Маш олон цаг буцалгаж байж гаргаж  авдаг болохоор тэр  болгон  элбэг байдаггүй.  

Үнэндээ нэг удаа саунд ороход дор  хаяж 20 мянган  төгрөг төлнө. Харин саунд орох хэм­жээний үйлчилгээг  та 5000  төгрөгөөр  авах болно л гэж хэлдэг. Холын зорилгоо харсан учраас ойрын шүүмжлэл бол асуудал  биш л дээ. Гагцхүү шударга үнэн  зөв байвал 1000 дайралт ирсэн ч  би бууж  өгөхгүй гэж боддог.  Хүнд  мөнгөнөөс  илүү  хүсэл  зорилго чухал юм билээ.

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

1 цаг 5 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

1 цаг 24 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

1 цаг 29 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

1 цаг 32 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

1 цаг 35 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

1 цаг 37 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

2 цаг 41 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

12 цаг 50 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

12 цаг 50 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

12 цаг 50 мин