Г.САНАА
Одон орны рентген судлалын эрдэмтэд сүүлийн 20 жилд болж байгаагүй хэд хэдэн хүчтэй дэлбэрэлт наран дээр гарсантай холбогдуулан “Бидэнд айх аюул байхгүй” гэж мэдэгдлээ. Сүүлийн долоо хоногт наран дээр дараалсан хүчтэй дэлбэрэлт болсноос дэлхий хүчтэй соронзон урсгалд автаж даралт, зүрх судасны өвчтэй хүмүүст нөлөөлж, радио долгионд саад учирч гар утас, интернэт тасалдана гэж эрдэмтэд үзэж байсан юм. Гэтэл эдгээр дэлбэрэлтээс үүссэн хүчтэй соронзон долгион дэлхийгээс эсрэг зүгт тархаж байгаа юм байна. Өнгөрсөн долоо хоногт наран дээр гарсан дэлбэрэлтүүдээс хамгийн хүчтэй нь есдүгээр сарын 6-нд болсон бөгөөд энэхүү дэлбэрэлт нь хамгийн хүчтэй таван дэлбэрэлтийн нэг хэмээн бүртгэгдсэн юм.
Эх сурвалж: www.polit.mn