Г.АМАР
Хятадын телевизийн “CCTV-2” суваг тус улсын эрдэмтэд “EmDrive” хэмээх түлшгүй тийрэлтэд хөдөлгүүрийг амжилттай туршсан тухай мэдээллээ.Энэхүү хөдөлгүүрийг удахгүй сансарт турших бөгөөд физикийн энерги хадгалагдах хуулийг зөрчсөн нээлт боллоо хэмээн нэмж мэдээлсэн байна. Хэвтүүлсэн хувин хэлбэртэй “EmDrive” нь богино долгионыг тийрэлтэт хүч болгох чадвартай бөгөөд энэхүү хөдөлгүүрийг хэрэглэснээр хэдэн арван жил бус харин хэдэн сарын хугацаанд Нарны аймгийн захад хүрнэ хэмээн тооцоолж байна.
“EmDrive” хөдөлгүүрийг 2016 онд сансар судлалын “Tiangong-2” төвд амжилттай туршлаа хэмээн зарлаж байсан бөгөөд хэрхэн ажилладаг зарчмын талаар мөн л дуугүй өнгөрч байсан юм.Шинэ зармаар ажиллах хөдөлгүүрийн туршилтыг “Daily Mail” сайтаар үзэж болох юм байна.
Эх сурвалж: www.polit.mn