Э.Ундармаа: Хариуцлагын тогтолцоог компаниуд хэрэгжүүлэх хэрэгтэй

2017-09-13
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ОЮУНЧИМЭГ

Энэ удаагийнБизнес, хөгжилбуландОлл топ майндкомпанийн гүйцэтгэх захирал Э.Ундармааг урилаа.

-Компаниа хэзээ байгуулсан бэ. Мэдээж гарааны бизнес учраас хөрөнгийн эх үүсвэр олох гээд нэлээдгүй бэрхшээл тулгарсан байх?

-2015 онд анх ком­паниа үүсгэн байгуул­сан. Бетон шал цутгалт, өнгөлгөөний үйлчил­гээ үзүүлдэг. Эхний хөрөн­гийг манай ком­панийн 30 хувийг эзэмшихээр тохиролцон нэг хамтрагч маань гаргаж байсан юм. Ингээд явцын дунд нөгөө хөрөнгө оруулагч маань нэрээ татах болсноо хэлээд оруулсан мөнгөө банкны зээл болгон хувиргаж байлаа. Намайг анх компаниа байгуулж байх үед эдийн засгийн нөхцөл тун хүнд байсан. Банкнаас зээл олдоно гэдэг бараг л тэнгэрээс од шүүрэхтэй адил байсан юм шүү дээ. Нэгэнт хөрөнгө оруулагчийнхаа мөнгийг найдвартай эргүүлэн төлөх хэрэгтэй учраас нөхөртэйгээ хамтаар хоёр жилийн турш маш идэвхтэй зүтгэсэн. Анх ажил олчихоод түүнийгээ хүмүүсийн сэтгэлд нийцтэл хийхийн тулд чин сэтгэлээсээ зүтгэх хамт олныг бүрдүүлэх шаардлага тулгарсан. Мэдээж бүх юм амар хялбар байгаагүй. Гэсэн хэдий ч хэцүүг тоочиж суугаагүй учраас өнөөдөр тодорхой хэмжээнд хүмүүст танигдаж чадсан гэж бодож явдаг.

-Цутгамал бетон шалыг өнгөлдөг технологи нь хаанаас орж ирсэн бэ. Үүнийг ямар газрууд ашигладаг вэ?

-Энэ технологи нь европоос гаралтай. Цутгасан бетоныг гэрлийн ойлт сайтай, тансаг, эко, орчныг таатайгаар бүрдүүлдэг дэвшилтэт технологи. Түүнээс гадна урсгал зардал гардаггүй. Өөрөөр хэлбэл, арзгар, шороо босдог гадаргууг чулуу шиг гөлгөр болгодгоороо онцлог. Мэдээж цемент, бетон цутгамлыг өнгөлөхөөр халтиргаа үүсэх үү гэж үйлчлүүлэгчид асуудаг. Дэвшилтэт технологи ашиглаж байгаа учраас халтиргаанаас хамгаалсан байдаг. Анх энэ технологиор агуулах, үйлдвэрийн газрууд шалаа өнгөлүүлдэг байсан. Харин одоо албан байгууллага, үйлчилгээний газрууд хэрэглэж эхэлж байна. Европт бол айл, өрхүүд ч шалаа энэ технологиор хийлгэдэг юм билээ. Яагаад гэвэл, ямар ч эрс­дэлгүйгээс гадна тансаг зэрэглэлд багтдаг юм.

-Бетон зуурмагийг нь танай компани өөрсдөө үйлдвэрлэдэг үү. Цементийг өнгөлөх учраас нарийн стандарт, норм гэж бий юу?

-Бетон зуурмагаа компаниудаас авдаг. Мэдээж стандарт шаардлагад нийцсэн зуурмаг олно гэдэг тун хүнд. Учир нь манай зуурмагийн компаниудад цементийг өнгөлөх технологид нийцэх хэмжээнд бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй байна. Эхний удаад өнгөлөөг сайн ойлгохгүй байсан. Харин сүүлийн үед сайн зуурмагаар цутгалт хийлгэх нь бат бөх шалтай болох боломж гэдгийг ойлгосон. Энэ нь эргээд ямар ч зардал гарахгүй учраас эдийн засагт хэмнэлттэй.

Манайд нэг бэрхшээл бий. Энэ нь хамтарч ажилладаг зарим компаниас шалтгаалдаг. Одоогоор манай улсад хариуцлагын тогтолцоо огт ажиллахаа больсон юм болов уу гэж боддог. Мөн хөдөлмөрийн сахилга бат гэдэг зүйл орхигдсон. Жишээлбэл, зарим үед манай захиалсан зуурмаг маш муу ирнэ. Түүнийг нь хэлэхээр төдийлөн хүлээж авахгүй бас хариуцлага хүлээхгүй. Хэрэв бидний хийж байгаа өнгөлгөө зуурмагаас шалтгаалсан алдаа гарвал тухайн компанид огт хамаагүй гэдэг. Тэгэхээр бид үйлчлүүлэгчээ алдахгүйн тулд, компанийнхаа нэр хүндийг унагахгүй гэдэг үүднээс алдааг нь хүлээх явдал бийТэгэхээр хувь хүнээс эхлээд төрийн байгууллага, төрийн түшээд нь хариуцлага гэдэг зүйлийг ухамсарлах хэрэгтэй юм болов уу даа.

-Нийгэмд танигдаж, компанийнхаа үйл ажил­лагааг идэвхжүү­лэхийн тулд хэрхэн ажиллаж байв?

-Эхний нэг жил хагасын хугацаанд ашиг олох тухай санах ч хэрэггүй. Харин үйлчлүүлэгчийнхээ сэтгэл ханамжийг өндөр байлгах нь чухал байсан. Манай хамт олон чанартай үйлчилгээ үзүүлэхээс гадна хариуцлагатай. Гэхдээ гарааны бизнест алдаа оноо гарна. Тэр бүрт шантрахгүйгээр даван туулахын тулд сайн баг бүрдүүлэх ёстой юм билээ. Эхлээд хийсэн ажил минь дараа, дараагийн үйлчлүүлэгчийг олж өгөх зам байсан. Одоо бол зөвхөн танай компаниар хийлгэнэ гээд дугаарлаад хүлээж байгаа. Энэ бол манай хамт олны хоёр жилийн турш тасралтгүй хөдөлмөрлөсний үр дүн. Тиймээс би хамт олноороо бахархдаг. Анх бизнесээ эхэлж байхдаа луйварчин байх уу, сайн бизнес эрхлэгч байх уу гэдэг сонголтыг хийх хэрэгтэй болсон. Ингээд чин шударгаар хөдөлмөрлөж компаниа босгох замыг сонгосон. Зах зээл дээр компани үнэ цэнэтэй байхын тулд хүмүүсийн итгэл дааж ажиллахын зэрэгцээ хариуцлагатай байх ёстой. Энэ хэрээр цар хүрээ тэлэгдэн хөгжих боломж бүрдэнэ. Түүнээс гадна тухайн ажиллаж байгаа баг хэдий чинээ хүчтэй байна, бизнес төдий чинээ удаан оршин тогтнодог.

-Багаа хэрхэн бүрдүүлсэн бэ. Мэдээж сайн баг бүрдүүлэхийн тулд тавих шаардлага нь бусдаас ялгарах онцлог бий юу?

-Миний баримталдаг зарчим бий. Хувь хүн дээд боловсрол эзэмшихээс илүүтэй суурь хүмүүжил, төлөвшил нь ямар байна вэ гэдгийг анхааралтай ажигладаг. Тийм болохоор боловсролын хувьд шалгуур байхгүй. Хэрэв тухайн хүн суурь хүмүүжил сайн бол туршлага хуримтлуулан өөрийгөө хөгжүүлэх бүрэн боломж бий. Нөгөөтэйгүүр нэгэнт сайн баг бүрдсэн бол компани өсч дэвжих нь дамжиггүй. Тэгэхээр хүмүүсээ ажилтан байхаас гадна ирээдүйд удирдагч болно гэдэг сэтгэхүйг суулгаж өгөхийг зорьдог. Ер нь хүн хэдийгээр байгууллагын ажилтан боловч ирээдүйд надад өсөх боломж байгаа гэдэг итгэлээр ажиллах нь илүү үр бүтээл гаргадаг юм билээ.

-Залуусын хүмүүжил, хүн чанар гэдэг зүйл алга болжээ гэдэг шүүмжлэл бий. Учир нь ажилд хандах хандлага нь хэтбитөвтэй байгаагаар илэрхийлэгддэг гэдэг шүү дээ?

-Яалт ч үгүй хувь хүний хүмүүжил төлөвшлийн хувьд анхаарах зүйлүүд бий. Хэрэв өргөн цар хүрээг хамруулъя гэвэл боловсролын системтэй холбож болно. Учир нь бага сургуулиас эхлээд их дээд сургуулийн хичээлийн хөтөлбөрт аливаад хандах хандлага нь чин сэтгэлээсээ байх ёстой, шударга, нийтэч байх хэрэгтэй гэдэг зүйлийг ягштал нь ойлгуулах нь чухал. Би нэг жижиг судалгаа хийж байсан юм. Хүн хоногийн найман цагт нь унтана, 10 цагийг ажил дээрээ өнгөрүүлнэ, 1-2 цагийг нь гадуур, дөрөвхөн цагийг л гэртээ өнгөрөөж байгаа юм. Эндээс харвал, ихэнх цагаа ажил дээрээ өнгөрөөж байна гэсэн үг. Тэгэхээр ажилдаа хэдий чинээ амжилт гаргаж, үр бүтээлтэй байна, тэр хэрээр чиний амьдрал тав тухтай, аз жаргалтай болно. Тиймээс үр бүтээлтэй, хамт олны дунд нэр хүндтэй байхын тулд ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг байх хэрэгтэй. Хэрэв хайнгадуухан хандлагатай бол ажил дээр удаан тогтохгүй. Энэ цаашлаад 35-40 насны хооронд л ажлын байр олдохгүй “гологдол” болж хувирдаг бичигдээгүй хууль байна. Зах зээлийн нийгэмд шилжсэнээр нийгэм бүхлээрээ өөрчлөгдөн хувь хүний эрх чөлөөг илүүд үзэх болсон. Нэг талаараа сайн боловч нөгөө талаараа төлөвшиж амжаагүй боловсон хүчин гарч ирж байгаа нь эргээд нийгэмд хортой. Учир нь мэргэжилтэй боловсон хүчний хомсдол үүсэх нэг шалтгаан болж байна гэж хардаг.

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

51 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

1 цаг 11 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

1 цаг 16 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

1 цаг 18 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

1 цаг 22 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

1 цаг 24 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

2 цаг 28 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

12 цаг 37 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

12 цаг 37 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

12 цаг 37 мин