Хамгийн хүчирхэг хар салхи “ирма” айсуй

2017-09-07
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ж.ЦОГЗОЛМАА

Хар салхи Ирмагийн талаарх урьдчилсан мэдээллүүд хөрөнгийн зах зээлийг уналтад оруулаад байгаа тухай Блүүмберг мэдээллээ. Хар салхи Ирма нь өнгөрсөн мягмар гаригийн орой Атлантын далайгаас Пуэрто Рико-г чиглэсэн тухай олон улсын агентлагууд мэдээлж байна. Энэхүү хар салхи Флоридад нүүрлэх магадлалтай бөгөөд ихээхэн хэмжээний хөрөнгийн хохирол учруулж болзошгүй байгаа юм. Урьдчилсан мэдээллээр хохирлын хэмжээ Катрина хар салхиныхаас давах төлөвтэй байгаа.

Ирма хар салхины дуулианаар хөрөнгийн зах зээл, хувьцаа, даатгалын үйлчилгээнүүдэд нөлөөллөө үзүүлээд эхэлжээ. Тухайлбал, Barclays Plc-ийн үзэж буйгаар хохирлын хэмжээ 130 тэрбум ам.долларт хүрэх магадлалтай юм. Түүнчлэн хар салхи цахилгаан станцуудын түлшний хэрэглээнд нөлөөлснөөр байгалийн хийн эрэлт буурах магадлалтай гэж ажиглагчид дүгнэж байна. Ирма хар салхи нь Техаст үлэмж хэмжээний хохирол учруулсан Харви хар салхинаас хоёр долоо хоногийн дараа ийнхүү нүүрлээд байна. Техас бол АНУ-ын газрын тосны боловсруулалтын чухал цэг. Тиймээс ч учирсан хохирлын хэмжээ бараг 180 тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа билээ. “Ирма бол мянга мянган хүний амь авч оддог аймшигт хар салхи юм. Энэ бол зөвхөн үер усны аюул дагуулж буй Харви хар салхи биш. Харин энэ бол жинхэнэ Бурхны хар шуургагэж Жеоржиад төвтэй гамшгийн шинжилгээний Enki Research-ийн шинжээч Чак Уотсон хэлжээ.

Ирмагийн салхины хурд өнгөрсөн мягмар гаригт цагт 300 км байсан байна. Ирма хар салхи Миамид 1926 онд учруулсан хохирол 125-130 тэрбум ам.доллар болсон гэж Barclays-ийн шинжээч Жэй Гелб тэмдэглэсэн байв. Ихэнхдээ даатгалгүй байсан хөрөнгийн алдагдал байжээ. Тэгвэл 2005 онд учирсан Катрина хар салхины хохирол даатгалтай болон даатгалгүй хэлбэрээр энэ онд тооцсоноор 160 тэрбум ам.долларт хүрч байгаа юм. Тэгвэл Уотсоны үзэж буйгаар энэ удаагийн хар салхины хохирол 8-10 тэрбум ам.долларт түвэггүй хүрэх аж. Мөн салхи замдаа таарсан Сан Жуан, Пуэрто Рико зэрэг газруудыг сүйтгэж чадах юм.

Хэдийгээр Флоридад учрах хохирлыг урьд­чи­лан хэлэхэд эрт байгаа ч Миамигийн хохирлын загварт тулгуур­лан үзэхэд хамаагүй өн­дөр гэж шинжээчид дүг­нэж байна. Флорида бол жүржийн жүүс үйлд­вэр­лэлээрээ Бразилийн дараа ордог хамгийн том үйлдвэрлэгч юм. Тэг­вэл жүржийн жүүсний арван­нэгдүгээр сард биетээр хүргэгдэх үнэ 6.2 хувиар өсч нэг паунд нь 1.45 ам.доллар болсон байна. “Бидний хамгийн их са­наа зовж буй зүйл бол Фло­ридагийн жүүс. Хангалт­тай их хэмжээний жимс бэлэн болоод байна шүү дээ” гэж Maryland дахь Commodity Weather Group компанийн хамтран үүсгэн байгуулагч Жоил Уидонер хэлжээ.

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

1 цаг 44 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

3 цаг 7 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

3 цаг 16 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

3 цаг 25 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

6 цаг 13 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

6 цаг 17 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

7 цаг 35 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

11 цаг 1 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

11 цаг 1 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Өчигдөр 15 цаг 04 мин