БРИКС-ийн уулзалтаас мэдэх ёстой дөрвөн зүйл

2017-09-06
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ж.ЦОГЗОЛМАА

Геополитикийн элдэв маргаан цар хүрээгээ тэлж буй энэ цаг үед тохиож буй БРИКС-ийн уулзалт дэлхийн анхаарлын төвд байна. Бразил, ОХУ, Энэтхэг, Хятад, Өмнөд Африкын удирдагчид урд хөршид болзсон хугацаандаа ийн цуглажээ. Эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд “айрагддаг” бүр зарим нь түрүү магнай болсон таван улс энэхүү уулзалтыг БРИКС хэмээн нэрийдсэн билээ. Учир нь тэд манай гаригт тулгамдсан чухал асуудлыг цуглаж хэлэлцдэг уламжлалтай. Өнгөрсөн бямба гаригт Хятадын Шиамен хотод эхэлсэн энэ уулзалтын гол сэдэв нь эдийн засгийн холбоо харилцаа байсан юм. Гэвч Хойд Солонгосын цөмийн туршилт, Хятад, Энэтхэгийн хоорондын хилийн мухардал зэрэг нь хурцаар тавигдаж буй. Тэгвэл энэхүү уулзалтаас дэлхий дахин чухам ямар зүйлсийг чухалчлан ажиглах ёстой вэ. Үүнийг дөрвөн зүйлээр хариулж болох юм.

ХУДАЛДААНЫ ХАМГААЛАХ БОДЛОГО БА БУСАД

АНУ-ын Ерөн­хийлөгч Доналд Трамп худалдааны хамгаалалтын тунхаг зарласан билээ. Ингэснээр АНУ-ыг Олон улсын Номхон далайн хамтын ажиллагааны нийгэмлэгээс гарахыг шахамдуулсан юм. Үүний оронд Хойд Америкийн чөлөөт худалдааны хэлэлцээнд дахин орохоор төлөвлөж байгаа билээ. Харин Хятадын зүгээс бусдаас ихээхэн ялгаатай өнгө аяс гаргаж байна. Хятадын Ерөнхийлөгч Ши Жинпинь уулзалтын үеэр энэхүү худалдааны ойрын холбоо харилцаанаас бага зэрэг айж буйгаа илэрхийлсэн байна. “Бид дэлхийн нээлттэй эдийн засагт хөл тавих хэрэгтэй. Ингэхдээ худалдааг чөлөөлөх, хөнгөвчлөх хэрэгтэй. Ингэснээр бүх дэлхийг хамарсан холбоо харилцааны шинэ үнэ цэнийг бий болгоно. Мөн дэлхийн эдийн засгийг дахин тэнцвэрээ олох боломжийг нээж өгнө” гэж Ерөнхийлөгч Ши Жинпинь БРИКС-т чуулсан бизнесийн удир­дагчид, дээд албан тушаалтнуудад өнгөрсөн ням гаригт тавьсан илтгэлдээ дурджээ. “Хөгжингүй зах зээлүүдийн хөгжил, хөгжиж буй улсууд хэний ч “бяслаг”-т гар хүрэхгүй. Харин оронд нь дэлхийн эдийн засгийн “бялуу”-г хийхийн төлөө хичээх болно” гэж тэрээр нэмж хэлжээ. Гэвч олон улс орон Хятадын худалдааны бодлогыг “Гадныхныг алагчилдаг” хэмээн шүүмжилж байгаа билээ. Тэр ч бүү хэл БРИКС-ийн үеэр Хятадын сонирхолд худалдаа асар их тэмцэлтэй байгаа гэж зарим гишүүдээс гомдол гарсан юм. Тэгвэл Хятадын Худалдааны дэд сайд Ванг Шоувен Хятад улс Мексиктэй чөлөөт худалдааны гэрээ байгуулах сонирхолтой байгаа талаар танилцуулжээ.

НЭГ БҮС НЭГ ЗАМ

Хятадын олон улсын томоохон хэмжээний дэд бүтцийн төсөл болох “Нэг бүс Нэг зам” энэ удаагийн уулзалтаас дутахааргүй өндөр хэмжээнд яриг­даж буй. Эл төсөл нь Ази, Африк, Европын худалдааны холбоо харил­цааг тэлэх зорилготой бөгөөд цаашид улам өргөжих дэд бүтцийн хөрөнгө оруулалтуудыг дагуулах юм. “Бүс ба Замын энэхүү санаачлага бүх улс оронд “Win win” буюу бүгдэд хожил тэнцүү очих харилцааны шинэ загвар болно гэдэгт би итгэлтэй байна” гэж Ерөнхийлөгч Ши Жинпинь хэлэв. Гэвч дээрх санаачлага Энэтхэгт амаргүй байдалтай байгаа юм. 62 тэрбум ам.долларын үнэ бүхий төслүүд Энэтхэг болон түүний хөрш Пакистаны дунд хэрэгжиж байгаа билээ. Түүнчлэн Хятад, Энэтхэгийн хоорондын хилийн мухардал хурцадмал хэвээр байгаа юм.

 

ШИНЭ ХӨГЖЛИЙН БАНК

Шанхайд удирд­лагын нь төв нь байрладаг Шинэ хөгжлийн банк өнгөрсөн долоо хоногийн турш бүтээн байгуулалтаа эхэлсэн юм. Чуулганыг санаачилсан группын эн тэргүүний асуудал болох дэлхийн санхүүгийн асуудлыг шийдэх хүрээн дэх БРИКС-ийн эхний зорилт нь энэхүү банк байжээ. Тус банк гишүүн улсуудын дэд бүтцийн томоохон төслүүдийг санхүүжүүлэх зорилготой. Шинэ хөгжлийн банк нь 11 төсөлд хөрөнгө оруулж, өнгөрсөн жил 1.5 тэрбум ам.доллар зээлдүүлсэн бол нэмж энэ жил 2.5 тэрбум ам.доллорын зээл олгожээ.

 

ЦӨМИЙН ТУРШИЛТ БА ХОЙД СОЛОНГОС

Өнгөрсөн ням гаригт Хойд Солонгосын зургаа дахь удаагийн цөмийн туршилтыг энэ удаагийн чуулганы оролцогчид таагүй хүлээн авсан юм. Хятадын Ерөнхийлөгч Ши Жинпинь, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар уулзах үеэрээ Хойд Солонгосын цөмийн туршилтын талаар зүй ёсны хэлэлцээ хийхээр зөвшилцжээ. Хятад энэхүү цөмийн тур­шилтыг хүчтэй буруутгаж байгаа бөгөөд Пхеньяныг энэхүү “буруу” үйлдлээ зогсоохыг уриалж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

5 цаг 34 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

5 цаг 34 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

5 цаг 34 мин
Эрчим хүчний үнэ нэмэгдлээ, одоо шинэ эх үүсвэр, хэмнэлтийн бодлого хэрэгтэй

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд яг өнөөдрийн байдлаар 928 гкал/цаг

5 цаг 34 мин
Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 100 жилээр юуг онцлов

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуул

5 цаг 34 мин
Тавантолгойг 100 жилээр “зуучилж” 17 хувийг нь хүртэх хүсэлд Төрийн шууд хэлэлцээр хясал болсон уу?

Улс төр заавал нэг шалтгаантай бужигнадаг. Тэр нь голдуу том төсөл, томоохон хулгай луйврыг хамгаалж үлдэхтэй холбоотой байдаг.

5 цаг 34 мин
“Чингис хаан” Олон улсын нисэх буудал хоёр сая дахь зорчигчоо хүлээн авлаа

2024 оны арвандүгээр сарын 25-нд Монгол Улсын агаарын тээврийн салбарын түүхэн

5 цаг 34 мин
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

15 цаг 43 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

15 цаг 45 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

15 цаг 47 мин