Лоозогноогүй үр дүнг хөрөнгө оруулагчид хүсч байна

2017-09-05
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ОЮУНЧИМЭГ

Хөрөнгө оруулагчдын чуулган 11 дэх жилдээ Монголд зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн чуулганд оролцогчдын тоо өсч 1100 зочин төлөөлөгчидтэйгээр хуралдаж байгааг чуулганыг зохион байгуулагчид онцоллоо. “Фронтиеркомпанийн захирал Маса ИгатаЭнэ жилийн уулзалтад 130 гаруй хөрөнгө оруулагч оролцож байна.

Мөн 90 орчим гадаадын компанийн төлөөлөл Монгол Улсыг сонирхож ирсэн. Уул уурхайн түүхий эдийн үнэ өссөн нь Монгол Улсыг сонирхох хөрөнгө оруулагчдын тоог нэмэгдүүлсэн. Мөн ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжиж байгаа нь ч тэдэнд итгэл төрүүлэх нөхцөл болсон гэж харж байнагэв.

Түүнчлэн чуулганд оролцогч хөрөнгө оруулагчид төдийгүй манай улс руу орох хөрөнгө оруу­лалт 60 хувиар өссөн хэмээн MIBG компанийн гүйцэтгэх захирал А.Билгүүн тодот­гов. Тэрээр хөрөнгө оруу­лалтын орчныг өөдрөгөөр төсөөлж байгаа бөгөөд Монгол Улсын голлох экспортын бүтээгдэхүүн нүүрс, зэс, алтны үнэ өмнөх жилүүдээс харьцангуй өндөр байгаа нь сайн үзүүлэлт гэв.

 

ЗАСАГЛАЛ, ИНСТИТУЦИЙН ХЯМРАЛ ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛИЙГ БУУРУУЛДАГ

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэлсэн үгэндээЭхний хагас жилийн байдлаар эдийн засаг 5.3 хувиар өсч, төсвийн орлого бүрдэлт сайн байхаас гадна, гадаад худалдаа сэргэж байна. Түүнчлэн уул уурхайг түшиглэсэн боловсруулах үйлдвэр, цахилгаан станц, авто болон төмөр замын шинэ бүтээн байгуулалтын ажил эхэлж байгаа нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж байнагэв. Хөрөнгө оруулагчдын хувьд Монгол Улсын эдийн засгийн хэтийн төлөвөөс илүү бодлогын залгамж чанарт санаа зовинож байгаагаа илэрхийлж байсан юм. Хэдийгээр нүүрсний экспортын хэмжээ нэмэгдэж байгаа ч улс төрийн бодлогын тогтвортой байдал чухал байгааг тэд онцолсон юм. ТүүнчлэнХөрөнгө оруулагчдын хувьд улс төрийн < span style="font-family:"Arial","sans-serif"">тогтвортой байдал чухал үзүүлэлт. Манай агентлаг зээлжих зэрэглэл тогтоохдоо улс төрийн тогтвортой байдлыг харгалзаж үздэг. Хэдийгээр эдийн засгийн суурь үзүүлэлт сэргэж байгаа ч Монгол Улсын гадаад валютын албан нөөц хангалтгүй байна, засаглал, институцийн зөрчил байсаар байгаа нь зэрэглэлийг бууруулах суурь шалтгаан болж байнахэмээнМүүдис инвестор сервискомпанийн гүйцэтгэх захи­рал Грэйм Ноуд хэллээ.

Чуулганы үеэр банкны системийн талаарч мөн ярилцсан юм. Учир нь санхүүгийн зах зээлийн 90 гаруй хувийг эзэлж байгаа арилжааны банкинд активын чанарын үнэлгээ хийж байгаа талаар оролцогчид сонирхож байв. Олон улсын зээлжих зэрэглэлийн байгууллагууд манай улсын зээлжих зэрэглэлийг САА1 болгон бууруулжээ. Үүнтэй санал нийлэхгүй гэдгээ чуулганд оролцогч зарим эдийн засагч илэрхийлсэн юм. Мөн гадаад орчин буюу нүүрсний экспортын орлого өссөн зэрэг эерэг үзүүлэлтүүдийг зээлжих зэрэглэл тогтоогчид харгалзсангүй гэж үзэж байна. ОУВС-гийн суурин төлөөлөгч Нэйл СакерАрил­жааны банкууд дун­д­жаар 25 хувийн хүүтэй, богино хугацаатай зээл олгож байгаа тул эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлэхгүй байгаа”-г онцлов. Иймд ОУВС банкны системд анхаарлаа хандуулж буй аж.

 

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТВОРГҮЙ БАЙДАЛ ХҮЛЭЭЛТ ҮҮСГЭЖЭЭ

 

Чуулганыг зохион байгуулагчФронтиеркомпанийн захирал Маса Игата гадаадын хөрөнгө оруулагчдыг эргэлзээ тээнэгэлзэл, хүлээлтэд хүргэдэг зүйл нь Монгол Улсын төр засгийн тогтворгүй байдал гэдгийг хэлж байлаа. “Монгол Улсын Их Хурлаас Засгийн газраа шинэчлэн байгуулах тухай мэдээлэл олон улсад түгсэн. Энэ нь хөрөнгө оруулагчдыг болгоомжлоход хүргэж буй хүчин зүйл. Өөрөөр хэлбэл, Засгийн газар өөрчлөгдлөө гэхэд өмнөх Засгийн газрын авч хэрэгжүүлсэн бодлогыг дараагийнх нь үргэлжлүүлэх эсэх болон нэн тэргүүнд яаралтай авч хэрэгжүүлэх ажлыг үргэлжлүүлэх үү гэдэгт хөрөнгө оруулагчид санаа зовж байна. Түүнээс гадна Ерөнхийлөгч болон Засгийн эрх баригчид хэрхэн уялдаа холбоотой ажиллах вэ гэдгийг хөрөнгө оруулагчид анхааралтай ажиглаж байна. Учир нь тэдний хооронд зөрчил гарч болзошгүй гэх зэрэг таагүй мэдээллүүд гарч байгаа нь хөрөнгө оруулагчдыг түгшээж байнагэлээ. Гэхдээ энэ хуучин сэдэв. Өмнө нь ч төрийн өндөрлөгүүд өөрчлөгдөж ирсэн түүхтэй. Тиймээс ч гадны хөрөнгө оруулагчид үүнийг төдийлөн соргогоор хүлээж авахгүй хэмээн зарим эдийн засагчид хэлж байв. Гэхдээ байнга шахам тулгарч буй энэхүү бэрхшээлийг арилгах нь зүйтэй гэдгийг хөрөнгө оруу­лагчид сануулж байлаа.

 

ТОГТВОРТОЙ ЭРХ ЗҮЙН ОРЧИН БА ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ

 

Энэ удаагийн хөрөнгө оруулалтын чуулганд оролцогчид  Монгол Улсад хөрөнгө оруулахад эрх зүйн орчин харьцангуй таатай, тогтвортой болсныг онцолж байлаа. Гагцхүү баталсан хуулиа хэрэгжүүлэхэд анхаарах хэрэгтэйг тэд хэлж байна. Нэг үеэ бодвол хөрөнгө оруулагчид зөвхөн уул уурхай хэ­мээн туйлшралгүй эрчим хүч, дэд бүтэц, банк санхүү, хөдөө аж ахуйн салбаруудыг со­нир­хох болсон аж. Монгол Улсын Засгийн газар гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, тэдэнд бодлогын, хамтын ажиллагааны болон хууль эрх зүйн тогтвортой, таатай орчин бүрдүүлэхийг тэргүүлэх чиглэлийнхээ нэг болгон ажиллаж байгаагаа чуулганы үеэр дуулгалаа. Болгоомжлол дагуулсан хүлээлтийн төгсгөлд хуулийн хэрэгжилтийг ягштал биелүүлэх тэр үед Монгол Улсад хөрөнгө оруулагчид тайван ажиллах орчин бүрдэнэ хэмээн зарим оролцогчид ярьж байв. Хэдийгээр хатуу ч гэлээ бас бодох л санаа. Тиймээс хоо­сон ярьж, цаасан дээр лоозогнодоггүй бодит ажил болгож хөр­сөнд буулгасан үр дүн харуу­лахыг зохион бай­гуулагчдаас албаныхан хүсч буйгаа илэрхийллээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

2 цаг 26 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

2 цаг 30 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

3 цаг 48 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

7 цаг 14 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

7 цаг 14 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

22 цаг 10 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин