Хойд Солонгосоос чичиргээ илэрсэн нь цөмийн туршилт байх магадлалтай гэв

2017-09-04
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ж.ЦОГЗОЛМАА

Хойд Солонгосоос дэлхийн ихээхэн хэмжээний чичиргээ илэрлээ хэмээн ВВС мэдээллээ. Ингэснээр тус улсад цөмийн зургаа дахь удаагийн туршилт явагдсан байх таамаглалыг ихэсгэж байгаа юм. АНУ-ын газар хөдлөлт судлаачдын тооцоолсноор энэхүү чичиргээ нь 5.6 магнитудын хүчтэй байсан бөгөөд 10 км газрыг хамарчээҮүний дараа Өмнөд Солонгосын талаас Үндэсний аюулгүйн зөвлөлийг шуурхай хуралдуулахаар зарласан байна. Хойд Солонгосын төрийн хэвлэлд удирдагч Ким Жон Ан устөрөгчийн шинэ төрлийн бөмбөгний талаарх мэдээлэл бүхий зураг хэвлэгдсэнээс цагийн дараа дээрх чичиргээ мэдрэгджээ. Тэгвэл тус улсын төрийн хэвлэлээс мэдээлснээр төхөөрөмж баллистик пуужинг ачаалласан байх магадлалтай гэв. Өмнөд Солонгосын албаны хүмүүсийн мэдээлж буйгаар энэхүү газар хөдлөлт нь Хойд Солонгосын цөмийн туршилтын талбай байрладаг Пангги-ру дахь Килжу Каунти хэмээх газарт мэдрэгджээ. Харин Хятадын Газар хөдлөлтийн төвөөс энэхүү чичиргээгдэлбэрэлтбайсан байх магадлалтай хэмээн сэжиглэж байна. Хойд Солонгос нь сүүлчийн цөмийн туршилтаа өнгөрсөн есдүгээр сард хийсэн билээ.

 

УСТӨРӨГЧИЙН ШИНЭ ТӨРЛИЙН БӨМБӨГ

Хойд Солонгосын талаас өчигдөр устөрөгчийн цөмийн зэвсэг хөгжүүлж буй талаараа зарласан юм. Үүгээр тив хоорондын баллистик пуужинг угсрах юм байна. “Одоогийн цөмийн зэвсэг ийнхүү хөгжүүлж буй үйл явц нь цөмийн зэвсэглэлд хүрэх стратегийн төлөвлөгөө юмгэж Цөмийн зэвсгийн хүрээлэнгээс мэдэгдсэнийг Солонгосын мэдээллийн төв агентлаг дамжуулав. Түүнчлэн цөмийн зэвсэглэлийг жолоогоо болгосон Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ан тус хүрээлэнд зочлох үеэрээУстөрөгчийн бөмбөг нь тив хоорондын баллистик пуужинг ачаалланагэж үзсэн юм. КимХойд Солонгос одоо хүссэнээрээ их хэмжээний цөмийн зэвсэг бүтээж чаднахэмээн дурджээ. Тэрээр өөрийн эрдэмтэддээ улсын цөмийн хүчнээ төгс болгохын тулд сүүлийн шатны судалгаа, хөгжүүлэлтийг амжилттай дуусгахыг үүрэгдсэн гэж Солонгосын мэдээллийн төв агентлаг мэдээлэв. Хойд Солонгосын долдугаар сард гаргасан сүүлийн шаардлага нь тив хоорондын баллистик пуужингийн туршилт байсан билээ. Өнгөрсөн мягмар гаригт Пхеньян Японы хойд хэсгээс Номхон далайн бүсийн нутгийг пуужингаар харвасан юм. АНУ-ын Батлан хамгаалахын сайд АНУ дипломат сонголтдоо сул дорой байр суурь илэрхийлэхгүй хэмээн мэдэгдэх зуур Ерөнхийлөгч Д.Трамп Кимийн дэглэмийн талаар хэлэлцээ хийх саналаа цуцалсан билээ.

Өнгөрсөн лхагва гаригт Ерөнхийлөгч Д.Трамп хатуу байр сууринд шилжсэн байна. “АНУ Хойд Солонгостой яриа хэлэлцээ хийсээр ирсэн. АНУ тэдний сүрдүүлгэд 25 жилийн турш мөнгө төллөө. Цаашид яриа хэлэлцээрээр үр дүнд хүрэхгүй юм байнахэмээн твиттерт жиргэжээ. Ийнхүү хойдуудын сүүлийн шаардлагын улмаас АНУ, Өмнөд Солонгос болоод Японы талаас Хятадыг Кимийн цөмийн ажиллагааг зогсоохын тулд эдийн засгийн хүчтэй арга хэмжээ авахыг хүчлэхэд хүргэж байна. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс Хойд Солонгосын гурван тэрбум ам.доллар бүхий экспортыг чангатгах хориг арга хэмжээ авахыг санал нэгтэйгээр дэмжсэн байна.

Түүнчлэн Өмнөд Солонгосын тагнуулын агентлаг саяхан хуульчдад өгсөн мэдээлэлдээ хойдууд зургаа дахь удаагийн цөмийн туршилтаа хэзээ л бол хэзээ хийхэд бэлэн хэвээр байна гэжээ. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүүн Жае Ин өнгөрсөн долдугаар сард Кимтэй хэлэлцээ хийхийг санал болгосон ч хойдуудын талаас хариу өгөөгүй юм. Шинжээчдийн тайлбарлаж буйгаар Ким өмнөдүүдийг оролцуулалгүйгээр АНУ-тай цөмийн хүчээр харилцаа үүсгэхийг хүсч байгаа аж. АНУ-ыг Өмнөд Солонгостой хамтарсан цэргийн сургууль зэрэг хамтын ажиллагаагаа зогсоохоос нааш Ким цөмийн зэвсэг болон пуужингийн хөтөлбөрөө ухраахгүй гэжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

1 цаг 44 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

3 цаг 7 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

3 цаг 16 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

3 цаг 25 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

6 цаг 13 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

6 цаг 17 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

7 цаг 35 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

11 цаг 1 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

11 цаг 1 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Өчигдөр 15 цаг 04 мин