“Өсөлтийг хамдаа” сэдвийн дор Ази, Номхон Далайн орнуудын судалгааны байгууллагын IX чуулган боллоо

2017-09-29
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.БАЯР Судалгааны зөвлөх үйлчилгээний тэргүүлэгч Эм Эм Си Жи ХХК-ийн санаачлага, дэмжлэгтэйгээр Ази, Номхон далайн зах зээлийн судалгааны байгууллагуудын IX чуулган Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна. "Өсөлтийг хамтдаа хайх нь" сэдвийн хүрээнд болж буй тус чуулганд 15 улсын тэргүүлэх зах зээлийн судалгаа, стратеги төлөвлөлтийн 30 гаруй компанийн 60 гаруй гадаад мэргэжилтэн, төлөөлөгчид хүрэлцэн ирж, бизнесийн өсөлтийг бий болгох арга ухаан, туршлагаа хуваалцаж буйгаараа онцлог аж. Чуулганы үеэр Австрали, Япон, Солонгос, Хятад, Тайлан, Тайван, Англи, Голланд, Монгол улсын зах зээлийн судалгааны байгууллагын төлөөлөгчид "Судалгаатай хөгжье", "Өсөлтийг ангуучлах нь" хэмээх хоёр сэдвийн хүрээнд 11 итгэлийг танилцуулна. Манай улсаас 100 орчим компанийн 280 төлөөлөгчид оролцож байна. Ч.Даваасүрэн, MMCG компанийн Гүйцэтгэх захирал: "Өсөлтийг хамтдаа хайх нь" сэдвийн дор энэ удаагын чуулганыг зохион байгуулснаар бизнесийн байгууллагууд, бизнес эрхлэгчдийг зөвлөх компаниуд, брэндинг, PR, маркетингийн судлагааны байгууллагуудтай хамтран, хэрэглэгчдэд үнэ цэнэтэй, хүсч байгаа бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох замаар амжилтад хүрч болно гэдэг санааг өгөх зорилготой. Өөрөөр хэлбэл, бизнесийн байгуулагууд зах зээлийн судалгаан дээр үндэслэж үйл ажиллагаагаа явуулбал илүү ашигтай, амжилттай ажиллаж болно гэдгийг ойлгуулах үүднээс гаднын мэргэжилтнүүдийг урьж илтгэл тавиулж байгаа. Энэхүү чуулган нь зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойшхи маркетингийн чиглэлээр Монгол улсад зохиогдож буй анхны томоохон үйл ажиллагаа гэж хэлж болно. Идэвхитэй оролцож байгаа Монголын бизнесийн байгууллагуудад баярлалаа". Датавэй компанийн захирал Виктор Юуан: "Интернетийн эрин үе хүмүүсийн зан чанар, бодол, хандлага зэргийг өөрчилж байна. Үүнийг дагаад маркетингийн чиг хандлага дэлхийн бүх орнуудад өөрчлөгдөж байна. Хэрэглэгчдийг ерөнхий хоёр төрөлд хувааж болно. Залуу үе, дундаж болон түүнээс дээш насныхан. Иймд бизнесийн байгууллагууд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ энэ хоёр төрлийн насны ангилалд зориулж гаргах хэрэгтэй" гэв. Есдүгээр сарын 28-нд Ази, Номхон далайн судалгааны холбооны ерөнхийлөгч Петро Харрис "Маркетинг хэрэглэгчидтэй харилцах үйл ажиллагааг оновчтой болгох шийдлүүд", дэлхийд тэргүүлэгч брэндинг, сурталчилгааны МакГэн группын Стратеги хариуцсан захирал Дэйв Макгаухан "Хэрэглэгчид биш хүнд зориулж бүтээ: Брэндинг коммуникацын шинэ чиг хандлага" сэдвээр 140 орчим бизнес эрхлэгчдэд сургалт хийжээ. Олон улсын нэр хүндтэй эксперт, төлөөлөгчдийг урьж ирүүлэн энэхүү чуулганы зохион байгуулж байгаа нь Монгол улсын бизнесийн салбарт чухал хувь нэмэр оруулж байна гэж зохион байгуулагчид онцоллоо. Эх сурвалж: www.polit.mn
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

1 цаг 18 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

1 цаг 22 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

2 цаг 40 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

6 цаг 6 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

6 цаг 6 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

21 цаг 2 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин