Р.Болд: Д.Трамп Жеймс Монрогийн бодлогоор эргэн ирж байна

2025-02-20
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

Түүхийн ухаан доктор, судлаач Р.Болдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

“Том гүрэн одоо орон гэрээ янзалъя гэж байх шиг байна”

 

-АНУ-ын Ерөнхийлөгч шинээр сонгогдож, их гүрний хэрэгжүүлэх бодлогууд олон улсын анхаарлын төвд байна.  Ер нь Д.Трамп гэж хэн бэ. Түүний энэ удаагийн танилцуулж байгаа бодлогууд юунаас улбаатай гэж та харж байна вэ.  Магадгүй Трампийн хувь хүний үзэл санаа, сэтгэл хөдлөлтэй нь холбоотой юм уу. Эсвэл том гүрний бодлогын “архив” үүх түүхээс түүний бодлогууд улбаатай юу.  Энэ талаар яриагаа эхэлье?

-Трампын эдүгээ олон улсад зарлаад буй бодлого бол шинэ зүйл биш. Энэ бол Монрогийн номлол эргэж ирсэний илрэл. Бүгд найрамдах намаас сонгогдсон АНУ-ын ерөнхийлөгч Жеймс Монрогоос аль 1825 онд тунхагласан хэдэн зарчим дэлхийн хоёрдугаар дайн хүртэл мөрдөгдсөөр ирсэн.

Энэ бол бид Европын хэрэгт оролцохгүй та нар ч бидний хэрэг бүү оролц гэдэг зарчим. Тухайлбал,  Украины дайн бол европчуудын хоорондын асуудал.  ОХУ-аас айгаад байвал батлан хамгаалах зардлаа НАТО нэмэгдүүл бидэнд падгүй л гэж байна. Нөгөө нь ертөнцийн баруун хэсэг буюу умард, өмнөд Америк “Миний бүс” шүү гэсэн зарчим. Америкийн цэргийн яам Панамын сувгийг ХХ зууны эхээр барьсныг бүр сүүлд Картер Панамд хүлээлгэн өгсөн. Тэгсэн одоо хамар доорх суваг маань хятадын “Бүс ба зам” хөтөлбөрийн хэсэг болчихож, буцааж авна гэх жишээтэй. Грийнландыг бүр ХIX зуунаас л оролдсон. Ерөнхийлөгч Трумэн 100 сая ам.долларыг амалж ч байсан. Ерөнхийлөгч Д.Трамп ч 2018 онд билүү ногоон мөсөн арлыг авна. Яагаад гэвэл хятадууд баялгийг нь ашиглахаар их хөрөнгө оруулна гэж байна, болохгүй л гэж байсан. Ерөнхийдөө зарим том гүрэн одоо орон гэрээ янзалъя л гэж байх шиг байна.

- Эдийн засаг, улс орны харилцаа талдаа нэлээд хатуу ширүүн бодлого хэрэгжүүлэхээр болж байна уу даа?

-Энэ бол нэг туйлт тогтолцоо нуран унаж, олон улсын харилцааны тогтолцоо олон төвтэй болж буй шинэ, хуучны тэмцлийн илрэл. АНУ нь олон төвтэй болох жам ёсны үйл явцтай эвлэрэх л болно.  Харин түүнийг орлоод толгой дээр нь өөр нэг хэт туйл гарч ирэхтэй л эвлэрэхгүй байна. Ийм ч учраас Америк Тайваныг Хятадын тэлэлтийг зогсоох бүс гэж үзэж, тус арлын “тусгаар тогтнолыг дэмжихгүй” гэдэг байр сууриа саяхан өөрчиллөө шүү дээ. Шинэ бодлого нь бусдад хатуу ширүүн тусч байна гэдэг нь ортой.  Монголд гэхэд л Мянганы сорилтын сангаас хэрэгжүүлж байгаа төслийн санхүүжилтийг эхний ээлжинд 90 хоногоор зогсоогоод байна.

 

Үргэлжлэлийг zuuniimedee.mn сайтаас цахим сонин захиалан уншаарай.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 20. ПҮРЭВ ГАРАГ. № 34 (7530)

О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

9 цаг 52 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

18 цаг 56 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

18 цаг 56 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Уржигдар 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Уржигдар 06 цаг 00 мин