Т.САЙХАН
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ерөнхий прокурор асан Э.Амарбатад холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /01.29/ болно. Түүнийг авлигын хэрэгт холбогдуулан шалгаж, 2024 оны арванхоёрдугаар сард үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг. Энэ хэргийн талаар прокурорын байгууллагаас тодруулахад, прокурор гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд хуулийн байгууллагаар шалгаж байгаа. Авлига, албан тушаалын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр манай байгууллагаас арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа гэсэн юм.
Тэрээр өмнө нь Улсын ерөнхий прокурорын газрын Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга болон АТГ-ын Мөрдөх байцаах хэлтсийн дарга, УЕП-ын дэргэдэх Мөрдөх байцаах албаны мөрдөн байцаагчаар ажиллаж байсан билээ.
Эх сурвалж:www.polit.mn