Ч.Лодойсамбуу: Энэ журам чинь Үндсэн хуулийн зөрчил болохгүй юу

2025-01-08
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээр томилогдсон УИХ-ын гишүүн чуулганы ажиллагаанд оролцох журам батлах тухай" журмын төслийг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: -Энэ журам Үндсэн хуулийн зөрчил рүү орохгүй юу. Үндсэн хуулийн 25.4 дээр УИХ-ын бусад бүрэн эрх зохион байгуулалтын үйл ажиллагааг хуулиар тогтооно гэж заасан. Сайд нар Засгийн газрынхаа эсрэг үг хэлж болохгүй, асуулт асууж болохгүй гэж байна. Бид УИХ-ын 20 гишүүний бүрэн эрхийн асуудал ярьж байна. Засгийн газраас ч ирүүлсэн санал дээр УИХ-ын тухай хуулийн 8.1.8-д хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуух, байр сууриа илэрхийлэх, санал гаргах эрхтэй гэсэн байна. Хэдийгээр Засгийн газрын гишүүн ч ард түмнээс сонгогдсон гишүүн. Тэгэхээр энэ гишүүний бүрэн эрхэд халдаж байгаа журам болно. Мөн хуулиар зохицуулсан зүйлийг журам болгон батлах нь зөв үү.

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа: -Ямар нэгэн байдлаар хуулиа даваад ажлын хэсэг байгуулаад журам боловсруулаагүй. Энэ бүхэн хуулиар зохицуулагдсан байгаа. Засгийн газар хуулийн төслөө өргөн барихаасаа өмнө хэлэлцэж, нэгдсэн байр суурьд хүрснийхээ дараа хуулийн төслөө өргөн барьчихаад чуулган дээр сайд нар нь гишүүнийхээ хувьд гэж яриад байж болохгүй гэж үзээд зохицуулж өгч байгаа юм. Гэхдээ зөвхөн Засгийн газрын өргөн барьсан хууль дээр л энэ журам хэрэгжинэ. Хэрэв Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа бол эдгээр хуулийг батлах үеэр ч яригдах байсан гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

8 цаг 11 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

8 цаг 11 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17