Монгол Улс дахь НҮБ-ын cуурин зохицуулагчаар Яап ван Хиердэнийг томилжээ

2025-01-07
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Нидерланд Улсын иргэн Яап ван Хиердэн нь энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс Монгол Улс дахь НҮБ-ын системийг тэргүүлэх Суурин зохицуулагчаар томилжээ.

Ноён ван Хиердэн нь хөгжлийн асуудал, хүмүүнлэгийн болон энх тайвныг бэхжүүлэх чиглэлээр, ялангуяа салбар байгууллага, алба, төсөл хөтөлбөрийг удирдан, зохион байгуулах төдийгүй стратеги, бодлого төлөвлөлт, үйл ажиллагаа, менежмент болон зохицуулалтын чиглэлээр удирдах түвшинд 30 гаруй жил ажилласан туршлагатай.

Монгол Улсад томилогдохоосоо өмнө Микронезийн Холбооны Улсын Понпей арал дахь НҮБ-ын анхны Суурин зохицуулагчийн алба хашиж, Палау, Маршаллын арлууд, Науру, Кирибати зэрэг хэд хэдэн орныг давхар хариуцан ажиллаж байв. Эрх үүргийнхээ хүрээнд тэрээр НҮБ-ын Удирдлагын багийг тэргүүлж, улс орнуудын хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг зохицуулж, уялдааг хангах, оновчтой болгоход анхаарч ирсэн. Дээрх албанд томилогдохоосоо өмнө тэрээр 2018-2021 онд Афганистан дахь Хүмүүнлэгийн тусламж, хөгжлийн байгууллага (Cordaid); 2013-2016 онд Филиппин, Камбож Улс дахь НҮБ-ын Төслийн үйлчилгээний алба; 1995-2013 онд Бангкок, Копенгаген, Нью-Йорк, Куала Лумпур дахь НҮБ-ын Бүсийн төвийн НҮБ-ын Төслийн үйлчилгээний алба; 1994 онд Бангкок дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон 1991-1993 онд Сьерра-Леон дахь НҮБ-ын Хөрөнгийн хөгжлийн сан зэрэгт тус тус хариуцлагатай алба хашиж байсан. Нидерланд Улсын иргэн Яап ван Хиэрдэн нь Вагенингений Их сургуулийн Хөдөө аж ахуйн эдийн засгийн магистрын зэрэгтэй. Ноён ван Хиердэн нь гэр бүлтэй, дөрвөн хүүхэдтэй.

Эх сурвалж:www.polit.mn 

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

9 цаг 15 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

9 цаг 15 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17