Төрийн албанд хариуцлагын тогтолцоо сул, ёс зүй, хандлагын асуудал хөндөгдсөн хэвээр байна

2025-01-03
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

 126 гишүүнтэй УИХ 2024-2028 оны стратеги төлөвлөгөөгөө баталсан. Энэ стратеги нь хүн төвтэй, цаг үед нийцсэн, хүний эрхийг хангасан хууль эрх зүйн орчинг бүрдүүлэхэд чиглэж байгаа. Тиймээс УИХ-ын Хүний эрхийн дэд хороо 2025 оны эхний ажлаа Төрийн албаны зөвлөлөөс эхлүүллээ. Одоогийн байдлаар төрийн албан дахь 950 гаруй зөрчлийг илрүүлсэн гэх боловч хариуцлагын тогтолцоо сул, ёс зүй, хандлагын асуудал хөндөгдсөн хэвээр байна. Эрх мэдэл байгаа газарт хүний эрхийн зөрчил үйлдэгдэх эрсдэл байдаг гэдгийг дэд хорооны гишүүд онцоллоо. 

Тэд тус зөвлөлийн хянан шалгах чиг үүргийг тодорхой болгох, чангатгах шаардлагатай гэж үзэж байна. Төрийн албаны тухай хуулийг баталснаас хойших таван жилийн хугацаанд 28 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Харин одоо хүний эрхийн болон ёс зүйн зөрчлийг шийдвэрлэхэд цогц арга хэмжээ авах цаг нь болсон хэмээн талууд байр сууриа илэрхийллээ.

 

УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны зүгээс Төрийн албаны зөвлөлд хандаж, сонгон шалгаруулалтад хүний эрхийн мэдрэмжтэй хандах, шалгалтын сорилгод хүний эрхийн мэдлэг, ойлголтыг тусгах чухал гэв. Цаашид харилцан мэдээлэл солилцож, хууль, эрх зүйн орчинг төгөлдөршүүлэхэд Төрийн албаны зөвлөл чухал үүрэгтэйг УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны гишүүд онцоллоо.

Эх сурвалж:www.polit.mn 

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

9 цаг 9 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

9 цаг 10 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17