С.Амарсайхан: ЕАЭЗХ-той чөлөөт худалдааны хэлэлцээр хийх ажлыг хойшлуулах санал оруулна

2024-12-18
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Монгол Улс ЕАЭЗХ-той чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулах эсэхтэй холбоотойгоор бизнес эрхлэгчдийн зүгээс  Шадар сайд, Монгол Улс-Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын комиссын Монголын талын дарга С.Амарсайхантай уулзах хүсэлт гаргасны дагуу тэднийг хүлээн авч уулзжээ.

Чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулах асуудлаар төрийн дунд шатны албан тушаалтнууд бизнес эрхлэгчдэд мэдээлэл өгч, санал аваагүй хэрнээ дарга нартаа авсан мэтээр буруу ойлголт өгснийг уламжлаад цаашид үүнд анхаарч ажиллахыг уулзалтын эхэнд хүссэн байна.

 

Түүнчлэн гэрээ хэлэлцээрийн асуудал ганцхан манай улсад тулгараагүй. Олон орон үүнийг туулж гарсан. Ингэхдээ улс орнууд дотоодын зах зээл, аж ахуйн нэгжээ ямар бодлого, арга хэмжээгээр дэмжсэн бэ гэдгээрээ ялгардаг. Тиймээс дотоодын аж ахуйн нэгжүүддээ наанадаж татварын таатай орчныг бий болгох шаардлагатай. Нөгөөтээгүүр геополитикийн асуудлыг ойлгож, нухацтай хандах нь чухал. Мөн хэрэглэгчийн эрх ашгийг хангах нь ч зүйтэй. Төрийн эрх ашиг эсвэл хувийн хэвшлийн эрх ашиг бус Монголын эрх ашиг яригдаж байгааг маш сайн ойлгож байна хэмээн байр сууриа илэрхийлжээ.

 

Мөн бизнес эрхлэгчийн зүгээс хэлэлцээрийг хойшлуулах саналыг уламжлахын сацуу түр хэлэлцээрийн гэрээнд тусгах саналаа гардуулж нааштай шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

 

Монгол Улсын Шадар сайд, Монгол Улс-Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын комиссын Монголын талын даргын хувьд уг чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг хойшлуулах бизнес эрхлэгчдийн саналыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлэхээ мэдэгдсэн байна.

Эх сурвалж:www.polit.mn 

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

11 цаг 16 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

11 цаг 17 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17